Нисванис хамтлаг
Нисванис нь Монголын альтернатив хамтлаг юм. Тус хамтлаг нь 1996 оны 4-р сарын 9-нд байгуулагдсан.
Нисванис | |
---|---|
Гарал | Монгол Улс, Улаанбаатар |
Хөгжмийн урсгал | Гранж, Пост гранж, Алтерьнатив метал |
Идэвхтэй | 1997 - Одоо |
Гишүүдийн нэрс | |
| |
Өмнөх гишүүд | |
|
Урт хар үстэй 4 залуу орилж, ил задгай зүйлсийг дуулаад, бас амьд хөгжим сонирхогчдоо хөгжөөж чадсан энэхүү хамтлаг Монголын амьд хөгжмийн томоохон байр суурийг эзэлж чадсан. Энэ хамтлаг нь анх рок хөгжим сонирхогч залуус "гранж" урсгалын хамгийн том төлөөлөгч болох АНУ-ын Сиэтл хотоос гаралтай Нирвана хамтлагийн дууг сонсон Монголд энэ урсгалын хамтлаг байгуулахыг эрмэлзсэнээс үүдэлтэй. Эхэн үедээ хүмүүс шууд хүлээн аваагүй ч гэсэн удалгүй сонирхож эхэлсэн ба хамтлагийнхан уран бүтээлээ "Хаана ч, ямар ч газар чөлөөтэй сонсож" болно гэсэн нь сонсогчдын таашаалд их нийцсэн.
Нисванис хамтлаг нь жил бүр хамтлаг байгуулагдсан өдрөөрөө болон өвөл, зуны улиралд тоглолт хийж, Coke'n Beat, Playtime зэрэг наадмуудад оролцон ая дуугаа өргөдөг уламжлалтай. Хамтлагийн гишүүн Амгаа "Элсний нүүдэл" нэртэй 2 ангит кинонд тоглосон ба хамтлагаараа "Цэнхэр дэлгэц" шинэ жилийн мюзикл шоунд оролцож байв.
Хамтлагийн түүх
засварлахГранж, Пост гранж, Алтерьнатив метал чиглэлээр уран бүтээлээ туурвидаг Нисванис хамтлаг нь анх "Өчигдөр өнөөдөр 2" нэрээр 1992-1995 оны хооронд поп-рок чиглэлээр тоглож байжээ. Хамтлагийг Хөгжмийн багшийн коллежид хамтдаа суралцаж байсан найзууд санаа нийлэн байгуулсан ба бүрэлдэхүүнд Цацрал хамтлагийн ахлагч, Энх-Амгалан даралтат хөгжим, Дарханбат даралтат хөгжимчнөөр байв. 1995 оны 10-р сард модернист яруу найрагч Б.Галсансүхтэй танилцсан бөгөөд тэрээр хамтлагт санаа тавьж стиль, нэр, зарим гишүүдэд өөрчлөлт хийснээр анхны Нисванис хамтлаг бүрэлджээ. Хийгдсэн төлбөрт гэрээнд тусгагдсанаар хамтлагийн дуунуудыг анх Соёл-Эрдэнэ хамтлагийн аргил гитарч Дамдинсүрэн Зандангийн студид анх 1996 оны 5 сард бичсэн. Үүнд: Хүчилтөрөгч, Би тамхиа татаад дуусч байна, Эсрэг утгаар нь, Үл таних охин, дуучин Ариунаагийн Утасны дугаар, Хар дарсан зүүд зэрэг дуунуудыг бичин тухай үедээ ФМ АЭ ЖААГ 107-р ярилцлаганд орж цацсан. Энэ сардаа Нисванис хамтлагийнхан "Шинэ урлагийн төлөө" тоглолтод оролцож анх удаа тайзан дээр гарч байжээ
Хамтлагийн шагнал уран бүтээлүүд хамтлагийн өөрчлөлт
засварлах- 1996 оны 10 сарын 1-нд бөмбөрчин Отгонбаатар орсноор "Варьете" чуулгын байранд бэлтгэлд орсон.
- 1996 оны 11 сарын 22, 23-нд СТӨ-н анхны бие даасан "Сонсохыг хориглоно" тоглолтоо хийв. Энэ ондоо Пентатоник хөгжмийн наадмаас "Шилдэг дебют хамтлаг" шагнал авсан.
- 1997 оны 7-р сард хамтлагт Баттулга ( одоогийн X-VIT Хамтлагийн Тулгаа) бөмбөрчнөөр орсон.
- 1997 оны 11 сарын 25,26-нд "Сонсохыг хориглоно-2" тоглолтоо хийв.
- 1999 оны 1 сарын 10-нд бөмбөрчин Содгариг орж ирсэн.
- 1999 оны 12 сарын 5-нд "Харанхуй цээжний цонх" тоглолтоо Top Ten клубт хийсэн.
- 2000 оны 4 сарын 9-нд Nisvanis Go Unplugged тоглолтоо Top Ten клубт хийжээ.
- 1999-2001 онд соло гитарчин Шинэ-Од байсан. Дараа нь хэсэг завсарласан Цацрал хамтлагтаа буцан ирснээр одоогийн бүрэлдэхүүн бий болжээ.