Радамель Фалькао
Радамель Фалькао Гарсия Сарате (исп. Radamel Falcao García Zárate; 1986 оны хоёрдугаар сарын 10-нд Санта-Марта хотод төрсөн) — Колумбын хөлбөмбөгчин бөгөөд Английн «Манчестер Юнайтед» болон Колумбын шигшээд довтлогчоор тоглодог. Замналынхаа туршид Европа лигт жил дараалан гялалзсан, аливаа тоглолтуудад хожил авчирдаг зэргээрээ илтэд ялгарсан гарамгай тоглогч юм.
![]() | ||
![]() | ||
Ерөнхий мэдээлэл | ||
Уугуул нэр | Радамель Фалькао Гарсиа Сарате | |
Хоч | Тигр (El tigre) | |
Мэндэлсэн | 1986 оны 2 сарын 10 Колумб, Санта-Марта | |
Иргэншил | ![]() | |
Өндөр | 177 см | |
Жин | 73 кг | |
Байрлал | довтлогч | |
Багийн мэдээлэл | ||
Баг | ![]() | |
Дугаар | 9 | |
Тоглогчийн замнал | ||
Залуучуудын багууд | ||
1996—1999 | ![]() | |
1999—2001 | ![]() | |
2001—2005 | ![]() | |
Багийн замнал* | ||
2005—2009 | ![]() |
87 (35) |
2009—2011 | ![]() |
51 (41) |
2011—2013 | ![]() |
68 (52) |
2013—одоо | ![]() |
20 (11) |
2014—одоо | → ![]() |
0 (0) |
Шигшээ** | ||
2005 | ![]() |
10 (3) |
2007—одоо | ![]() |
50 (20) |
* Мэргэжлийн багууд дах дотоодын лигийн тоглолтуудыг (гоол) 2013 оны 11 сарын 19-нд шинэчлэв. ** Шигшээ дэх албан ёсны тоглолтуудыг (гоол) -нд шинэчлэв. | ||
Мэргэжлийн тоглогч Радамель Гарсиа хүүгийнхээ нэрийг бразил тоглогч Фалькаог бэлгэдэн өгчээ.
Замнал Засварлах
Фалькаог Аргентины «Ривер Плейт» багт 5,5 сая евро төлөн[1] 2009 оны долоодугаар сарын 15-нд Португалийн «Порто» эгнээндээ элсүүлэн 5 жилээр гэрээлж байв. «Порто» түүний 17 гоолын ачаар 2010/11 оны Европа лигт аваргалсан.
2011 оны наймдугаар сарын 18-нд Испанийн «Атлетико Мадрид» гялалзсан довтлогчийг 40 сая еврогоор элсүүлэв.[2] «Атлетико» 2011/12 оны Европа лигт 12 дараалсан ялалтаар аваргалахад мөн л түүний 12 гоол тусалжээ. 2012 оны арванхоёрдугаар сарын 9-нд «Депортиво Ла-Корунья» багийн (6:0) хаалгыг таван бөмбөгөөр мялаасан юм.[3][4]
Радамель 2013 оны тавдугаар сарын 31-нд «Монакод» таван жилийн гэрээгээр ирсэн. 45 - 55 сая еврогийн[5] хооронд наймаалцсан хэмээжээ.
2014 оны есдүгээр сарын 1 буюу зуны наймааны цонх хаагдахтай зэрэгцэн «Манчестер Юнайтед» түүнийг 1 жилийн зээлийн гэрээгээ дуусгаад 43.5 сая фунтээр авна гэсэн тохироогоор элсүүлэв. Фалькаогийн жилийн цалин 6 сая фунт.[6]
Шигшээ Засварлах
Фалькао анх 2007 оны хоёрдугаар сарын 7-нд Колумбын шигшээн Уругвайтай хийсэн нөхөрсөг тоглолтонд гараалсан бол зургаадугаар сарын 3-нд Черногорийн хаалганд гоолдсон.
Фалькао сонгонд нь 7 гоолдсон ч 2014 оны ДАШТ-д эрүүл мэндийн шалтгаанаар оролцсонгүй.
Амжилт Засварлах
- Аргентины аварга (1): 2008 (Клаусура)
- Португалийн супер цомын эзэн (3): 2009, 2010, 2011
- Португалийн цомын эзэн (2): 2009/10, 2010/11
- Португалийн аварга (1): 2010/11
- Европа лигийн түрүү (1): 2010/11
- Европа лигийн түрүү (1): 2011/12
- УЕФА-гийн супер цомын түрүү (1): 2012
- Испанийн цомын эзэн (1): 2012/13
- Өмнөд Америкийн аварга (20-) (1): 2005
- Хувийн
- «Атлетико Мадридын» мэргэн бууч: 2011/12 (36 ггол)
- Европа лигийн мэргэн бууч: 2010/11 (17 гоол), 2011/12 (12 гоол)
- УЕФА-гийн супер цомын шилдэг тоглогч: 2012
- ФИФА-гийн бэлгэдлийн гараа: 2012
- Трофей ЕФЕ: 2013
Лавлах холбоос Засварлах
- ↑ «Порту» приобрел нападающего «Ривер Плейт»
- ↑ ¡Tigre colchonero! El Aleti ficha a Falcao en 40 millones
- ↑ "Atlético Madrid vs. Deportivo La Coruña - 9 December 2012 - Soccerway". Uk.soccerway.com. 2012-12-09. Retrieved 2013-01-02.
- ↑ "Falcao scores five as Atletico routs Deportivo - La Liga News | FOX Sports on MSN". Msn.foxsports.com. 2012-12-09. Retrieved 2013-01-02.
- ↑ "Монако против Парижа: трансферы чемпионата Франции". Archived from the original on 2013-08-13. Retrieved 2014-08-25.
- ↑ "Manchester United sign Falcao on loan" (in англи). ManUtd.com. 2014-09-02.
Гадны холбоос Засварлах
Колумбийн хөлбөмбөгчиний тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье. |