Пежо
Пежо (францаар: Peugeot, Франц: pøʒo) нь францын автомашин үйлдвэрлэгч ба 1891 онд анх цувралаар үйлдвэрлэлээ явуулж эхэлсэн хамгийн эртний бөгөөд өнөөдрийг хүртэл оршин тогтнож буй алдартай автомашины марк юм. Ситроэний хамтаар Пежо нь ПСА группэд харьяалагддаг. Пежо нь тээврийн хэрэгслээс гадна унадаг дугуй, ахуйн хэрэглээнд зориулсан багаж болон төхөөрөмж, барилгын аж үйлдвэрт зориулан тээрэм буюу бутлуурын үйлдвэр, цаашлаад хоол амтлагч халуун ногооны бутлагч зэргийг үйлдвэрлэдэг. Өнөөдөр Пежо мотоцикл гэх нэртэй Пежогийн мотоциклийн үйлдвэр нь 1926 оноос хойш бие даасан тусдаа компани болон салан гарчээ.
Peugeot Пежо | |
---|---|
Эрх зүйн хэлбэр | Groupe PSA-н охин компани |
ISIN | vorhan nicht vorhan den |
Үүсгэн байгуулагдсан | 1810 он |
Төв байр | Парис, Франц |
Удирдлага | Винсент Рамбуд (ТУЗ-ийн ерөнхий захирал, 2010 оноос хойш) |
Салбар | Автомашины аж үйлдвэр |
Цахим хуудас | www.peugeot.com |
Пежо үндсэн үйлдвэрийн байраа 1912 онд францын Сошо хотод нээжээ. Үүнээс гадна францын Мюлуз, Пуасси, Рен зэрэг хотуудад салбар үйлдвэртэй. Түүнчлэн гадаадад Португал, Испани, Словак, Чех, Аргентин зэрэг улсуудад үйл ажиллагаа эрхлэх буюу үйлдвэрлэл явуулдаг.
1891 онд автомашин үйлдвэрлэж эхэлсэнээс хойш дэлхий даяар нийт 50 сая гаран тээврийн хэрэгсэл үйлдвэрлэжээ. Пежогийн 50 сая даxь автомашин нь Пежо 308 гэсэн загварын автомашин байв. Пежогийн үйлдвэрлэсэн автомашинууд нь европод хамгийн их борлуулалттай автомашины загварт ордог.
Түүх
засварлахГарал үүсэл
засварлахПежог үндэслэн байгуулагч нь Арман Пежо (франц. Armand Peugeot; 1849-1915) нь Зүүн Францын Монбэльяр орчмын нутгаас гаралтай нэгэн аж. Пежог[1] анх 1810 онд ах дүү Пежо үүсгэн байгуулсан ба энэ нь тухайн үеийн эдийн засаг техникийн шилжилтийн үеийн шаардлагаар өөрсдийн талбай дээрээ ургамлын тосны тээрэм болон Эримонкурт төмрийн цутгуурын үйлдвэр байгуулсан байна.
Пежо компани анх 18-р зууны сүүлээр тосны тээрэм, арьс, шир боловсруулалт, будагт орууулах зэрэг ажлыг Эримонкурт хийж байв. Дараа нь үүн дээр нэхмэлийн үйлдвэр нэмэгдсэн бол өөр нэг салбар нэхмэлийн үйлдвэрээ Оденкуртад нээсэн байна. 1819 оноос эхлэн тэнд элдсэн төмөр, хөрөөний ир, цагны пүрш, бэлхүүсэвчний нарийн төмрийг ороомог төмрөөс үйлдвэрлэж эхэлжээ.
19-р зууны хоёрдугаар хагаст Пежогийн бүтээгдэхүүний хүрээ нь өргөжин механикийн хайчлах машин, фонографийн пүрш, хөдөө аж ахуйн төхөөрөмжүүд, сахлын хутганы ир, кофены тээрэм, индүү зэрэг нэмэгдсэн бөгөөд эдгээр бүтээгдэхүүнүүд чанар сайтай байсан учраас зөвхөн францад биш гадны орнуудад ч танил бүтээгдэхүүн болсон байв. Пежо нь автомашины үйлдвэрлэлээс гадна өнөөдрийг хүртэл багаж хэрэгсэл, перцний бутлуур мөн кофены тээрмээ үйлдвэрлэсэн хэвээр байна.
1858 оны арваннэгдүгээр сарын 20-нд Эмиль Пежо компанийхаа маркийг Арслан дүрс гэж бүртгүүлсэн байна.[2]
Пежогийн бэлгэдэл
засварлах-
Пежогийн хөргөлтийн нүүргэвч дээрх дүрс
-
Пежогийн хөргөлтийн нүүргэвч дээрх дүрс
-
Пежо 203 A-н хөргөх нүүргэвч
-
Пежогийн 1980-аад оны үеийн бэлгэдэл
Цахим хуудас
засварлахЭх сурвалж
засварлах- ↑ motor-talk.de: Der Peugeot-Löwe: 150 Jahre und kein bisschen leise (эш татсан: Пежо Герман), архивлагдсан 2008-03-28, хандсан 2010-05-12
- ↑ Peugeot Österreich: Vom Korn zum Stahl: Die Geschichte der Familie Peugeot (Memento 27. Гуравдугаар сар 2010 цахим архивт). архивлагдсан 2010-03-27, хандсан 2010-05-12