Ситроэн (Франц: sitʀoˈɛn, Citroën) нь францын автомашин үйлдвэрлэгч юм. Ситроэн С.А. нь Пежо С.А.-н охин компани бөгөөд ПСА Пежо Ситроэн групп гэж нэрлэдэг. 2014 онд ДС Автомобилес нэрээр үүсч бий болсон марк нь Ситроэн С.А.-н дээд зэрэглэлийн-дэд марк болж явдаг.

Citroën S.A.

Ситроэн С.А.

Logo
Эрх зүйн хэлбэр Хувьцаат Компани
ISIN vorhan nicht vorhan den
Үүсгэн байгуулагдсан 1919
Төв байр Парис, Франц
Удирдлага Линда Жаксон (2014 оны зургаадугаар сараас хойш)
Салбар Автомашин
Цахим хуудас www.citroen.com
Ситроэн Тип А (1919-1921)

Ситроэний үйлдвэрлэх автомашины жагсаалтанд энгийн жижиг тэрэг, жижиг транспортероос эхлээд лимузин, дээд ангиллын автомашин хүртэл байдаг. 2014 онд Ситроэн (ДС-н хамтаар) нь дэлхий даяар 1.303.706 тээврийн хэрэгслийг борлуулжээ.[1]

Ситроэн нь 2003 оноос 2012 он хүртэл Ралли ДАШТ-нд найман удаа түрүүлэн үйлдвэрлэгчийн цомыг хүртсэн. Ситроэний жолооч Себастьен Лёб нь 2004-2012 он хүртэл есөн удаа түрүүлэн жолоочийн цомыг хүртжээ. Эдгээр амжилтаараа Ситроэн нь Ралли спортын түүхэн дэх хамгийн олон жолоочийн аварга цолыг, үйлдвэрлэгчийн цомоороо хоёрт жагсдаг өндөр амжилт гаргасан үйлдвэрлэгч юм.

Үүссэн ба эхний бүтээгдэхүүн

засварлах

Ситроэнийг Андре Ситроэн үндэслэн байгуулжээ. Компанийн бэлгэдэл эмблем нь тэдний үндсэн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн болох сум хэлбэрт шүд араанаас гаралтай давхар налуу шүд араа юм. Андре Ситроэн нь 1900 онд Польшоор аялах замдаа араа шүдлэгч машиныг үйлдвэрлэх технологийн патентийг авахаар өргөдөл гаргасан ба тус машинаар 1820 онд зохион бүтээсэн өнцгөн шүдтэй араат дугуйг үйлдвэрлэх санаатаай байв.

1915 онд үйлдвэрлэлээ өөрчлөн тоноглоод, дэлхийн нэгдүгээр дайнд зориулан шрапнель гранатыг 23 сая ширхэгийг үйлдвэрлэсэн байна. Энэ үйлдвэрлэл нь тэдэнд шаардлагатай байсан суурь хөрөнгийг авчирсан бөгөөд 1919 онд дайн дуусангуут европод цувралаар анх удаа Ситроэн Тип А гэх загварын автомашиныг цувралаар үйлдвэрлэв. Энэ тэргэнд цувралаар угсарсан нөөц дугуй болон цахилгаан стартер нь тухайн үедээ онцгой эд ангийн тоонд ордог байлаа.

Цахим хуудас

засварлах
  Commons: Ситроэн – Викимедиа дуу дүрсний сан
  1. 2014 Registration Document, PSA Peugeot Citroën, тал-13, 2015-03-27