Порше Боксстер
Порше Боксстер (герм. Porsche Boxster) нь Поршегийн үйлдвэрлэдэг дундаа байрлалтай, боксер хөдөлгүүр бүхий родстер загварын автомашин юм. Прототип загвараа 1993 оны эхээр Детройтын мотор шоу дээр танилцуулав. Эхний үеийг Германы зах зээл дээр 1996 оны наймдугаар сард гаргажээ. 2005 оноос хойш нэмэлтээр ижилхэн боксстер хөдөлгүүртэй хоёр дахь үеийн (Тип 987) дээр суурилсан Порше Каиман купьег санал болгов. 2016 оноос энэ хоёр их биеийн хувилбаруудаа нэг загвар болгон 718-г өнөөг хүртэл хэрэглэж ирсэн нэрүүд дээр нэмэн Порше 718 Боксстер, буюу Порше 718 Каиман нэртэйгээр худалдаанд гаргаж байгаа байна.
Порше Боксстер | |
---|---|
Үйлдвэрлэсэн хугацаа: | 1996 оноос хойш |
Ангилал: | Спорт автомашин |
Их биеийн хувилбарууд: | Родстер |
Өмнөх загвар: | байхгүй |
Дараах загвар: | байхгүй |
2012 оноос хойш гурав дахь үе (Тип 981), 2016 оноос хойш дөрөв дэх үеийн (Тип 982) загварууд зах зээлд гарсан. Гурав дахь үеийн загвар нь эрэлт ихтэй байснаас шалтгаалан Цуффенхаузены үндсэн үйлдвэрээс гадна нэмэлтээр урьдны Оснабрюк дахь Карманн үйлдвэр буюу өнөөгийн Фолксваген Оснабрюк үйлдвэрт үйлдвэрлэлт хийсэн.[1]
Загварын түүх
засварлах1990-ээд оны эхээр Поршегийн борлуулалт болон орлого муудан эдийн засгийн хүнд байдал оржээ. Тухайн үед Мазда MX-5 родстер ид хүчээ авч байсан учир Порше ч бас энэ төрлийн загвар үйлдвэрлэхээр дундын хөдөлгүүртэй родстер загварын хөгжүүлэлтийн ажлыг эхлүүлэх шийдвэр гаргасан байна. Энэхүү хөгжүүлэлтийн ажлын үр дүн нь Порше Боксстер байв. Боксстер гэх нэр нь угсарсан нийлмэл үг ба Боксер гэх үгийн эхний үе болон родстер гэсэн үгийн төгсгөлийн үеийг авч нийлүүлэн бүтээжээ. Түүний дизайн нь хуучин Порше родстер загварууд болох 550 спайдер, 718 RS60 болон хамгийн эхний загвар 356/1 Родстер зэрэг загваруудын дизайны шинэ илэрхийлэл юм.
Боксстер (Тип 986)
засварлахТип 986 | |
---|---|
Порше Боксстер (1996–2000) | |
Үйлдвэрлэсэн хугацаа: | 1996–2004 |
Их биеийн хувилбарууд: | Родстер |
Хөдөлгүүр: | Бензин хөдөлгүүр: 2,5–3,2 литр (150–196 кВт) |
Урт: | 4315–4320 мм |
Өргөн: | 1778 мм |
Өндөр: | 1280–1290 мм |
Тэнхлэг хоорондын зай: | 2415–2420 мм |
Хоосон жин: | 1250–1320 кг |
Эхний Порше Боксстер нь 1996 онд худалдаанд гарсан ба усан хөргөлт бүхий 2,5 литр 150 кВт (204 м.x.) чадалтай, зургаан цилиндрт хөдөлгүүртэй ба 1950-иад оны сонгодог загвар болох Порше 550 спайдерийн дараах үе болов. Энэ загвар нь түүний дараа жил гарсан Порше 911 (Моделл 996) загварын маш олон эд ангийг авч ашигласан нь, Поршег загваруудын хоорондын ялгааг маш муу хийсэн гэх шүүмжлэлийг хүртэхэд хүргэжээ. Суурь загварын үнэ нь 76.500 ДМ (ойролцоогоор 39.100 евро) байсан нь олон хэрэглэгчдийг өөртөө татан, 90-ээд оны дунд ба сүүлээр Порше эргээд мандаж эхэллээ.
Ном зүй
засварлах- Jörg Austen: Typenkompass Porsche. Sportwagen seit 1948. Motorbuch Verlag, Stuttgart 2007, ISBN 978-3-613-02710-7
- Clauspeter Becker, Jürgen Lewandowski, Herbert Völker: Porsche Boxster. Delius Klasing Verlag, Bielefeld 2000, ISBN 3-7688-1157-3.
- Marc Bongers: Porsche. Serienfahrzeuge und Sportwagen seit 1948. Motorbuch Verlag, Stuttgart 2004, ISBN 3-613-02388-1.
- Elmar Brümmer; Jutta Deiss; Reiner Schloz: Porsche-Boxster-Fantasien. Delius Klasing Verlag, Bielefeld 2005, ISBN 3-7688-1654-0.
Цахим холбоос
засварлах- Commons: Порше Боккстер – Викимедиа дуу дүрсний сан
- Boxster und Boxster S auf der Porsche-Website
Эшлэл
засварлах- ↑ Erster Porsche Boxster rollt bei Volkswagen Osnabrück vom Band (Memento 4. Гуравдугаар сар 2016 цахим архивт), VW AG: 19. September 2012