Пунцагийн Цэгмид
Пунцагийн Цэгмид нь Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн, Монголын Урчуудын Эвлэлийн нэрэмжит шагналт зураач
Намтар
засварлахДайчин бэйс овогт Пунцагийн Цэгмид нь 1953 онд Дундговь аймгийн Хулд сумын нутагт Мэнгэт гэдэг газар төржээ.
Боловсрол
засварлах1984 онд Монгол улсын багшийн дээд сургуулийн уран зургийн анги дүүргэжээ.
Ажилласан байдал
засварлах- 1972-1992 Дундговь аймгийн урчуудын эвлэлийн салбар, аймгийн хөгжимт драмын театрт зураач, аймгийн урчуудын эвлэлийн салбарын дарга
- 1992-1993 онд Үндэсний багт дуу бүжгийн цагаан театрт зураач,
- 1993-1995 онд “Хасар” ХХК-д захирал
- 1995-1997 онд Монголын хошин урлагийн төв хэвлэл “Тоншуул” сэтгүүлийн ерөнхий эрхлэгч,
- 1997-2004 онд “Хасар” ХХК-д захирал
- 2004-2007 онд Монголын урчуудын эвлэлийн хорооны дэд дарга
- 2007-2008 Улаанбаатар хотын ерөнхий зураач
- 2008 оноос Дүрслэх урлагийн бүтээл цуглуулагчдын үндэсний нийгэмлэгийн тэргүүн
- 2014 оноос Монголын зураачдын эвлэлийн тэргүүн
Уран бүтээл
засварлахГавьяа шагнал
засварлах- 1986 онд Дүрслэх урлагийн уран бүтээлийн улсын уралдаанд “Жаргалтайн дэлгэр” бүтээлээрээ III байр
- 1986 онд Дэлхийн залуучуудын оюутны XII их наадамд зориулсан уран бүтээлийн уралдаанд “XII их наадам” бүтээлээр II байр,
- 1987 онд Литва улсын Вильнюс хотод болсон олон улсын симфозиумын тэргүүн шагнал
- 1991 онд Монгол улсын засгийн газрын шагнал “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдэг
- 1991 онд Монгол үндэсний театрын урлагийн их наадмын тайз дэлгэцийн зураачийн тэргүүн шагнал
- 1991, 2001 онд Ардын хувьсгалын 70, 80 жилийн ойн медаль,
- 2002 онд Хөдөлмөрийн хүндэт медаль
- 2004 онд улс тунхагласны 80-н жилийн ойн уран бүтээлийн үзэсгэлэнд “Нар хиртсэн жил” интоляци бүтээлүүдээр тэргүүн байр
- 2004 онд “Дорнод Монголын амар амгалан” уран зураг, “Нар хиртсэн жил” интоляци бүтээлүүдээр Монголын урчуудын эвлэлийн шагнал,
- 2005 онд Монголын театрын урлагийн уламжлалт Гэгээн муза наадмаар “Гэгээн тамлан” жүжгийн тайз, хувцас чимэглэлээр “Гэгээн муза” шилдэг зураачийн шагнал
- 2008 онд Ардчилалын одон,
- 2009 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон,
- 2012 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон 2 дахь удаа,
- 2014 онд Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагнагдсан
Цахим холбоос
засварлахП.Цэгмид: Зураач хүний татаж буй нэг зураас ч маш их үнэ цэнээр ирдэг
П.Цэгмид: Монголд Б.Пүрэвсүхээс өөр эрдэмтэн зураач төрөөгүй
П.Цэгмид: Урлагийн бүтээл цуглуулснаар нийгэмд асар том соёлын эхлэл тавигдлаа