Шөнийн галт тэрэг

Шөнийн галт тэрэг нь 1998 онд байгуулагдсан, Монголын альтернатив рок хамтлаг юм.

Шөнийн галт тэрэг
Монгол нэр«Шөнийн галт тэрэг»
Бүрдсэн газарМонголын Улаанбаатар
Дуулдаг хэлмонгол хэл
УрсгалАльтернатив рок
Танил үе1998 он – одоо
Одооны гишүүн (5)Цэцэ, Зандаа, Төгөлдөр, Баясаа, Одхүү
Орхисон гишүүнБуянаа

Түүх засварлах

Хамтлагийн гишүүд 1996 онд танилцаж байсан бөгөөд 1998 онд Төөгөө, Буянаа, Баясаа, Одхүү гэсэн 4 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагджээ.

2001 оны намар "Scream" хамтлагт дуучин байсан Цэцэн нэмэгдэж орсноор 5 гишүүнтэй болсон. 2002 оны өвөл гитарчин Буянаа хамтлагаас гарч, тэр жилдээ хуучнаар Scream хамтлагт соло гитарчин хийж байсан Зандаа орсноор буцан 5 гишүүнтэй болсон.

Бүрэлдэхүүн засварлах

Цэцэнбилэг

Хамтлагийн гоцлол дуучин 1979 оны 10 сарын 10-нд төрсөн. Солонгос хэлний багш орчуулагч мэргэжилтэй.

Занданхүү

Хамтлагийн гитарчин 1979 оны 12 сарын 7-нд төрсөн. Техникийн мэргэжилтэй. Эхнэр хүүтэй.

Төгөлдөр

Хамтлагийн гитарчин 1975 оны 1 сарын 27-нд төрсөн. Монгол судлаач мэргэжилтэй. Эхнэр, охинтой.

Баясгалан

Хамтлагийн басс гитарчин. 1979 оны 4 сарын 17-нд төрсөн. Эдийн засагч мэргэжилтэй. Эхнэр охинтой.

Одхүү

Хамтлагийн бөмбөрчин. 1981 оны 4 сарын 3-нд төрсөн. Зочид буудал, зоогийн газрын удирдлагын мэргэжилтэй. Эхнэр хүүтэй.

Уран бүтээл засварлах

Студийн цомог засварлах

  • "Цэнхэр шувуу" 2004 "Сонор" рекордс
  • Шөнийн галт тэрэг пянз 12inch 2023

Тоглолт засварлах

  • "Хайлсан шоколад" (2002 оны 4 сар)
  • "Acoustic Evening" (2004 оны 12 сарын 17, 2005 оны 4 сарын 22)
  • Шөнийн галт тэрэг LIVE CONCERT 2022 (2022 оны 11 сарын 12)
  • “Цэнхэр шувуу” цомгийн 20 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт (2024 оны 02 сарын 03)