Сонор Рекордс ХХК нь 1996 онд анхдагч мэргэжлийн дуу бичлэгийн компани болон үүсгэн байгуулагдсан. Тус компани бичлэгийн студи болон рекорд лэйбл чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг билээ.


Үндсэн баг

засварлах

Компанийн үүсгэн байгуулагч, Ерөнхий Захирал Б.Дэлгэртуяа

Студийн инженер, Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн ноён Б.Дашдондог

Хөгжмийн найруулагч, Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн Н.Халиун

Мэргэжлийн анхдагч студийн хувьд Сонор Рекордс нь Монголын  нэр алдартай 200 гаруй уран бүтээлчидтэй хамтран ажилласан ба мэргэжлийн симфони, сонгодог зохиолууд, киноны дуу оруулалт,хөгжим, Монгол угсаатны хөгжим, орчин үеийн поп, рок, хип хоп гэх мэт олон төрөл жанрын төслүүдийг амжилттай бүтээсээр ирсэн.

1996-2000 оны хооронд компани нь Хар Сарнай, Камертон, Никитон, алдарт дуучин Ариунаа зэрэг Монголын нэрт уран бүтээлчидтэй хамтран ажилласан юм. Эдгээр уран бүтээлчид нь үндэсний болон олон улсын хөгжмийн наадамд амжилттай оролцож шагнал хүртсэн билээ.

Үүнээс гадна 2000-2007 оны хооронд Монголын алдартай хип хоп хамтлаг Татар, рок альтернатив хамтлаг Шөнийн Галт Тэрэг, Булсара , олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн угсаатны рок хамтлаг Алтан Ураг, охидын хамтлаг [Emotion (хамтлаг)|Emotion]  гэх мэт хамтлагуудтай хамтран уран бүтээлүүд туурвин менежментийг хийсээр ирсэн байдаг. Энэ хугацаанд эдгээр хамтлагууд нь үндэсний болон олон улсын шагнал хүртэж, амжилтад хүрч чадсан юм.

Хип хоп хамтлаг Татар нь Sony Music - Music Securities-тэй гэрээ байгуулж, цомгоо дэлхий даяар борлуулахад хүргэсэн бөгөөд тэр ч байтугай Японд аялан тоглолтоо хийжээ. Энэ хугацаанд Японы супер од AK69-тай хамтарч ажиллав. Нэмж дурдахад тус хамтлаг нь Хятад, Америк, Ирланд, Их Британи, Европ даяар хоёр жилийн хугацаатай аялан тоглолтоо амжилттай хийсэн юм. Энэ бол Sony Music компанитай гэрээ байгуулж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн анхны монгол хамтлаг болсон.

Алтан ураг угсаатны хамтлаг дэлхий даяар хөгжмийн цомгоо борлуулж, Сергей Бодровын найруулсан блокбастер кино болох "Монгол" киноны хөгжмийг найруулсан. Мөн, Нэтфликсын бүтээл  “Марко Поло” киноны хөгжмийг Алтан Ураг угсаатны хамтлаг найруулсан байна.

2000 оноос хойш тус компани өөрийн эзэмшлийн ФМ 105.5 радио станц байгуулсан ба цаашлаад олон тооны телевизүүдтэй хамтран ТВ хөтөлбөрүүдийг амжилттай гаргаж, 2002 онд одоогийн хамгийн том рок фестивал болох "[[Play Time Music Festival][" -ыг санаачлан үүсгэн байгуулалцаж хамтран зохион байгуулжээ.  

[Монголын Дуу Бичлэг Бүтээгчдийн Үндэсний Төв]ийг анх санаачлан байгуулсан ба ингэснээр Монголын хөгжмийн салбарт дэлхийн тавцанд гарах үүд хаалгыг нээв.

2010 онд Сонор Рекордс ХХК нь орчин үеийн, тохилог орон сууц, албаны зориулалт бүхий барилгуудыг Монголд нэвтрүүлэх замаар барилгын зах зээл дэх бизнесийн цар хүрээгээ өргөжүүлэв. Өнөөдрийн байдлаар компани нь барилгын зах зээл, Монголын ирээдүйг хөгжүүлэх гол тоглогчдын нэг хэвээр байна.

Нэмж дурдахад, хөгжмийн үйлдвэрлэл, менежментээс гадна компанид лицензийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Энэ хүрээнд компани нь Монголын болон олон улсын дуу, бичлэгийн 100 гаруй эрх эзэмшдэг.

Компани нь тус тус Дэлхийн Оюуны Өмчийн Газар (World Intellectual Property Organization), Олон Улсын Дуу Бичлэг Бүтээгчдийн Холбоо (IFPI), Монголын Дуу Бичлэг Бүтээгчдийн Үндэсний Төвийн  албан ёсны гишүүн юм.

2018 оноос эхлэн Сонор Рекордс ХХК нь БНХАУ, Япон, БНСУ-ын урлагийн зах зээл дээрх дуу бичлэгийн компаниудтай хамтран ажиллаж байна.

Хамтарч ажилласан уран бүтээлчид

засварлах
  • Хар Сарнай
  • Никитон
  • Камертон
  • Ариунаа
  • Татар
  • Шөнийн Галт Тэрэг
  • Булсара
  • Алтан Ураг

Хамтран гаргасан цомгууд

засварлах
  • Хар Сарнай хамтлаг (Бүтээнэ Сөнөөнө)
  • Никитон хамтлаг(Хос хунгийн дууль,Цамцаа тайл,Ялгуун)
  • Камертон хамтлаг(18 нас,Уйлахдаа ухаар,Амин нутаг)
  • Дуучин Ариунаа (Эрос № 1,"Зөвхөн чиний тухай","Чи минь","Хаврын шөнийн бодол","You are my life","Миний шинэ орон зай","Дурлал шиг асна")
  • Люмино хамтлаг(Энд гарч ирэв”, “Ирээд буцсан хайр минь” special edition “Гэрэлт хорвоод” best seller Сонор студи (Монголын бүх цаг үеийн хамгийн их борлуулттай цомгийн 2-рт бичигдсэн цомог, “Ламбагуайн нулимс” Угсаатны хип хоп цомог “Lumino & yah-uu” Best singles collection “Хуучин сургууль”)
  • Харанга хамтлаг("Eртөнцийн өнгө","Бодлын Тэнгис")

Шагналууд

засварлах
  1. Алтан намар урлагийн наадам
  2. Пентатоник хөгжмийн наадам
  3. Хайфай мюзик авардс
  4. Хит авардс
  5. UBS Music авардс
  6. Bravo super show