Фүжи уул
Фүжи уул | ||
---|---|---|
Кавагүчи нуураас харагдах Фүжи уул | ||
Үнэмлэхүй өндөр | 3776,24 м Т.у.т.х | |
Байрлал | Яманаши ба Шизүока, Япон | |
Тусгаарлагдсан зай | 2077 км → Шюэшань | |
Харьцангуй өндөр | 3776 м | |
Солбицол | 35° 21′ 38″ У, 138° 43′ 38″ З | |
| ||
Төрөл | Давхаргат галт уул | |
Чулуулгийн нас | 100.000 жил | |
Сүүлчийн тэсрэлт | 1707 | |
Анхны авиралт | Эн-но Шокакүг 700 оны орчим авирсан гэж тооцдог[1] | |
Энгийн зам | Уулын тойрон аялал | |
Онцлог | Японы хамгийн өндөр уул, ЮНЕСКО дахь дэлхийн соёлын өв |
Фүжи уул (яп. 富士山) нь Японы Шизүока, Яманаши аймгуудын нутагт орших идэвхтэй галт уул юм. Дэлхийд хамгийн алдартай уулсын 35 дугаар байрт ордог. ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад байдаг соёлын өвд багтсан байдаг.
Далайн түвшнээс дээш 3,776 м өндөр тус уул нь Японы хамгийн өндөр цэг болно.Фүжи-Хаконэ-Изү үндэсний цэцэрлэгт хүрээлэнд багтаж хамгаалагддаг.
Фүжи уул нь хаанаас нь ч харсан тэгш хэмтэй, үзэсгэлэнтэй харагддаг тул Япон төдийгүй дэлхийн бусад улсуудад Япон улсын бэлгэ тэмдэг хэмээн алдаршсан.
Фүжи уулын 8 оргилЗасварлах

Фүжи уулын 800м орчим радиустай тогоог тойроод 8 оргил бий.
Японы хамгийн өндөр цэг нь 3,776 м өндөрт орших Кэнгаминэ оргил юм.
- Кэнгаминэ - 3,776 м
- Хакүсандакэ - 3,756 м
- Изүгадакэ - 3,740 м
- Асахидакэ- 3,730 м
- Сэйчигадакэ - 3,730 м
- Мишимадакэ - 3,730 м
- Күсүшидакэ - 3,720 м
- Комагадакэ - 3,710 м
Цаг уурын ажиглалтын станцЗасварлах
1880 оноос Фүжи уулын өндөрлөг шинж чанарыг ашиглан цаг уурын ажиглалт явуулж эхэлжээ.
1932 онд цаг уурын ажиглалтын станц байгуулагдсан байна. Энэ нь нэг хэсэг дэлхийн хамгийн өндөр цэг дэх цаг уурын ажиглалтын станцад тооцогдож байв.
1964 оны 9 сарын 10-нд радар суурилуулагджээ. Гэвч хиймэл дагуул зэрэг шинжлэх ухаан технологийн дэвшлийн үрээр радарын ажиглалт хийх шаардлагагүй болжээ.
1999 оноос радар ашиглахыг больж, 2004 оноос хүн ажиллахаа больсон байна.
АвиралтЗасварлах
Фүжи ууланд авирах зам жил бүрийн 7 сарын 1-нээс 8 сарын 27-ны хооронд нээгдэнэ. Зарим авирагч өглөөний мандах нарыг уулын оргил дээрээс харахын тулд шөнө авирч эхэлдэг.
Жил бүр 200,000 хүн Фүжи ууланд авирдгаас 30 хувь нь гадаад хүмүүс байдаг гэсэн тооцоо бий.
Тавдугаар зогсоолЗасварлах
Фүжи уулын 2300 м өндөрт орших 5 дугаар зогсоолоос оргил хүртэл 3-8 цаг, буухад 2-5 цаг тус тус зарцуулна.
Фүжи ууланд нийт 10 зогсоол байх бөгөөд 5 дугаар зогсоол хүртэл машинтай явж болно. Харин түүнээс дээш зөвхөн явган явна. Зогсоол бүрд жижиг буудал байна, мөн бэлэг дурсгалын зүйл болон ундаа, ойр зуурын хүнс зардаг мухлаг бий. Уулын 5 дугаар зогсоол нь хамгийн том ба зочид буудал, ресторан, цайны газар, бэлэг дурсгалын дэлгүүр, халуун рашаан, том талбайтай машин зогсоолтой. Иймд тус зогсоолд жуулчид том оврын автобус болон машин унаатай олноор ирдэг.
БусадЗасварлах
Цахим холбоосЗасварлах
ЭшлэлЗасварлах
- ↑ Pointdexter, Joseph: Zwischen Himmel und Erde. Die 50 höchsten Gipfel. Könemann, Köln 1999, ISBN 3-8290-3561-6, S. 80