Стивен Адамс

Америкийн сагсан бөмбөгчин

Стивен Адамс (Англи: Steven Adams, 1993 оны долоодугаар сарын 28-нд төрсөн) — Шинэ Зеландын мэргэжлийн сагсан бөмбөгчин бөгөөд Оклахома-Сити Тандер багийн төвийн тоглогч.[1] Адамс Питтсбургийн коллежоос 2013 оны драфтад оролцон Тандер багт 12 дахь сонголтоор элссэн.

Гэр бүл засварлах

Гэр бүлийнхэн нь сагсан бөмбөгийн мэргэжлийн тамирчин болоход бүхий л боломжоор тусалсан гэдэг. Эцэг нэгт, эх ондоо 18 хүүхдийн хамгийн бага Адамсын эх Тонга хүн ажээ. Ах, эгч нар нь жигд нуруулаг. Дундаж нь 1,83-2,06 метрийн өндөртэй.[2] Олимпийн хошой аварга, дэлхий 5 удаагийн аварга, бөөрөнцөг түлхэлтийн нэрт тамирчин Валери Адамсийн төрсөн дүү.

Замналын товчоон засварлах

Адамс 2013 оны долоодугаар сарын 12-нд Тандер багтай гэрээ байгуулсан.[3] Сарын дараа багаа зуны лигт анх удаа аваргалахад, тэр дундаа шувтаргын Хьюстон Рокетс багийг 85–77 харьцаагаар хожсон тоглолтонд бүхий л боломжоо дайчилсан байдаг.[4]

Тухайн оныхоо арваннэгдүгээр сарын 8-нд анхныхаа дабл-дабл (17 оноо, 10 бөмбөг авалт) хийсэн.[5]

Эшлэл засварлах

  1. "13 - Steven Adams". nbadraft.net. Archived from the original on 2013-05-30. Retrieved 2013-05-29.
  2. Fittipaldo, Ray (October 7, 2012). "Pitt big man Steven Adams' backstory is as interesting as his future is intriguing". Pittsburgh Post-Gazette. Archived from the original on Аравдугаар сар 21, 2013. Retrieved December 11, 2012.
  3. "Thunder Signs Steven Adams and Andre Roberson". NBA.com. July 12, 2013. Retrieved October 25, 2013.
  4. Recap: Thunder 85, Rockets 77
  5. "OKC Thunder: Steven Adams shines again as Thunder trims Pistons". NewsOK.com. November 8, 2013. Retrieved December 14, 2013.

Холбоос засварлах