Рафаэль Маркес
Рафаэль Маркес Альварес (Испани: Rafael Márquez Álvarez, 1979 оны хоёрдугаар сарын 13-нд Мичоакан мужийн Самора хотод төрсөн) — Мексикийн хөлбөмбөгчин бөгөөд Италийн «Эллас Верона» болон Мексикийн шигшээн цэвэрлэгээ, хагас хамгаалагчийн байрлалын шилдэг тоглогч юм.
Рафаэль Маркес | ||
Ерөнхий мэдээлэл | ||
Уугуул нэр | Рафаэль Маркес Альварес | |
Хоч | El Kaiser de Michoacán | |
Мэндэлсэн | 1979 оны 2 сарын 13 Мексик, Мичоакан, Самора де Идальго | |
Иргэншил | Мексик | |
Өндөр | 182 см | |
Жин | 66 кг | |
Байрлал | төвийн хамгаалагч арын хагас хамгаалагч | |
Багийн мэдээлэл | ||
Баг | Эллас Верона | |
Дугаар | 4 | |
Тоглогчийн замнал | ||
Багийн замнал* | ||
1996—1999 | Атлас | 77 (6) |
1999—2003 | Монако | 87 (5) |
2003—2010 | Барселона | 163 (9) |
2010—2012 | Нью-Йорк Ред Буллз | 44 (1) |
2013—2014 | Леон | 48 (1) |
2014—одоо | Эллас Верона | 5 (0) |
Шигшээ** | ||
1997—одоо | Мексик | 124 (16) |
Олон улсын медалиуд | ||
Холбоодын цом | ||
Алт | Мексик 1999 | |
КОНКАКАФ Алтан цом | ||
Алт | Мексик/АНУ 2003 | |
Мөнгө | АНУ 2007 | |
Алт | АНУ 2011 | |
Америкийн цом | ||
Хүрэл | Парагвай 1999 | |
Мөнгө | Колумб 2001 | |
Хүрэл | Венесуэл 2007 | |
* Мэргэжлийн багууд дах дотоодын лигийн тоглолтуудыг (гоол) 2014 оны 10 сарын 5-нд шинэчлэв. ** Шигшээ дэх албан ёсны тоглолтуудыг (гоол) | ||
Замнал
засварлахМексикийн Атласаас замналаа эхэлсэн Рафаэль Маркесийг 7 сая еврогоор Францын Монако 1999 оны Америкийн цомд гялалзсан чилийн Пабло Контрерасийн элсүүлэн улсдаа аваргалсан түүхтэй.
Испанийн Барселона 2003 онд Маркестай гэрээлэв. 2005 он, Барселона лигт түрүүлэхдээ бэртэлтэй хагас хамгаалагчид болох Тиаго Мотта, Эдмилсон болон Херард Лопесийн оронд Маркесийг тувт тоглуулав. Аваргуудын лигийн шувтаргад анхны Мексик тоглогч болон Арсеналын эсрэг 2006 оны тавдугаар сарын 17-нд оролцсон.
Маркес 2006 оны ДАШТ-ий дараахан Барселонатай гэрээгээ 2010 оны зургаадугаар сар хүртэл 38.5 сая еврогоор гэрээлжээ.
Америкийн Нью-Йорк Ред Буллзэд 2010 оны наймдугаар сарын 1-нд 3.5 жилээр гэрээгээр элссэн[1] ба 2012 оны арванхоёрдугаар сард нутгийнхаа Леонд ирсэн билээ.
2014 оны наймдугаар сарын 4-нд Сери А-гийн «Эллас Верона» багт элсэв. [2]
Шигшээ
засварлах1997 оны хоёрдугаар сарын 5-нд Мексик, Эквадорын тоглолтонд анх гараалсан. 1998 оны ДАШТ-д сонгогдоогүй ч 2006[3], 2010[4] оны ДАШТ-д гоолдсон Маркес дөрөв дэх ДАШТ-д ахлагчаар оролцон шинэ амжилтыг тогтоожээ.[5][6]
Улмаар зургаадугаар сарын 23-нд Хорватыг ялахад (3:1) гоолдон[7] гурван ДАШТ-д дараалан гоолдсон анхны Мексик, гурван өөр ДАШТ-д гоолдсон Куаутемок Бланкогийн удаад тодорсон юм.[8]
Амжилт
засварлах- Мексик
- Холбоодын цомын түрүү: (1) 1999
- Алтан цомын (КОНКАКАФ) түрүү: (2) 2003, 2011
- Алтан цомын (КОНКАКАФ) мөнгөн медаль: 2007
- Америкийн цомын түрүү: 2001
- Америкийн цомын хүрэл медаль: 1999, 2007
- Монако
- Францийн аварга: (1) 1999/00
- Францийн лигийн цомын түрүү: (1) 2002/03
- Францийн супер цомын түрүү: (1) 2000
- Францийн лигийн цомын дэд байр: 2000/01
- Барселона
- Испанийн аварга: (4) 2004/05, 2005/06, 2008/09, 2009/10
- Испанийн цомын түрүү: (1) 2008/09
- Испанийн супер цомын түрүү: (3) 2005, 2006, 2009
- УЕФА Аваргуудын лигийн түрүү: (2) 2005/06, 2008/09
- УЕФА Супер цомын түрүү: (1) 2009
- Клубийн дэлхийн аварга: (1) 2009
- УЕФА Супер цомын дэд байр: 2006
- Клубийн ДАШТ-ий мөнгөн медаль: 2006
- Нью-Йорк Ред Буллз
- Дорнод бүсийн аварга (MLS): (1) 2010
- Леон
- Мексикийн аварга: (2) 2013 (А), 2014 (К)
Нийт: 21 цом
- Хувийн
- 1999 оны Францын лигийн шилдэг хамгаалагч
- 2005 оны Хойд Америкийн шилдэг тоглогч
- 2006 оны дэлхийн шилдэг гутгаар хөлбөмбөгчин (IFFHS)
- 2008 оны торгуулийн цохилтын тэмцээний аварга (Free Kick Masters)
Лавлах холбоос
засварлах- ↑ "New York Red Bulls sign Mexican National Team captain Rafa Marquez". New York Red Bulls. Татаж авсан: 1 August 2010.
- ↑ http://www.tggialloblu.it/pages/388782/hellas_verona/marquez_all_hellas_ecco_come_e_nato_il_colpo.html Rafael al Verona Telenuovo
- ↑ "Argentina 2-1 Mexico (aet)". BBC Sport. Татаж авсан: 24 June 2006.
- ↑ Clarke, Raghavan, Liz, Sudarsan. "World Cup 2010: Host South Africa tie Mexico,1-1, in opener". Washington Post. Татаж авсан: 12 June 2010.
- ↑ "Rafael Marquez makes history by captaining Mexico in FOURTH World Cup as they take on Cameroon in Natal". Daily Mail. 14 June 2014. Татаж авсан: 14 June 2014.
- ↑ Keh, Andrew (16 June 2014). "Despite a Wayward Journey, Márquez Is a Rock for Mexico". New York Times. Татаж авсан: 17 June 2014.
{{cite web}}
: Italic or bold markup not allowed in:|publisher=
(help) - ↑ "Croatia 1-3 Mexico". BBC. 23 June 2014. Татаж авсан: 24 June 2014.
- ↑ "Rafael Márquez iguala a Cuauhtémoc Blanco al marcar en tres mundiales". El Mundo Deportivo (Spanish хэлээр). 24 June 2014. Татаж авсан: 24 June 2014.
{{cite news}}
: CS1 maint: unrecognized language (link)