Район (белар. раён, бусад кир. район; латв. rajons, Литва: rajonas, гүрж. რაიონი [ɾa. i.ɔ.ni], азе. rayon; (франц хэлний rayon ‚дүүрэг‘ гэх үгнээс гаралтай)) нь Зөвлөлтийн дараах улсууд болох Азербайжан, Гүрж (2006 он хүртэл), Латви (2009 он хүртэл), Беларусь, Болгар, Литва, Молдав, Киргиз, Орос, Украин зэрэг улсуудад хэрэглэх засаг захиргааны нэгж буюу орон нутгийн тойрог бөгөөд энэ нь монголын өнөөгийн цөөн хэдэн сумын нэгдлийн нэр юм. Хотод бол район нь хотын дүүрэгтэй утга ижил.

Өнөөдөр хэрэглэж буй улсууд

засварлах

Азербайжан

засварлах

Азербайжан нь нэг Бүгд Найрамдах Өөртөө Засах Улс ба 59 районоос бүрдэнэ.

Болгарын засаг захиргааны хуваарьт районыг хотын дүүргээр хэрэглэнэ. Жишээлбэл Софи хот нь нийт 24 дүүрэгтэй.

Молдав улсад 2003 оноос хойш район бий болсон бөгөөд нийтдээ 32 районд хуваагддаг. Ингэснээр түүнээс хавьгүй том есөн тойргийг (жудец) халав. Энэхүү районууд нь хоёр өөртөө засах улс ба муниципи хэмээн нэрлэгдэх тойргийн харьяалалгүй хотуудын хамтаар Молдавын засаг захиргааны хуваарийн хамгийн дээд түвшинг бүрдүүлнэ.

Оросын Холбооны Улс

засварлах

ОХУ-д район нь холбооны байгууламжийн доор, өөрөөр хэлбэл засаг захиргааны хамгийн дээд түвшин болох муж (область), хязгаар (край), өөртөө засах тойрог ба өөртөө засах бүгд найрамдаx улсын дараа орох нэгж юм. Район нь хотын тойрогтой (городской округ) ижилхэн түвшинд байна.

2020 оны байдлаар Украинд 136 район байх ба эдгээр нь 24 область болон нэг Өөртөө Засах Бүгд Найрамдах Улсад хуваагддаг.

Мөн үзэх

засварлах