Астарханы ханлиг
XV зууны сүүлчээр Алтан Ордын сууринд үүссэн татарын улсуудаас Ногайн хант улс /одоогийн Оренбург муж, Башкир/ эрс ялгарч байв. Ногайн хант улс хүн ам ихтэй өөрөөр хэлбэл хамгийн хүчтэй том армитай. Бусад хант улсууд суурин амьдралд шилжсэн байхад ногайчууд адуун сүрэг олонтой, тоо томшгүй малтай, нүүдлийн мал аж ахуй голлон эрхэлдэг. Татар, башкир, татар, каракалпак, ногай зэрэг олон үндэстэн ястан тархай нутагласан, төвлөрсөн засаглалгүй. Ногайн хант улс Казаны хант улс, Астраханы хант улс, Сибирийн хант улс шиг Москватай цэрэг-улс төрөөр сөргөлдөхгүй найрсаг харьцаатай холбоотон байсаар, Орост 1557 онд дагаар оржээ.