Тээврийн хэрэгслийг таних дугаар

Тээврийн хэрэгслийг таних дугаар (ТХТД) (англ. vehicle identification number, VIN; манайхны ярианы хэлэнд автомашины арлын дугаар ч гэдэг, гэхдээ энэ нь буруу ойлголт) нь олон улсын стандартаар стандартчилагдсан, 17 оронтой дугаар байдаг ба энэ дугаараар тухайн тээврийн хэрэгслийг тодорхойлон тогтоодог юм. Энэхүү дугаар нь үйлдвэрлэгчийг таних дугаар (англ. World Manufacturer Identifier), (жишээлбэл W0L-Опел болон Вауксхалл, WDB-Даймлер ХК, WYW-Фолксваген, WF0-Форд (Герман) эсвэл VF7-Ситроэн) үйлдвэрлэгчийн тусгай түлхүүр дугаар болон цааш үргэлжлээд ихэнхдээ үйлдвэрлэсэн оноор нь хамааруулсан дарааллын дугаараас бүрддэг. Зарим үйлдвэрлэгчид нь хэд хэдэн үйлдвэрлэгчийн таних дугаартай байдаг. Олон улсын нэгдсэн ТXТД-ыг 1981 онд европын-76/114/ЭВГ дүрмээр өөрчилсөн бөгөөд тэр хүртэл хэрэглэж байсан үйлдвэрлэгчийн тусгай дугаар болох тээврийн хэрэгслийн арлын дугаарыг солисон юм. Тээврийн хэрэгслийн арлын дугаар нь хуучирсан ойлголт бөгөөд учир нь 1930 оноос эхлэн автомашин нь заавал арал дээр биш харин өөрийгөө тээх их биетэй (кароссери) болсонтой холбоотой.

Тээврийн хэрэгслийг таних дугаар, ЖМ-Т-Платтформ зорчигчийн суудлын хажууд
Америкийн автомашины тээврийн хэрэгслийг таних дугаар, урд салхины шилэнд
Хятадын тээврийн хэрэгслийг таних дугаар

Жишээлбэл Опел эсвэл Вауксxаллын тээврийн хэрэгслийг таних дугаар нь: W0L000051T2123456.

Тээврийн хэрэгсэлд байршуулаx

засварлах

Энэ дугаарыг тээврийн хэрэгслийн гэрчилгээн дээр олохоос гадна, тээврийн хэрэгсэлд өөрт нь хэд хэдэн удаа байдаг бөгөөд ихэвчлэн моторын хэсэгт болон тээврийн хэрэгслийн баруун талын хагаст олно. Америкийн тээврийн хэрэгсэл эсвэл америкийн зах зээлд зориулсан автомашины таних дугаарыг урд салхины шилний зүүн доор, гадна талаас нь харж болохоор байрлуулсан байдаг. Тээврийн хэрэгслийг таних дугаар нь тээврийн хэрэгсэлд хэд хэдэн газар сийлж цохих эсвэл хэвлэн шахсан байх ба учир нь түүнийг ямар нэг байдлаар өөрчлөхөөс сэргийлсэн арга хэмжээ юм. Зөвхөн дараах араб тоо болон латин хэлний том үсгүүдийг тээврийн хэрэгслийг таних дугаарт хэрэглэх ёстой байдаг.

1234567890ABCDEFGHJKLMNPRSTUVWXYZ

I, O болон Q үсгийг хэрэглэх хориотой ба учир нь түүнийг 0, 1 гэсэн тоонуудтай солих магадлал хамгийн өндөр юм.[1]

Тээврийн хэрэгслийг таних дугаарын бүтэц

засварлах

ТХТД-т зориулсан хоёр төрлийн стандарт байдаг. Европын холбооны үйлдвэрлэгч улсууд нь ISO-Стандарт 3779-ийг хэрэглэдэг бол хойд америкийн үйлдвэрлэгчид нь нэлээд нарийн боловч ISO-Стандартын системтэй нийцсэн дугаарыг хэрэглэдэг.

Байрлал 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17
Жишээ S B 1 6 4 A B N 1 0 E 0 8 2 9 8 6
ISO 3779 Дэлхийн-Үйлдвэрлэгчийн код
(World manufacturer identification WMI)
Тээврийн хэрэгслийг тодорхойлох хэсэг
(Vehicle descriptor section VDS)
Цааш үргэлжлэх дэс дарааллын дугаар
(Vehicle indicator section VIS)
Хойд Америк Дэлхийн-Үйлдвэрлэгчийн код Үйлдвэрлэлийн цуваа, моторын төрөл болон тоноглолт Шалгах тоо Загварын жил Үйлдвэр Цааш үргэлжлэх дэс дарааллын дугаар

Дэлхийн үйлдвэрлэгчдийн код (WMI)

засварлах
A–H = Африк J–R = Ази S–Z = Европ 1–5 = Хойд Америк 6–7 = Австрали ба далайн орнууд 8–9 = Өмнөд Америк

AA-AH Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс
AJ-AN Kот д´Ивуар
AP-A0 хуваарилагдаагүй байгаа
BA-BE Ангола
BF-BK Кени
BL-BR Танзани
BS-B0 хуваарилагдаагүй байгаа
CA-CE Bенин
CF-CK Мадагаскар
CL-CR Тунис
CS-C0 хуваарилагдаагүй байгаа
DA-DE Египет
DF-DK Mарокко
DL-DR Замби
DS-D0 хуваарилагдаагүй байгаа
EA-EE Этиоп
EF-EK Мозамбик
EL-E0 хуваарилагдаагүй байгаа
FA-FE Гана
FF-FK Нигери
FL-F0 хуваарилагдаагүй байгаа
GA-G0 хуваарилагдаагүй байгаа
HA-H0 хуваарилагдаагүй байгаа

JA-J0 Япон
KA-KE Шри Ланка
KF-KK Израиль
KL-KR Өмнөд Солонгос
KS-K0 Kазаxстан
LA-L0 Хятад
MA-ME Энэтхэг
MF-MK Индонез
ML-MR Тайланд
MS-M0 хуваарилагдаагүй байгаа
NA-NE Иран
NF-NK Пакистан
NL-NR Турк
NS-N0 хуваарилагдаагүй байгаа
PA-PE Филиппин
PF-PK Сингапур
PL-PR Малайз
PS-P0 хуваарилагдаагүй байгаа
RA-RE Арабын Нэгдсэн Эмирт Улс
RF-RK Тайвань
RL-RR Вьетнам
RS-R0 Саудын Араб

SA-SM Их Британийн Нэгдсэн Вант Улс
SN-ST Герман
SU-SZ Польш
S1-S4 Латви
S5-S0 хуваарилагдаагүй байгаа
TA-TH Швейцари
TJ-TP Чех
TR-TV Унгар
TW-T1 Португал
T2-T0 хуваарилагдаагүй байгаа
UA-UG хуваарилагдаагүй байгаа
UH-UM Дани
UN-UT Ирланд
UU-UZ Румын
U1-U4 хуваарилагдаагүй байгаа
U5-U7 Словак
U8-U0 хуваарилагдаагүй байгаа
VA-VE Австри
VF-VR Франц
VS-VW Иcпани
VX-V2 Серби
V3-V5 Хорват
V6-V0 Эстoн
WA-W0 Герман
XA-XE Болгар
XF-XK Грек
XL-XR Нидерланд
XS-XW Oросын Холбооны Улс
XX-X2 Люксембург
X3-X0 Oросын Холбооны Улс
YA-YE Бельги
YF-YK Финланд
YL-YR Мальт
YS-YW Швед
YX-Y2 Норвеги
Y3-Y5 Беларусь
Y6-Y0 Украйн
ZA-ZR Итали
ZS-ZW хуваарилагдаагүй байгаа
ZX-Z2 Словени
Z3-Z5 Литва
Z6-Z0 хуваарилагдаагүй байгаа

1A-10 Америк
2A-20 Канад
3A-37 Мексик
38-30 Кайманы арлууд
4A-40 Америк
5A-50 Америк

6A-6W Австрали
6X-60 хуваарилагдаагүй байгаа
7A-7E Шинэ Зеланд
7F-70 хуваарилагдаагүй байгаа

8A-8E Аргентин
8F-8K Чили
8L-8R Эквадор
8S-8W Перу
8X-82 Венесуэл
83-80 хуваарилагдаагүй байгаа
9A-9E Бразил
9F-9K Колумб
9L-9R Парагвай
9S-9W Уругвай
9X-92 Тринидад & Тобаго
93–99 Бразил
90 хуваарилагдаагүй байгаа

[2]

Автомашины үйлдвэрлэсэн оны кодын тайлбар

засварлах

Үйлдвэрлэсэн оныг ISO-Стандарт 3779-1983-аар тогтоосон. 123456789ABCDEFGHJKLMNPRSTVWXY тэмдэглэгээ нь 30 жилийг кодлох (тэмдэгт бүр нэг он) ба 1971 оноос эхэлнэ. 3 гэсэн тоо нь нэг бол 1973 эсвэл 2003 он гэсэн үг. I, O, Q, U болон Z тэмдэгтүүдийг тоотой андуурах магадлал өндөр учир хэрэглэхгүй үсрэн дараагийн тэмдэгтийг хэрэглэнэ. Загварын оны код нь тухайн тээврийн хэрэгслийн үйлдвэрлэсэн онтой заавал таарах албагүй: Загварын он жишээ нь Фолксваген эсвэл Опелд энгийн үед өнгөрсөн оны үйлдвэрийн амралт эхэлсэнээр эхлэх ба энэ нь жишээлбэл 2005 оны аравдугаар сард үйлдвэрлэсэн автомашин загварын оны дугаар 6 авна гэсэн үг.

Код Он Код Он Код Он Код Он Код Он Код Он
A = 1980 L = 1990 Y = 2000 A = 2010 L = 2020 Y = 2030
B = 1981 M = 1991 1 = 2001 B = 2011 M = 2021 1 = 2031
C = 1982 N = 1992 2 = 2002 C = 2012 N = 2022 2 = 2032
D = 1983 P = 1993 3 = 2003 D = 2013 P = 2023 3 = 2033
E = 1984 R = 1994 4 = 2004 E = 2014 R = 2024 4 = 2034
F = 1985 S = 1995 5 = 2005 F = 2015 S = 2025 5 = 2035
G = 1986 T = 1996 6 = 2006 G = 2016 T = 2026 6 = 2036
H = 1987 V = 1997 7 = 2007 H = 2017 V = 2027 7 = 2037
J = 1988 W = 1998 8 = 2008 J = 2018 W = 2028 8 = 2038
K = 1989 X = 1999 9 = 2009 K = 2019 X = 2029 9 = 2039

Европын ТXТД 1981 оноос хойш

засварлах

1981 оноос өмнө ерөнхий нэгдсэн дугаарын стандарт байдаггүй байсан учраас үйлдвэрлэгч бүр өөр өөрийн тээврийн хэрэгслийн арлын дугаар хэрэглэж байв.

Үүний дараа европын 76/114/EWG гэсэн дүрмийн дагуу ТXТД олгох болсон. Энэ дүрэм нь 2014 арваннэгдүгээр сарын 1-нд гарсан (EG) Nr. 661/2009 журам гарсанаар хүчингүй болсон. 76/114/EWG дүрэм нь EU 19/2011[3] дүрмээр солигдсон боловч үндсэн тээврийн хэрэгслийг таних дугаарын бүтцийн хувьд нэг их ялгаа байхгүй.

Байрлал Утга
1–3 Дэлхийн-Үйлдвэрлэгчийн-Код (WMI)
4–9 Үйлдвэрлэлийн цуваа: Үйлдвэрлэгч өөрөө тогтоосон байж болно. Хэрэглэгдээгүй тэмдэгийг үсэг эсвэл тоогоор (үйлдвэрлэгчийн сонголтоор) оруулж бичнэ. Фолксваген/Аудид жишээ нь хэрэглэгдээгүй тэмдэгийн байр болох 4-6-р оронг ZZZ дүүргэдэг бол Опел/Вауксхалл энэ оронг 0000 гүйцээж дүүргэн бичдэг.
10 Загварын оны код: Тээврийн хэрэгслийг үйлдвэрлэсэн он хүснэгтээс үзэх
11 Үйлдвэр: Жишээ нь Фолксваген: W=Вольфсбург, E=Эмден, M=Пуебла (Мексик), Опелийн жишээ: 1=Рюсселсхайм, 2=Бохум
12–14 Хоёр дахь хэсэг WMI, WMI-д болон түүний 3. байр 9, бусдаар үргэлжлэх дэс дарааллын дугаар
12–17 үргэлжлэн өсөх дугаар

Европоос Америк руу экспортлох зориулалттай тээврийн хэрэглийг таних дугаарын 4-9 дэх оронг америкийн дүрэмд тохируулан оруулж өгдөг.

Жишээ Мерседес-Бенц:

WDD 169 007-1J-236589

WDD-д байгаа W-нь Герман Улсын таних тэмдэг ба DD-нь үйлдвэрлэгч болох Мерседес-Бенцийг (зарим загваруудад нь бас WDC/WDB байна) илэрхийлнэ. Дараагийн гурван тоо нь загварын цуваа 169 (А-Класс). 007 таних тэмдэг нь энд их биеийн хэлбэр, мотор болон бүх дугуй хөтлөгч эсэх, J үсгээр үйлдвэрлэсэн үйлдвэрийг тэмдэглэсэн ба энд Раштатт хот (бусад загварт нь мөн F, B гэх мэт). Дараагийн дугаарууд жирийн дэс дарааллын дугаар юм.

Жишээ Фолксваген:

WVWZZZ1JZ3W386752

WVҮ - гэсэн нь германы автомашин үйлдвэрлэгч Фолксваген
ZZZ - хэрэглэдэггүй
1J - загварын тэмдэглэгээ (энд Голф 4 эсвэл Бора)
3 - загварын он 2003
W - Вольфсбург
386752 - дугаар нь 2003 онд үйлдвэрлэсэн Голф 4/Борагийн тоот дугаар

Зүүлт, тайлбар

засварлах
  1. 31976L0114 - Richtlinie 76/114/EWG des Rates vom 18. Dezember 1975 zur Angleichung der Rechtsvorschriften der Mitgliedstaaten über Schilder, vorgeschriebene Angaben, deren Lage und Anbringungsart an Kraftfahrzeugen und Kraftfahrzeuganhängern
  2. http://www.iso.org/iso/iso_catalogue/catalogue_tc/catalogue_detail.htm?csnumber=45844
  3. Verordnung (EU) Nr. 19/2011 der Kommission vom 11. Januar 2011 über die Typgenehmigung des gesetzlich vorgeschriebenen Fabrikschilds und der Fahrzeug-Identifizierungsnummer für Kraftfahrzeuge und Kraftfahrzeuganhänger zur Durchführung der Verordnung (EG) Nr. 661/2009 des Europäischen Parlaments und des Rates über die Typgenehmigung von Kraftfahrzeugen, Kraftfahrzeuganhängern und von Systemen, Bauteilen und selbstständigen technischen Einheiten für diese Fahrzeuge hinsichtlich ihrer allgemeinen Sicherheit Text von Bedeutung für den EWR