Цээжнээс шахалт

Цээжнээс шахалт нь дээшээ харан хэвтсэн байрлалаас хүндрүүлэгчийг түлхэх хөдөлгөөн бүхий биеийн дээд хэсгийг ачаалах хүчний дасгал юм. Энэхүү дасгал нь Цээжний том булчин (pectoralis major), мөрний урд талын булчин, гарын гурван толгойт булчин, трапец хэлбэрийн булчин зэрэг булчингуудыг ажиллуулдаг. Хүндрүүлэгчийн хувьд штангийг ихэвчлэн ашигладаг ч хос гантелийг мөн ашиглан гүйцэтгэх боломжтой.

АНУ-н усан цэрэг, дэмжигчийн хяналтанд цээжнээс шахалт дасгалыг гүйцэтгэж байна

Штангтай цээжнээс шахалт нь пауэрлифтингийн спортын гурван өргөлтийн нэг нь бөгөөд хүндрүүлэгчтэй дасгал сургуулилт, бодибилдинг болон бусад спортын бэлтгэлжилтэнд өргөн ашиглагддаг дасгалуудын нэг билээ.

Гүйцэтгэл

засварлах

Дасгалын гүйцэтгэгч нь дээшээ харан хэвтэж хүндрүүлэгчийг (штанг) хоёр гартаа барьсан байна. Хүндрүүлэгчийг нь дээшээ чигээрээ түлхэж гараа хоёр гараа тэнийлгэх бөгөөд тохойнуудаа түгжихгүй. Дараа нь хүндрүүлэгчийг буцаан буулгаж цээжний түвшшинд авчирна. Энэ нь нэг давталт болно.