Үнэт Цаасны Зах Зээлийн тухай хуулинд Хувьцаа гэж компанид хөрөнгө оруулж, түүнийг үндэслэн хувь нийлүүлэгчдийн хуралд оролцож санал өгөх, ноогдол ашиг авах, компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдан борлуулснаас олсон орлогоос хувь хүртэх болон хуулиар тогтоосон бусад эрхийг гэрчилсэн үнэт цаасыг хэлнэ. Хувьцааг эзэмшсэний дараа бий болох эрх, үүргийн хүрээнд энгийн болон давуу эрх бүхий хувьцаа гэж 2 ангилна.

 Энгийн хувьцаа

Эзэмшигч нь хувь нийлүүлэгчдийн хуралд оролцож санал өгөх, компани ноогдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн үед ноогдол ашиг авах эрх бүхий үнэт цаас юм.

Давуу эрх бүхий хувьцаа

засварлах

Эзэмшигч нь хувь нийлүүлэгчдийн хуралд оролцож санал өгөх эрхгүй боловч тогтоосон ноогдол ашгийг энгийн хувьцаа эзэмшигчээс түрүүлж авах эрх бүхий үнэт цаас юм.

Хувьцаа нь танд 2 төрлийн орлого авчирна.

  • Ноогдол ашиг
  • Ханшийн өөрчлөлтөөс олох ашиг

Ноогдол ашиг гэж юу вэ?

засварлах

Ноогдол ашиг гэдэг нь жил бүрийн ашгийн хуваарилалт юм. Түүний хэмжээг хувьцаа эзэмшигчийн хурлаар шийдвэрлэдэг. Хувьцаа эзэмшигч та тухайн компанид өөрийн хөрөнгөө бүрдүүлэх нь дэмжлэг үзүүлэх , ажиллах боломжийг нь олгож байгаагийн хариу урамшуулал.

Ханшийн өөрчлөлтөөс олох ашиг

засварлах

Хөрөнгө оруулалт нь компанид орчин үеийн, өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмж худалдаж авах, шинэ технологи нэвтрүүлэх, судалгаа шинжилгээ хийх боломжийг олгодог бөгөөд ингэснээрээ зах зээл дээр өөрийн байр сууриа бэхжүүлж , ирээдүйд өндөр ашиг олох үндэс суурь нь болдог. Энгийнээр тайлбарлахад Та ямар нэгэн компанийн хувьцааг 300 төгрөгөөр худалдаж авсан. Хувьцаа маань хэсэг хугацааны дараа 500 төгрөг болон өсөхөд та хувьцаагаа заран ашиг олж болох юм.Үүнийг л ханшийн өөрчлөлтөөс ашиг олох гэнэ.

Бонд гэж Засгийн газар аль эсвэл хувь компанаас төсөл хөтөлбөр, хөрөнгө санхуужилт босгох гэж  гаргасан тодорхой хугацааны дараа үндсэн тѳлбѳр болон хүүгээ эргүүлэн авдаг ѳрийн бичиг бүхий үнэт цаасыг хэлдэг юм.

Үнэт цаасны үнэ ханш

засварлах

Үнэт цаас нэг бүрийн нэрлэсэн үнийг тухайн үнэт цаасыг гаргаж байгаа хуулийн этгээд өөрөө тогтоодог. Үнэт цаас гаргаад анхлан худалдаж байгааг анхдагч зах зээл гэнэ. Анхдагч зах зээл дээр үнэт цаасны нийлүүлэлт тогтвортой нэг түвшинд байдаг. Анхдагч зах зээл дээр үнэт цаас арилжаалагдаж дуусаад худалдан авагч өөрийн эзэмшсэн үнэт цаасаа эргэн худалдахыг хоёрдогч зах зээл гэнэ.

Арилжаанд оролцох

засварлах

Биржийн арилжаанд зөвхөн тусгай зөвшөөрөл авсан мэргэжлийн хүмүүс болон байгууллагууд оролцдог. Эдгээрт Брокер Диллер, андеррайтерийн компаниуд, хөрөнгө оруулалтын банк хамаарна. 2015 оны 02 сарын байдлаар Монгол улсын хөрөнгийн бирж дээр нийт 62 брокер диллер, андеррайтерийн компани үйл ажиллагаагаа явуулж байна. Та эдгээр брокер диллер, андеррөйтерийн компаниас сонгон дансаа нээлгэж захиалга өгч арилжаанд оролцоно. Арилжаа даваагаас баасан гаригт 11:00 цагаас 13:00 хүртэл Монголын Хөрөнгийн Бирж дээр явагддаг.

Үнэт цаас худалдах, худалдан авах захиалга өгөх Захиалга нь: Зах зээлийн захиалга, Нөхцөлт захиалга гэсэн 2 төрөлтэй байдаг. Зах зээлийн захиалга нь тухайн өдрийн зах зээлийн ханшаар биелэгдэх захиалга бөгөөд таны захиалга хурдан биелэгдэх давуу талтай. Нөхцөлт захиалга нь хувьцааны үнэ таны тогтоосон түвшинд хүрсэн тохиолдолд биелэгддэг захиалга юм.

Хувьцаа эзэмшигдийн хурал

засварлах

Компанийн эрх барих дээд байгууллага нь хувь нийлүүлэгчдийн хурал байна. Хувь нийлүүлэлчдийн ээлжит хурлыг компанийн санхүүгийн жил дууссанаас хойш 4 сарын дотор зарлан хуралдуулана.

5 хувийн мэдүүлэг Компанийн нийтэд санал болгон гаргасан хувьцааны 5 буюу түүнээс дээш хувийг дангаар буюу нэгдмэл сонирхолтой этгээдийн хамтаар худалдан авсан этгээд уг үнэт цаасыг худалдан авснаас хойш ажлын 10 хоногийн дотор Санхүүгийн Зохицуулах Хороонд мэдүүлэх үүрэгтэй.

Та 5 хувийн мэдүүлэгээ Үнэт Цаасын Төлбөр Тооцоо Төвлөрсөн Хадгаламжийн Төв / ҮЦТТТХТ/ гаргуулан Санхүүгийн Зохицуулах Хороонд /СЗХ/ өгнө. Монголчууд бидний хувьд хувьцаа (үнэт цаас) харьцангуй шинэ ойлголт. Хөрөнгө мөнгөө олшруулж, ашиг хүртэх замыг бизнес эрхлэх, банкинд хадгалах мэтээр төсөөлсөөр ирсэн гэхэд хилсдэхгүй. Гэтэл хувьцаа нь аль эртнээс Европ, Азийн орнуудын эдийн засгийн гол эргэлт буюу санхүүгийн зах зээлийн гол хэрэгсэл болон хөгжсөөр иржээ. Хувьцаа худалдан авахад тухайн компанийн ашиг орлого, бие даах чадвар чухал. Мөн үүнээс дутахааргүй гол зүйлийн нэг нь түүнийг худалдан авах зохистой цаг хугацааг тодорхойлох чадвар бөгөөд энэ чадварыг эзэмшихийн тулд маш гүнзгий, өргөн мэдлэг эзэмших ёстой. Хувьцаа худалдан авах оновчтой арга ухааны загалмайлсан эцэг гэгддэг эрхэм бол Бенжамин Грахам юм. Түүний бизнес ухаан, тууштай байх үзэл нь дэлхий даяар нэрийг нь цуурайтуулж чадсан. "Ухаалаг хөрөнгө оруулагч" хэмээх бүтээлээрээ алдарших замаа тавьжээ. Энэ номд Грахамын гол үзэл санаа болох үнэ цэнэд тулгуурласан хөрөнгө оруулалтын онолын урсгалын эх үндэс болжээ. Ялангуяа үнийг нь төлж, цэнийг нь тунгаа гэсэн үзэл нь энэ номд тод илэрсэн байна. Энэ номд шингэсэн гол санаа нь таны төлж буй үнэ болон олж авах цэнэ хоёрын хооронд эрсдэлгүйн зааг байх ёстой. Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулж буй пүүсийн өөрийн дотоод цэнэ нь тухайн үеийн зах зээлийн үнээс өндөр байх ёстой юм. Өөрөөр хэлбэл та ямар нэгэн юмыг шаардсан үнээр нь худалдан авна. Харин тэр зүйлээ хэр ашиглаж чадахаас тань л ашигтай наймаа хийсэн эсэх нь шалтгаалах болно. 1934 оны үед бонд болон бусад зээллэгүүд л найдвартай хөрөнгө оруулалт, хувьцаа бол аз сорьсон наймаа гэж тооцогддог байсан юм. Хөрөнгө оруулалтын томоохон хэлбэр болох хувьцаанд иргэд тэр бүр итгэхгүй бондыг л эрсдэлгүй үнэт цаас хэмээн ойлгож байсан энэ үед "үнэт цаасыг шинжихүй" бүтээл нь хэвлэгдэн гарснаараа хувьцааны ач тус, ашиг орлогыг иргэдэд ойлгуулах томоохон эргэлт болж чадсан.

Учир нь хувьцаа нь зөвхөн аз сорьсон наймаа бус хамгийн өндөр ашигтай санхүүгийн хэрэгсэл гэдгийг нь баталсан хэрэг. Ингэж л та бидний дунд өдөр бүр арилжиж буй хувьцааны бизнес хөгжиж байсан хэрэг. Хөрөнгө оруулалт хийхийн өмнөх судалгаа шинжилгээнээс гадна худалдан авсан хувьцаагаараа хэрхэн хөлжихийг зааж сургаж чаддагт түүний нууц оршиж байв.