Санхүүгийн зохицуулах хороо


Санхүүгийн зохицуулах хороо (товч. СЗХ, англ. Financial Regulatory Commission of Mongolia)- Монгол Улсын санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн үйлчилгээг зохицуулах, холбогдох хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн байгууллага юм.[1] Санхүүгийн зохицуулах хороог анх байгуулахдаа банкнаас бусад санхүүгийн салбарыг хариуцахаар хуульчилж, үүнд нь үнэт цаас, даатгал, бичил санхүүгийн салбарын зохицуулалт хамрагдаж байсан бол яваандаа зах зээлийн шинэ тутам харилцаанаас шалтгаалан хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах үйл ажиллагаа, Зээлийн батлан даалтын сангийн тухай хуульд заасан үйл ажиллагаа, Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд заасан даатгалын үйл ажиллагаа, Хөдөө аж ахуйн биржийн үйл ажиллагаа зэрэг зохицуулалтын хүрээний шинэ үүргүүдийг хариуцах болжээ.[2] Жил тутам Улсын Их Хуралд ажлаа тайлагнадаг, түүний харъяа байгууллага.

Санхүүгийн зохицуулах хороо
Logo
Эрх зүйн хэлбэр Загвар:Инфобокс аж ахуйн нэгж/Засвар/Pflichtparameter fehlt
Үүсгэн байгуулагдсан 2006 оны 1 сарын 25
Төв байр Улаанбаатар, Монгол улс
Удирдлага Д.Баярсайхан
Салбар Санхүүгийн зах зээл
Цахим хуудас www.frc.mn

Түүх засварлах

Үнэт цаасны хороо засварлах

 
Үнэт цаасны хорооны анхны бүрэлдэхүүн АНУ-ын зөвлөх мэргэжилтнүүдийн хамт. 1995 он.

Үнэт цаасны тухай хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах, үнэт цаасны зах зээлд оролцогч этгээдийн үйл ажиллагаанд хяналт тавих, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зорилгоор Монгол Улсын Их Хурал 1994 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн шийдвэрээр Үнэт цаасны хороо хэмээх байгууллагыг бий болгосон нь өнөөгийн Санхүүгийн зохицуулах хорооны үндэс суурь гэж үздэг[3]. Үнэт цаасны хорооны анхны дарга нь Ж.Ядамсүрэн, гишүүд нь Д.Буянтогтох, Д.Энхжаргал, Б.Гантөмөр, Д.Балдан-Очир нар байв. Нийгэм эдийн засгийн огт ондоо тогтолцоонд шилжсэн Монгол Улсад өмч хувьчлалын явцад цоо шинээр үүссэн үнэт цаасны зах зээлийг зохицуулах, хянах нь нэлээд мэдлэг, туршлага шаардсан ажил байсан тул 1995 онд АНУ-аас мэргэжилтнүүд урьж, 45 хоногийн сургалт, семинар зохион байгуулжээ. Мөн хорооны дарга, гишүүд АНУ-ын Үнэт цаасны зах зээлийн хүрээлэн, Австрийн Вена хот дахь ОУВС-ийн сургалтад оролцов. Улмаар Үнэт цаасны хороо нь Бүртгэл санхүү, хөрөнгө оруулалтын, Зах зээлийн зохицуулалтын, Хяналт шалгалтын, Дотоод ажлын гэсэн дөрвөн хэлтэстэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Үнэт цаасны хороо үйл ажиллагаагаа явуулсан 12 жилийн хугацаанд үнэт цаасны төвлөрсөн хадгаламж дахь анхны мөнгөн хөрөнгийн гүйлгээ хийгдэж (1995), Монголын хөрөнгийн биржид анх удаа “ТОП” индекс тооцож, үнэт цаасны хоёрдогч зах зээл нээгдэж (1995), Засгийн газрын бонд анх удаа арилжигдаж (1996), анхны хадгаламж зээлийн хоршоо (1996)[4], анхны банк бус санхүүгийн байгууллага байгуулагджээ. (1999)[5] Мөн 2000 онд гадаадын хөрөнгө оруулалттай анхны брокер дилерийн компани байгуулагдаж, 2001 онд компанийн бондын арилжаа анх удаа явагдаж, 2003 онд үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн байгууллага бий болов. Хоршооны тухай, Даатгалын тухай, Компанийн тухай, Банк бус санхүүгийн байгууллагын тухай, улмаар Санхүүгийн зохицуулах хорооны эрхзүйн байдлын тухай хууль батлагджээ.[6] 2006 оны нэгдүгээр сард УИХ-ын тогтоолоор Үнэт цаасны хороог татан буулгав.[7]

Санхүүгийн зохицуулах хороо засварлах

2005 оны 11 дүгээр сард Монгол Улсын Их хурлаас Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль, 2006 оны 45 дугаар тогтоолоор Санхүүгийн зохицуулах хорооны дүрмийг тус тус баталснаар Үнэт цаасны хорооны чиг үүргийг өргөтгөж, даатгал, бичил санхүүгийн салбарын хяналт, зохицуулалтыг хэрэгжүүлэх өөрчлөлт хийжээ. Энэ өөрчлөлтийн хүрээнд “Монгол банк”-наас Банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоодын үйл ажиллагаанд хяналт тавих газар, Улсын мэргэжлийн хяналтын газраас Даатгалын салбарын үйл ажиллагаанд хяналт тавих газрыг салган авч, татан буугдсан Үнэт цаасны хорооны орон тоо, цалингийн фондтой нэгтгэн Санхүүгийн зохицуулах хороог мөн оны нэгдүгээр сарын 25-нд байгуулснаар Монгол Улсад банкнаас бусад салбарын нэгдсэн хяналт зохицуулалтын байгууллага бий болов[8]. Хороо байгуулагдсан 2006 онд Монголд 139 ББСБ (нийт актив 69.2 тэрбум төгрөг), 56 ХЗХ (нийт актив 15.5 тэрбум төгрөг), даатгалын 21 компани ажиллаж байжээ.

Бүтэц засварлах

 
Санхүүгийн зохицуулах хорооны бүтэц

Үйл ажиллагаа засварлах

2006-2010 он засварлах

Хорооны даргаар Д.Бадраа, орон тооны гишүүнээр Б.Шаравсамбуу, Д.Дүгэржав, орон тооны бус гишүүнээр Н.Ганбямба нарын дөрвөн хүн томилогдов. Мөн Р.Амарсайхан даргатай Хяналтын зөвлөлийг дөрвөн хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулжээ. Мөн оны гуравдугаар сараас тус хороо хадгаламж зээлийн хоршоо эрхлэх тусгай зөвшөөрлийг олгож эхлэв. 2006 оны долоодугаар сард Хорооны даргаар Д.Баярсайханыг томилжээ. Энэ онуудад Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай, Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулиуд УИХ-аар батлагдсан бөгөөд СЗХ Олон улсын санхүүгийн хүртээмжийн нийгэмлэгт (Alliance for Financial Inclusion) гишүүнээр элсэв.

Хөрөнгийн зах зээл засварлах

Хөрөнгийн биржийн бүртгэлийг цэгцлэх ажлын хүрээнд 165 ХК-ийн арилжааг зогсоов. Онлайн дансны үйлчилгээ нэвтрэв. Ипотекийн анхдагч зах зээлийг хөрөнгийн зах зээлтэй холбож “МИК бонд”-ыг бүртгэжээ. 2010 оны наймдугаар сард Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ анх удаа нэг их наяд төгрөгөөс давав.

Даатгалын зах зээл засварлах

Олон улсын даатгалын хяналтын байгууллагын гишүүн болов. Даатгалын тухай хуульд заагдсан 21 журам заавар бүхий “Даатгалын багц дүрэм”-ийг баталжээ. Урт хугацааны даатгалын анхны компани байгуулагдав. 2010 онд даатгалын байгууллагуудын дүрмийн сангийн доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэв.

Бичил санхүүгийн салбар засварлах

Хоршооны тухай хуулийн зарим заалтыг дагаж мөрдөх тухай хууль батлагдсанаар 468 хоршоог татан буулгах бэлтгэл ажлыг эхлүүлэв. ХЗХ-ны гишүүдийн хохирлын 50 хувь болох 36.1 тэрбум төгрөгийг төрөөс олгожээ. Валют солих цэгүүдийн үйл ажиллагааг СЗХ-ны хяналт зохицуулалтын хүрээнд хамруулав. Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй банкнаас бусад хуулийн этгээд, иргэдийн гүйцэтгэж буй төлбөр тооцооны хяналтын асуудал СЗХ-ны зохицуулалтын хүрээнд хамрагдах боллоо. “Ядуу иргэдийн санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх” төслийн хүрээнд Японы сангаас 2.5 сая долларын буцалтгүй тусламж олгов.[9]

2011-2015 он засварлах

Зээлийн батлан даалтын сангийн тухай, Хөрөнгө оруулалтын сангийн тухай, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай, Малын индексжүүлсэн даатгалын тухай хууль тус тус батлагдав. УИХ 2014 оны 12 дугаар сард Санхүүгийн зохицуулах хорооны даргаар З.Нарантуяаг томилов[10].

Хөрөнгийн зах зээл засварлах

Монголын үнэт цаасны зах зээлд төлбөр тооцооны MIT шинэ систем нэвтрэв. Монголын хөрөнгийн бирж Английн хөрөнгийн биржтэй “Ажлын мастер гэрээ”-нд гарын үсэг зуржээ.[11] Хөрөнгийн биржид бүртгэлтэй үнэт цаасыг арилжааны А, Б хоёр самбарт хуваав. Хөдөө аж ахуйн бирж дээр брокерийн үйл ажиллагаа эрхлэх анхны тусгай зөвшөөрлийг долоон компанид олгов.[12] Үнэт цаасны зах зээлд кастодианы үйлчилгээ эрхлэх анхны тусгай зөвшөөрлийг олгов.[13] Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлэв.[14] Хувийн хэвшлийн биржийн тогтолцооны үндэс тавигдав. 100 хувь даатгагдсан компанийн бондыг зах зээлд анх удаа гаргав.[15]

Даатгалын зах зээл засварлах

Зохих тусгай зөвшөөрлийг олгосноор анхны давхар даатгалын компани байгуулагдав. Даатгалын компаниуд хөрөнгө оруулалтын санд хөрөнгө оруулах эрхзүйн орчин бүрдлээ.[16]

Бичил санхүүгийн салбар засварлах

Зээлийн батлан даалтын сан байгуулагдаж[17], сангийн дүрмийг батлах, түүнд нэмэлт өөрчлөлт оруулахад СЗХ зөвшөөрөл олгохоор болов. Бичил бизнесийг дэмжих хөтөлбөрийг ХЗХ-гоор дамжуулан хэрэгжүүлж, 11 тэрбум төгрөгийн зээлийг 101 ХЗХ, 2712 бизнесийн төсөлд олгожээ.

2016- засварлах

 
СЗХ-ны дарга С.Даваасүрэн Олон улсын санхүүгийн хүртээмжийн нийгэмлэгийн Захирлуудын зөвлөлд сонгогдов. 2017 он.

УИХ 2016 оны долоодугаар сард Санхүүгийн зохицуулах хорооны даргаар С.Даваасүрэнг томиллоо.[18] Хороо бүтцээ шинэчилж, долоон газар, дөрвөн хэлтэс, хоёр алба, нийт 14 удирдлагатай болсноор удирдах албан тушаалтны тоо гурав дахин цөөрөв. Монгол Улсын санхүүгийн зах зээлийг 2025 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийг батлав.[19] ХБНГУ-ын Санхүүгийн хяналт шалгалтын байгууллагатай техникийн хамтын ажиллагаа эхлүүлжээ. Хорооны дарга Олон улсын санхүүгийн хүртээмжийн нийгэмлэгийн Захирлуудын зөвлөлд сонгогдлоо.[20]

Хөрөнгийн зах зээл засварлах

2017 оны жилийн эцсийн байдлаар Монголын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 2.1 их наяд төгрөг болов.[21] Монголын анхны хувийн хөрөнгийн бирж нээгдэв.[22]

Даатгалын зах зээл засварлах

Зах зээл дэх нийт хөрөнгө 251.7 тэрбум, нөхөн төлбөр 32.4 тэрбум, цэвэр ашиг 10.2 тэрбум төгрөг болжээ.[23]

Бичил санхүүгийн салбар засварлах

Шинээр байгуулагдах ББСБ-уудын хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг 2.5 тэрбум төгрөг байхаар тогтоов.[24] ББСБ-ын зээлийн хүүг дөрвөн жилийн дараа гэхэд хоёр дахин бага болгох бодлогын зорилтоо зарлав. 2017 оны эцсийн байдлаар, үйл ажиллагаа явуулж буй 535 ББСБ-ын олгосон зээл 592 тэрбум төгрөгт хүрч, зээлийн хүү 4.2 хувиар бууран 3.4% болжээ.[25]

2016 онд ХЗХ-ны нийт актив 100 тэрбум төгрөгөөс давсан нь салбарын хувьд анхны тохиолдол болов. 2017 оны эцсийн байдлаар, үйл ажиллагаа явуулж буй 290 ХЗХ-ны нийт хөрөнгө 143 тэрбум, хадгаламж 90.9 тэрбум, олгосон зээл 108 тэрбум төгрөгт хүрчээ.[26]

Үе үеийн удирдлага засварлах

Албан тушаал Нэр Томилогдсон
1. Үнэт цаасны хорооны дарга Ж.Ядамсүрэн 1996 оны 11 дүгээр сар
2. Үнэт цаасны хорооны дарга С.Гүндэнбал 2000 оны 10 дугаар сар
3. Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Бадраа 2006 оны 01 дүгээр сар
4. Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан 2006 оны 7 дугаар сар
5. Санхүүгийн зохицуулах хорооны дарга З.Нарантуяа 2014 оны 12 дугаар сар
6. Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн 2016 оны 7 дугаар сар
7. Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан 2019 оны 11 дүгээр сар

Холбогдох хуулиуд засварлах

  • Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль
  • Үнэт цаасны зах зээлийн тухай хууль
  • Хадгаламж, зээлийн хоршооны тухай хууль
  • Даатгалын тухай хууль
  • Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хууль
  • Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль
  • Валютын зохицуулалтын тухай хууль
  • Төрийн албаны тухай хууль
  • Төрийн хяналт шалгалтын тухай хууль
  • Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хууль
  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль
  • Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль
  • Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хууль
  • Зээлийн батлан даалтын сангийн тухай хууль
  • Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль
  • Хадгаламж зээлийн хоршооны тухай хууль
  • Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хууль
  • Жолоочийн даатгалын тухай хууль[27]

Гадаадын ижил төстэй байгууллагууд засварлах

  • ОХУ. Төв банк
  • БНХАУ. Үнэт цаасны зохицуулалтын хороо
  • БНСУ. Санхүүгийн хяналт шалгалтын хороо
  • Хонконг. Үнэт цаас, фьючерсийн хороо
  • Япон. Санхүүгийн үйлчилгээний агентлаг
  • БНПУ. Санхүүгийн хяналт шалгалтын байгууллага
  • Казахстан. Санхүүгийн байгууллага, зах зээлийг хянан зохицуулах агентлаг
  • ХБНГУ. Санхүүгийн хяналт шалгалтын байгууллага[28]

Гишүүнээр нь элссэн олон улсын байгууллагууд засварлах

  • Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэг. (Alliance for Financial Inclusion)
  • Үнэт цаасны хороодын олон улсын байгууллага. (International Organisation of Securities Commissions)
  • Олон улсын даатгалын зохицуулагчдын холбоо. (The International Association of Insurance Supervisors)
  • Хүртээмжтэй даатгалын чиглэлээр мэдлэг, мэдээлэл солилцох чуулган. (Mutual Exchange Forum on Inclusive Insurance)

Сонирхолтой баримтууд засварлах

Цахим холбоос засварлах

Эх сурвалж засварлах

  1. "Archive copy". Archived from the original on 2017-12-28. Retrieved 2018-01-04.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)
  2. "Archive copy". Archived from the original on 2018-01-01. Retrieved 2018-01-04.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)
  3. "Archive copy". Archived from the original on 2017-12-24. Retrieved 2018-01-04.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)
  4. "Archive copy". Archived from the original on 2017-12-21. Retrieved 2018-01-04.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)
  5. "Archive copy". Archived from the original on 2017-03-19. Retrieved 2018-01-04.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)
  6. "Archive copy". Archived from the original on 2017-12-28. Retrieved 2018-01-04.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)
  7. http://masd.mn/wp-content/uploads/files/masd-lesson02.pdf[permanent dead link]
  8. "Archive copy". Archived from the original on 2017-12-24. Retrieved 2018-01-04.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)
  9. "Archive copy" (PDF). Archived from the original (PDF) on 2018-02-19. Retrieved 2018-01-04.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)
  10. http://www.shuum.mn/news/catid/34/newsid/22906[permanent dead link]
  11. https://mongolianeconomy.mn/archive/949/[permanent dead link]
  12. http://www.assa.mn/content/11600.shtml?a=social
  13. http://www.wikimon.mn/content/56462.shtml
  14. http://news.gogo.mn/r/123572
  15. http://khanlex.mn/2015/08/12/100-%D1%85%D1%83%D0%B2%D1%8C-%D0%B4%D0%B0%D0%B0%D1%82%D0%B3%D0%B0%D0%B3%D0%B4%D1%81%D0%B0%D0%BD-%D0%BA%D0%BE%D0%BC%D0%BF%D0%B0%D0%BD%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%B1%D0%BE%D0%BD%D0%B4-%D0%B1%D0%B8%D1%80%D0%B6/?lang=mn[permanent dead link]
  16. http://www.frc.mn/news/1156[permanent dead link]
  17. https://www.news.mn/?id=127878
  18. unuudur.mn
  19. mof.gov.mn[permanent dead link]
  20. news.mn
  21. https://www.news.mn/?id=266468
  22. http://bloombergtv.mn/%D1%81%D0%B7%D1%85-%D0%BC%D0%BE%D0%BD%D0%B3%D0%BE%D0%BB%D1%8B%D0%BD-%D0%B0%D0%BD%D1%85%D0%BD%D1%8B-%D1%85%D1%83%D0%B2%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%B1%D0%B8%D1%80%D0%B6-%D0%B0%D1%80%D0%B8%D0%BB%D0%B6%D0%B0%D0%B0%D0%BD%D1%8B-%D1%85%D0%BE%D0%BD%D1%85-%D1%86%D0%BE%D1%85%D0%B8%D0%BB%D0%BE%D0%BE/?cid=75[permanent dead link]
  23. https://www.news.mn/?id=266468
  24. http://news.gogo.mn/r/194705
  25. https://www.news.mn/?id=266468
  26. https://www.news.mn/?id=266468
  27. "Archive copy". Archived from the original on 2018-01-09. Retrieved 2018-01-04.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)
  28. https://en.wikipedia.org/wiki/List_of_financial_regulatory_authorities_by_country
  29. https://prezi.com/p/lil4esjn3cyb/