Папирус
Папирус (эрт.-грек. πάπῡρος, латин. papyrus) — Эрт үед Египет, дараа нь бусад газар нутагт дэлгэрсэн, дээр нь бичих, зурах зориулалттай зүйл (цаастай адил). Папирус цаасыг нэршил нэгтэй, олон наст, намгийн папирус (латин. Cyperus papyrus) ургамал ашиглаж хийдэг байжээ. Газар дундын тэнгис нутгийн орчим папирус ургамал Нил мөрний эрэг, Сицили болон Палестин, Сири орчим ургадаг. Уг ургамлыг олс сүлжих, малд тэжээл бэлдэх, мөн эмийн ургамал зэргээр өргөн хүрээнд ашиглаж байжээ.
Папирус цаасыг Египетэд НТӨ 3-р мянганы үеэс хэрэглэж ирсэн байна. НТӨ 7-р зууны үед эртний ертөнцөд гарч ирээд 12-р зууныг хүртэл, цаасаар солигдох хүртэл өргөн ашиглагдаж байсан. Папирус гэдэг нэр Европын олон хэл болон араб хэлээр цаас гэх утгаар тархжээ.