Порше Каиенне (Тип 92A)
Порше Каиенне (Тип 92А) нь автомашины марк Поршегийн загвар бөгөөд Порше Каиенне (Тип 9PА) загварын дараах үеийн тэрэг юм. 2010 онд түүнийг Женевийн авто үзэсгэлэн дээр анх гаргажээ. 2010 оны тавдугаар сарын 9-нд худалдаанд гарсан ба суурь загварын үнэ нь ойролцоогоор 60.000 евро байв.
Порше | |
---|---|
Порше Каиенне S | |
Каиенне | |
Үйлдвэрлэсэн хугацаа: | 2010 оноос хойш |
Ангилал: | SUV |
Их биеийн хэлбэр: | Комби |
Хөдөлгүүр: | Отто хөдөлгүүр: 3,6–4,8 литр (221–419 кВт) Дизель хөдөлгүүр: 3,0–4,1 литр (180–283 кВт) |
Урт: | 4846–4855 мм |
Өргөн: | 1939 мм |
Өндөр: | 1702–1705 мм |
Тэнхлэг хоорондын зай: | 2895 мм |
Хоосон жин: | 2070–2315 кг |
Өмнөх загвар: | Порше Каиенне (Тип 9PA) |
Дараах загвар: | байхгүй |
Өмнөх загвараасаа ялгарах нь
засварлахХөргөлтийн агаарын нээлхий нь өмнөхөөсөө жижгэрсэн бөгөөд урд гэрэлтүүлэг нь Панамерагийн гэрэлтүүлэгийг санагдуулна. Мөн дотор талын дизайнд ч Панамерагийн эд хэсгээс авч ашиглажээ. Үүнээс гадна энэ тэрэг нь өмнөхөөсөө таван сантиметр уртсан, тэнхлэг хоорондын зай дөрвөн сантиметрээр нэмэгдэв.
Жингийн хувьд өмнөх загвараас 180 килограмм хөнгөрсөн. Ингэж жинг багасгахын тулд явах эд анги, хаалганууд, кабелийн багцын хийцийг өөрчилсөн болон бартаат замд арааны харьцааг багасгах, динамикийн уртааш түгжээ бүхий хүнд хуваарилагч хурдны хайрцгийг угсраагүй зэргээс хамааралтай.