Нуклон (Латин: nucleus — цөм, Англи: nucleon, Орос: нуклон) — протон ба нейтроны ерөнхий нэр.

Цахилгаан соронзон үйлчлэлийн талаас авч үзвэл, протон ба нейтрон нь ижил бус бөөмүүд. Учир нь, протон нь цэнэгтэй харин нейтрон нь саармаг. Атомын цөмийн хэмжээнд, тодорхойлох үүрэг гүйцэтгэх хүчтэй харилцан үйлчлэлийн хувьд эдгээр бөөмүүд нь ижил учир нуклон гэдэг ойлголтыг нэвтрүүлсэн. Үүнээс хойш протон ба нейтроныг, нуклоны, изотопын спиний проекцээрээ ялгаатай хоёр төлөв гэж үздэг болсон.

Нуклон нь барионы бүлэгт багтана (N-барионы бүлэг). Нуклон нь мэдэгдэж буй барионуудын хамгийн жижиг нь юм.

Нуклонуудын шинж чанар

засварлах
Нэр Тэмдэглэгээ Жин, МэВ Чөлөөтэй төлөвийн

амьдрах хугацаа

Цахилгаан цэнэг Изотопын спинийн

проекц

Кваркын бүтэц
Нейтрон n0 939,565 886 сек 0 −1/2 udd
Протон p+ 938,2726 > 2,9X1029 жил +1 +1/2 uud