Суулт нь бүтэн биеийн, нэгдмэл (compound) дасгалуудын нэгт тооцогддог бөгөөд зөв гүйцэтгэсэн тохиолдолд гуя (гуяны урд болон ард тал), ташаа, өгзөгний булчингуудыг голчлон ажиллуулахын хажуугаар доод мөчдийн бүх яс, шөрмөс болон шөрмөсний бэхлээсүүдийг бэхжүүлдэг. Суултын дасгалыг хөл болон өгзөгний булчингын масс болон хүчийг нэмэгдүүлж, биеийн ерөнхий хөгжлийг сайжруулах шилдэг дасгалуудын нэгт тооцдог. Суулт нь пауэрлифтингийн үндсэн гурван өргөлтийн (үндсэн таталт, цээжнээс шахалт хоёрын хамтаар) нэг.

Суулт