Булсара нь 2003.02.08нд байгуулагдсан Монголын анхны метал урсгалаар тоглодог хамтлаг болох Аясын Салхи хамтлагаас хойш гарч ирсэн анхны метал хамтлаг юм. Булсара хамтлагийнхан өөрсдийнхөө тоглож буй урсгалыг Bleeder метал урсгал гэж тодорхойлдог. Тэд 2005 онд "Ийм л байг" дуугаараа олонд танигдсан. Мөн хип хоп урсгалаар дуулдаг хамтлагтай хамтарч дуулсан анхны рок хамтлаг юм. 2005 онд "All up" дуугаа хип хоп хамтлаг Татар хамтлагтай хамтарч дуулсан нь хит болсон.

Булсара хамтлаг Coke 'N'Beat 2008 амьд хөгжмийн наадам дээр

Хамтлагийн нэрЗасварлах

Булсара хамтлаг нэрээ 3 янзаар тайлбарласан байдаг:

  1. Эрдэмтэн доктор Б.Ринчен гуайн төрсөн газрын нэр бөгөөд газрын зураг дээр тодорхой тэмдэглээгүй байдаг. Монгол, ОХУ-ын хилийн зааг дээр байдаг.
  2. Домогт Queen хамтлагийн гоцлол дуучин Фредди Меркуригийн жинхэнэ нэр. Түүний эцэг эхээс өгсөн нэр нь Farrokh Bulsara.
  3. "Бүх Уйтгар Лалар Санагдахад ариун рашаан асгармой" гэсэн өгүүлбэрийн товчлол.
  4. "Бүх уйтгар лалрын санагдахад амьдралыг рок аварна."

ТоглолтЗасварлах

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Монголын амьд хөгжмийн наадам Playtime-д тогтмол оролцсон. 2008 оны 11 сарын 07нд анхны бие даасан тоглолтоо "Empty World" нэртэйгээр хийсэн.

ГишүүдЗасварлах

  • Тамир - дуучин (2003 оноос - Одоог хүртэл)
  • Сайхнаа - басс гитарчин (2003 оноос - Одоог хүртэл)
  • Бади - гоцлол гитарчин
  • Дами - бөмбөрчин (2011 онд буцаж хамтлагтаа орсон)

Хуучин гишүүдЗасварлах

ЦомгуудЗасварлах