Пер Мертезакер

Хөлбөмбөгчин

Пер Мертезакер (Герман: Per Mertesacker, 1984 оны есдүгээр сарын 29-нд Ханновер хотод төрсөн) — Германы хөлбөмбөгчин бөгөөд Арсенал болон Германы шигшээн хамгаалагч юм.[3]

Пер Мертезакер

Мертезакер Арсеналд (2012)
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрПер Мертезакер[1]
Төрсөн огноо1984 оны 9 сарын 29 (1984-09-29) (39 настай)
Төрсөн газарХанновер
Өндөр1.98 м[2]
Байрлалтөвийн хамгаалагч
Багийн мэдээлэл
Одоогийн багАрсенал
Дугаар4
Өсвөрийн баг
1995–2003Ханновер 96
Мэргэжлийн замнал*
ОнБагГараа(Гоол)
2003–2004Ханновер 96 II16(1)
2003–2006Ханновер 9674(7)
2006–2011Вердер Бремен146(12)
2011–Арсенал90(5)
Шигшээ баг
2003Герман (20-)2(0)
2004Герман (21-)3(0)
2004–Герман104(4)
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 2014 оны 5 сарын 4.

† Гараа (Гоол).

‡ Шигшээ багийн гараа болон гоолыг сүүлд шинэчилсэн: 2014 оны 7 сарын 13

Замнал засварлах

Мертезакер Ханновер 96 багаас замналаа эхлүүлж номын дуу сонссон нэгэн бөгөөд 2003 оны арваннэгэн сард лигийн анхны гараагаа хийж "Хамгаалалтын босоо багана" (die Abwehrlatte) хочыг автлаа цэвэр сайхан хамгаалалтын тоглолтыг үзүүлж байв. Энэ нь түүний Бундеслигийн 31 тоглолтонд нэг ч алдаа хийлгүйгээр бөмбөг тасалт байсан ховорхон амжилтаас нь анзаарагдах юм.[4]

 
Шигшээ багийн анд Томас Хитцльспергерийнхээ ард Мертезакер.

Вердер Бремен багт байхдаа тэрээр өөрийн уян хатан цуцашгүй ур чадвараараа онцгой хувь нэмэр оруулж Германы цомд аваргалж, 2008–09 оны УЕФА-гийн цомд дэд байр эзэлж байв.

2011 оны наймдугаар сарны 31-нд Английн Премьер лигийн Арсенал багтай гэрээ байгуулан элсчээ.[5] Багийн ахлагч асан Сеск Фабрегасийн 4 дугаарын өмсгөлтэйгээр талбай дээр гарч буй Мертезакер лигийн анхны гараагаа Суонси Сити багийг 1–0 харьцаагаар ялсан тоглолтонд хийжээ.

Шигшээ засварлах

Германы шигшээ багийн 20, 21-ээс доош насны ангиллын багуудад тоглож байгаад 2004 оны есдүгээр сард Юрген Клинсман удирдлаган дор залуучуудын шигшээ багт элсч аравдугаар сарын 9-нд Ираны эсрэг тоглолтонд гараанд гарч байв.

2006 болон 2010 оны ДАШТ-үүд болон 2008 оны ЕАШТ-д тус тус оролцож шилдэг цэвэрлэгч болохоо улам улам харуулсаар буй тоглогч юм.[6][7]

Мертезакер 2013 оны арваннэгдүгээр сарын 19-нд Английг ялахад (1:0) гоолдов. 2014 оны ДАШТ-д сэлгээнээс оролцсон.

Амжилт засварлах

Вердер Бремен
Герман
Герман

Хувийн амьдрал засварлах

Мертезакерийн найз бүсгүй Ульрике Штанг нь Германы Гандболын шигшээ багийн тоглогч бөгөөд 2007 оны Европын аварга билээ.

Эшлэл засварлах

  1. "Barclays Premier League Squad Numbers 2013/14". Premier League. 16 August 2013. Archived from the original on 25 Есдүгээр сар 2013. Retrieved 17 August 2013.
  2. "Player Profile: Per Mertesacker". Premier League. Archived from the original on 1 Тавдугаар сар 2016. Retrieved 31 January 2012.
  3. ""Merte": Geschichte schreiben" (in German). Hannover96.de. 9 May 2008. Archived from the original on 5 Арван хоёрдугаар сар 2010. Retrieved 17 September 2010. {{cite news}}: Check date values in: |archive-date= (help)CS1 maint: unrecognized language (link)
  4. "Find out more about... Per Mertesacker". Arsenal.com. 31 August 2011. Retrieved 25 October 2011.
  5. "Per Mertesacker set to join Arsenal". Arsenal. 31 August 2011. Retrieved 31 August 2011.
  6. "Startseite" (in German). mertesackerandfriends.de. Retrieved 25 October 2011.{{cite web}}: CS1 maint: unrecognized language (link)
  7. "Per Mertesacker". ESPN Soccernet. Retrieved 25 October 2011.[permanent dead link]

Холбоос засварлах

  Commons: Пер Мертезакер – Викимедиа зураг, бичлэг, дууны сан


Загвар:2005 оны Холбоодын цомд Германы хөлбөмбөгийн шигшээ Загвар:2006 оны ДАШТ-д Германы хөлбөмбөгийн шигшээ