Пауэрлифтинг (Англи: powerlifting) заримдаа Хүчний гурван төрөлт, нь хүч чадлын спорт бөгөөд пауэрлифтингийн тамирчны зорилго нь штангтай суулт, цээжнээс шахалт, үндсэн таталт гэсэн гурван төрлийн өргөлтөөр тус тус гурван удаагын оролдлогоор хамгийн хүнд жинг өргөх юм. Пауэрлифтингийн спорт нь Стронгмэн Тэмцээнтэй төрөл нэг эртнээс нааш зохиогдож байсан "хүчний өргөлтүүд" спортоос үүдэлтэй юм. [1]

ОУПХ-ы Дэлхийн аварга Дийн Боуринг үндсэн таталтын дасгалыг гүйцэтгэж байна
Калек Нажифи, Афганы Пауэрлифтингийн тамирчин

Тэмцээнд, тамирчид нь өмсгөлтэй эсвэл өмсгөлгүй өргөлтүүдийг гүйцэтгэж болох бөгөөд энэ нь тухайн тэмцээний зохион байгуулж байгаа холбооны журмаас ихэвчлэн хамаардаг. Өмсгөл гэдэгт шахалтын цамц эсвэл суулт/таталтын өмсгөл хамруулан ойлгодог. Зарим холбоод, өвдөгний боолтийг нэмэлт өмсөгүйлгүй төрөлд зөвшөөрдөг ч өмсгөлгүй төрөлд зөвшөөрдөггүй байхад бусад холбоонд өмсгөлтэй, өмсгөлгүй хамаагүй өвдөгний боолтыг зөвшөөрдөг. Нурууны бүс, өвдөгний боолт, шууны боолт, болон тусгай зориулалтын гутлыг мөн хэрэглэдэг бөгөөд тэднийг нэмэлт өмсгөлд оруулан тооцдоггүй. [2]

Пауэрлифтингийн тэмцээнүүд нь дэлхий зохион байгуулагдах боловч ихэнх томоохон хэмжээний тэмцээнүүд Америкийн Нэгдсэн Улс, Канад, Их Британи, Исланд, Египет, Швед, Финланд, ОХУ and Украин улсуудад зохион байгуулагддаг. 1984 оноос пауэрлифтинг нь Параолимпийн спортын төрөл (зөвхөн цээжнээс шахалт) болсон бөгөөд Олон Улсын Пауэрлифтингийн Холбооны доор мөн Дэлхийн Тоглолтын төрөлд хамаардаг юм.

Пауэрлифтингийн эх үндэс болох хүчний дасгал сургуулилт нь эртний Грек, Ромын үеээс үүдэлтэй. Орчин үеийн пауэрлифтинг нь 1950-д оны үед АНУ болон Их Британид хөгжин бий болсон.

  1. https://en.wikipedia.org/wiki/Powerlifting шууд орчуулав
  2. https://en.wikipedia.org/wiki/Powerlifting шууд орчуулав