Боксер хөдөлгүүр
Боксер хөдөлгүүр нь олон цилиндрт-эзэлхүүний бүлүүрт хөдөлгүүрийн нэгэн хэлбэр ба ихэвчлэн дотоод шаталтын хөдөлгүүрээр ашигладаг.
Түүх
засварлахБоксер хөдөлгүүрийг 1896 онд Карл Бенц зохион бүтээжээ. Бенц түүнээ „Контра хөдөлгүүр“ гэж нэрлэсний учир нь хоёр цилиндр нь эсрэг чиглэн байрласан байснаас үүдэлтэй бөгөөд энэ хөдөлгүүрээ „Dos à Dos“ (францаар: нуруу нуруугаараа) тэргэнд 1897 онд анх удаа угсарсан байна. Эхний боксер хөдөлгүүрийн цуврал нь зөвхөн агаарын хөргөлттэйгээр хийгдсэн ба угсарсан жишээнд Фолксваген Кийнфер, Ситроэн 2CV орно. Орчин үеийн дөрөв ба зургаан цилиндрт боксер хөдөлгүүрүүд нь усан хөргөлттэй байдаг ба үүний жишээнд Субару болон Поршегийн олон загварууд ордог.
Хийцийн хэлбэр
засварлахБоксер хөдөлгүүр нь дандаа тэгш тоотой цилиндрийн тоотой байх ба ихэвчлэн дөрвөн тактын хөдөлгүүрүүд байна. Цилиндр буюу цилиндрийн банк нь өөр хоорондоо эсрэг чиглэлд (банкны өнцөг 180°) бага зэргийн зөрсөн байрлалтай байна.
V-хөдөлгүүрээс ялгарах ялгаа
180°-V-хөдөлгүүрээс ялгарах ялгаа нь шатуны тахир гол дээр байрших байрлал:
- Боксер хөдөлгүүрийн хоёр цилиндрийн шатун нь хоорондоо 180° зөрүүтэйгээр тахир гол дээр холбогдоно. Хоёр поршен эсрэг чиглэлд хөдлөх ч, байршлын хувьд яг ижил толин ойлтод буюу хоёулаа дээд туйлын цэгт байрлана гэсэн үг.
- V-хөдөлгүүрийн хоёр шатун нь тахир голын нэг цэгт холбогдох учир нэг зүгт хөдөлнө.
Цахим холбоос
засварлахWiktionary: Боксер хөдөлгүүр – Энэ үгийг тайлбар толиос харна уу |