Сидней Харбор Бридж
Сидней Харбор Бридж (Англи: Sydney Harbour Bridge [ˈsɪdnɪ ˈhɑːbə brɪd͡ʒ], монг. Сиднейн боомтын гүүр) нь 1932 оны гуравдугаар сарын 19-нд албан ёсоор нээлтээ хийсэн, Сиднейн боомт (Порт Жэксон) дээгүүр, хотын умард ба өмнөд эргийг холбох гүүр бөгөөд түүнийг нутгийнхан нь «coat hanger» (монгол: хувцасны өлгүүр) хэмээн нэрлэдэг аж. 2007 онд тус гүүрийн 75 жилийн ой болсон ба энэ үеэр гүүрийг Австралийн үндэсний өвийн жагсаалтад бүртгэн авчээ. Энэхүү жагсаалтад бүртгэн авсан үндэслэл нь орчин үеийн Сидней хотын хөгжил ба ирээдүйн Австрали Улс олон улсын тавцанд гялалзан тодрох бэлгэдэл мөн хэмээн үзжээ.[1]
Сидней Харбор Бридж | ||
---|---|---|
Албан ёсны нэр | Sydney Harbour Bridge | |
Ашиглалт | Галт тэрэг, автомашин, явган зорчигч, унадаг дугуй | |
Гатлах нь | ||
Байршил | Сидней | |
Хийц | Нуман гүүр | |
Нийт урт | 1149 м | |
Өргөн | 49 м | |
Хамгийн урт тулгуур хоорондын зай | 503 м (1650 ft) | |
Өндөр | 134 м | |
Барьж эхэлсэн | 1923 оны 7-р сарын 28 | |
Дууссан | 1932 оны 1-р сарын 19 | |
Нээлт | 1932 оны 3-р сарын 19 | |
Төлбөр | 2,00—4,50 AUD | |
Байрлал | ||
|
Сиднейн алдартай барилга болох дуурийн театрын хажуугаар уг гүүр нь тус хотын уран барилгын нэгд зүй ёсоор ордог.
Хийц
засварлахГүүрийн тулгуур хоорондын зай нь 503 метр бөгөөд нумын орой нь далай түвшнээс дээш 134 метр өргөгдсөн байдаг ч зуны халуунд ган нь халан тэлэх тул ахиад 18 см дээш өргөгддөг. Зөвхөн нумыг хийхэд нийт 39.006 тонн ган хэрэглэжээ. Нийт 52.800 тонн ган тус гүүрэнд ашигласан тул дэлхийн хамгийн хүнд, өргөн нуман гүүрнүүдийн тоонд багтдаг. Мөн түүнчлэн 17.000 м³ боржин болон 95.000 м³ бетоныг хэрэглэжээ. Гүүр нь тулгуур хоорондын зай ихтэй ба 50 метрийн өргөнтэй нь түүнийг дэлхийн хамгийн өргөн (тулгуур хоорондын зай ихтэй) гүүрт оруулах ба энэ амжилтаараа 2004 онд Гиннесийн номд бүртгэгджээ. Нийт найман автомашины эгнээтэй (үүнээс нэг нь автобусны эгнээ), хоёр галт тэрэгний зам, нэг унадаг дугуйн зам ба явган зорчигчийн замтай.
Зургийн цомог
засварлах-
Гүүр шөнөөр
-
Гүүрийн нугас
-
2006 оны шинэ жилийн галт тэсрэгчийн үзүүлбэр