Порше 991 нь хамгийн анх 1963 онд Порше 911-ийг нийтэд танилцуулснаас хойших долоо дахь үеийн загвар юм. Түүнийг албан ёсоор 2011 оны есдүгээр сарын 15-нд 64 дэх удаагаа зохиогдсон Франкфуртын спорт загварын автомашины үзэсгэлэн худалдаан дээр танилцуулжээ.[2]

Порше
Порше 991 Каррера Купье
Порше 991 Каррера Купье

Порше 991 Каррера Купье

991
Худалдааны нэршил: Порше 911
Үйлдвэрлэсэн хугацаа: 2011-09 оноос хойш
Ангилал: Спорт автомашин
Их биеийн хэлбэр: Купье, Кабриолет, Родстер
Хөдөлгүүр: Бензин мотор:
3,0–3,8 литр
(257–427 кВт)
Урт: 4491–4507 мм
Өргөн: 1808–1880 мм
Өндөр: 1295–1303 мм
Тэнхлэг хоорондын зай: 2450–2457 мм
Хоосон жин: 1380–1675[1] кг
Өмнөх загвар: Порше 997
Дараах загвар: байхгүй

Хөгжүүлэлт болон хийцийн онцлог

засварлах

Өмнөх үеийн загвараа бодвол гадна дизайны хувьд бага зэргийн өөрчлөлтүүд хийгдсэн. Тэнхлэг хоорондын зай 100 миллиметрээр сунгагдсан боловч ерөнхий урт нь 56 миллиметрээр л уртассан байна.

Шинэ хийцтэй арын LED-гэрэл нь 997-г бодвол хийцийн хэлбэрийн хувьд нарийн болсон. Мөн урд хормойвчийг бага зэрэг өөрчлөн агаар оруулгын талбайг нэмэгдүүлж өгчээ. Гадна талын хоёр толь нь 993-н хийцтэй адил хаалган дээрээ бэхлэгдсэн байна.

  1. Porsche 911 Modellvergleich Dr. Ing. h.c. F. Porsche AG 2014-10-20, Technische Daten Karosserie
  2. Bundeskanzlerin Merkel informiert sich über den neuen Porsche 911 Dr. Ing. h.c. F. Porsche AG 2011-09-15, Шинэ загварын 911 Каррера бүрэн шинэчлэгдсэн залгамж үе болох 991 нь нээлтээ хийж байна.