Опел Мерива нь германы автомашин үйлдвэрлэгч Опел хувьцаат компаний миниван ангиллын автомашин юм. Эхний үеийн загвар нь жижиг миниванд тооцогдож байсан бол түүний хоёр дахь үеийн загварын их биеийн өсөлтөөс шалтгаалан компакт ван загварт ордог.

Опел Мерива
Опел Мерива
ҮйлдвэрлэгчОпел
Хэрхэн дууддагМерива
Нийлүүлэлт2003 оноос хойш
ЗэрэглэлMиниван (2003-2010)
Компакт ван (2010-оноос хойш)

Өнөөг хүртэл хоёр үеийг л хийсэн бөгөөд хоёр дахь үеийн загвар нь арын хаалганы нугас нь ардаа байрлалтайгаараа онцлог юм.

Опел Мерива A засварлах

Опел Мерива А
 
Опел Мерива А
ҮйлдвэрлэгчОпел
Хэрхэн дууддагМерива А
Нийлүүлэлт2003-2009
2003-2012 (Өмнөд Америк)
УгсралтСарагосса, Испани[1] Сао Каетано до Сул, Бразил (ЖМ-Бразил)
Өмнөхбайхгүй
ДараагийнОпел Мерива B
ЗэрэглэлМиниван
Хийц маягКомби
Тэнхлэг хоорондын зай2600 мм
Урт4052 мм
Өргөн1694 мм
Өндөр1624 мм
Хоосон жин1323-1467 кг

Опел Мерива нь америкийн автомашин үйлдвэрлэгч концерн Женерал Моторсын үйлдвэрлэдэг миниван ба Их Британид Вауксхалл Мерива, Өмнөд Америкт Чевролетт Мерива болон бусад улсуудад Опел Мерива нэртэйгээр санал болгодог.

Энэ загварын автомашин нь Опел Корса C-д суурь дээр үндэслэгдэн хийгдсэн ба Женерал Моторс до Бразил болон Опелийн хөгжлийн төв хамтран Рюсселсхаймд зохион бүтээжээ. Европын хувилбар Опел болон Вауксхалл Мериваг 2003 оны хавраас 2009[2] оны намар хүртэл Испаний Сарагосса дахь Опелийн салбар үйлдвэр Фигуруласт үйлдвэрлэсэн бол харин латин америкийн хувилбарыг 2012 он хүртэл Бразилийн салбар үйлдвэр Сан Жозе дус Кампуст үйлдвэрлэжээ.

Түүх засварлах

2003 оны тавдугаар сараас эхлэн Испаний Сарагоссад анх зах зээлд гаргав. Түүнд хэрэглэсэн коммон кайл (CDTI) моторыг нь ЖМ Повертрайн болон Фиат компаниуд хамтран хөгжүүлсэн. 1.0-1.4 литрийн багтаамжтай Опелийн CDTI-Экотек моторууд нь 2005 оны шилдэг мотороор шалгарч байжээ.

2004 онд Герман улсад шинээр зөвшөөрөл авсан шинэ автомашины жагсаалтанд 16-р байрт орж байв.[3]

Загварын сайжруулалт засварлах

2006 оны нэгдүгээр сард загварын сайжруулалт хийгдсэн.[4][5] Үүнд хөргөлтийн салхивчны хөндлөн арматур нь дундаа байсан байрлалыг одоогийн загвартай адил дээр болгосон, урд хормойвчийн загварыг өөрчлөн, шинэ загвартай манангийн гэрэл угсарсан болон их гэрлийн гадна гэрийг тунгалаг шилээр солисоноос гадна арын гэрлийг бараан өнгөтэй болгосон гэх мэт өөрчлөлтүүд хийгджээ.

2007 оны нэгдүгээр сарын германы автомашины техникийн үзлэгийн холбооноос явуулсан судалгаанд 2 болон 3 жилийн настай автомашинуудаас хамгийн бага засвар үйлчилгээ хийгдсэн автомашинаар тодорсон байна[6].

Тоноглол засварлах

Опел хувьцаат компаний 110 жилийн ойд зориулсан суурь загвар нь дөрвөн дискэн тормостой (урд дугуйны диск нь дотроо хөргөлттэй), ABS нь тормосны ассистент системтэйгээ, урд болон хажуугийн аюулгүйн дэр, цахилгаан тогтворжуулалтын програм, хурднаас хамаарал бүхий цахилгаан серво мотор, зайнаас удирдах төв цоожлох систем, цахилгаанаар удирдан тохируулах болон халаалттай гадна толь, ачааны хэсэгт давхар шал гэх мэтээр тоноглогдсон.

Дараагийн өндөр үнэтэй хувилбарт нь цахилгаан салхины шил хаагч, автомат агааржуулалтын систем, MP3-CD радиог жолооны хүрдний удирдлагатай хамт, урд суудлуудын дунд гар тулагч тавцан, нэмэлт тавиурууд болон кабины гэрэлтүүлгүүд нэмэгдэж орно.

Мотор засварлах

Загвар Моторын
таних тэмдэг
Эзэлхүүн Чадал Түлшний хэрэглээ
(л/100 км)
Тайлбар Үйлдвэрлэсэн
хугацаа
Отто мотор
1.4 Газ ecoFLEX Z14XEP 1364 см³ 64 кВт (87 м.x.) Авто газ: 8,1 / Бензин: 6,2 2009.07-2010.05
1.4 Твинпорт ecoFlex Z14XEP 1364 см³ 66 кВт (90 м.x.) 6,2 2004.02-2009.11
1.6 Z16SE 1598 см³ 64 кВт (87 м.x.) 7,8 1.4 Твинпорт моторыг солисон 2003.03-2004.02
1.6 (Экотек) Z16XE 1598 см³ 74 кВт (101 м.x.) 7,5 1.6 Твинпорт моторыг солисон 2003.03-2005-07
1.6 Твинпорт (Экотек) Z16XEP 1598 см³ 77 кВт (105 м.x.) 6,7 2005.08-2009-11
1.6 Турбо (Экотек) Z16LET 1598 см³ 132 кВт (180 м.x.) 7,8 зөвхөн ОПЦ-хувилбарт (зургаан араат-механик хурдны хайрцаг) 2005.09-2009.11
1.8 (Экотек) Z18XE 1796 см³ 92 кВт (125 м.x.) 7,3 2003.03-2009.11
Дизель мотор
1.3 CDTI ecoFlex Z13DTJ 1248 см³ 55 кВт (75 м.x.) 5,0 цувралаар Партикел шүүлтүүр 2005.08-2009.11
1.7 DTI (Экотек) Y17DT 1686 см³ 55 кВт (75 м.x.) 5,5 1.3 CDTI моторыг солисон 2003.03−2005.07
1.7 CDTI (Экотек) Z17DTH 1686 см³ 74 кВт (101 м.x.) 5,2 Таван араат-механик хурдны хайрцаг, партикел шүүлтүүр байхгүй 2003.03-2005.07
1.7 CDTI (Ecotec) Z17DT 5,4 Зургаан араат-механик хурдны хайрцаг, партикел шүүлтүүртэй 2006.10–2009.11
1.7 CDTI (Экотек) Z17DTR 1686 см³ 92 кВт (125 м.x.) 5,4 Зургаан араат-механик хурдны хайрцаг, партикел шүүлтүүртэй 2006.11–2009.11

CDTI- гэсэн бичигтэй 1.7 (74 кВт) чадалтай 2003-2005 үйлдвэрлэсэн дизель моторууд нь бусад дизель моторуудаас улаанаар тэмдэглэсэн "TI"-үсгээр ялгаатай. Энэ моторыг сайжруулан 92 кВт-чадалтай болгосоноор онцлог юм.

Опел Мерива B засварлах

Опел Мерива B
 
Опел Мерива B
ҮйлдвэрлэгчОпел
Хэрхэн дууддагМерива B
Нийлүүлэлт2010-оноос хойш
УгсралтСарагосса, Испани
ӨмнөхОпел Мерива A
Дараагийнбайхгүй
ЗэрэглэлКомпакт ван
Хийц маягКомби
Тэнхлэг хоорондын зай2644 мм
Урт4288 мм
Өргөн1812 мм
Өндөр1615 мм
Хоосон жин1360-1571 кг

Опел Мерива B нь Опел хувьцаат компаний Испаний Сарагосса дахь салбар үйлдвэрт үйлдвэрлэсэн компакт ван загварын автомашин бөгөөд түүний өмнөх үеийн загвартай адил (Опел Мерива А) Корсагийн суурь дээр хийгдээгүй харин Астра H болон Цафира B-ийн эд ангийг авч хэрэглэсэн аж[7]. Их Британид Вауксхалл Мерива гэсэн нэртэйгээр борлуулагдаж байна.

Анх 2010 зургаадугаар сарын 12-нд худалдаанд гарсан ба суурь загварын үнэ нь 15.900 евроны үнэтэй юм.

Ерөнхий мэдээлэл засварлах

Мерива B-ийн дизайны шугамууд болон ерөнхий хэлбэр нь Инсигниа болон Опел Астра J-ийн үргэлжлэл юм. Өмнөx үеийн загвартай харьцуулахад энэ хоёр дахь үеийн загвар нь нэлээд урт болон өргөн болсон ч өндрөөсөө хасуулан бага зэрэг намхан болжээ. Хоосон үеийн жин нь хэдийгээр том их биетэй болсон ч харьцангуй багаар нэмэгдэв. Нэг содон зүйл нь түүнд портал хаалга (Б-баганатай) угсарсан явдал юм. Арын хаалганууд нь 4 км/ц-аас дээш хурдтай явахад өөрөө түгжигдэх бөгөөд энэ нь хаалга нээгдэн салхины эсрэг нээгдэхээс сэрэмжилсэн арга хэмжээ юм[8].

Ишлэл засварлах

  1. "Opel. Opel In Spain". Car-cat.com. Archived from the original on 29 Дөрөвдүгээр сар 2012. Retrieved 12 August 2013.
  2. Opel: Fahrzeug-Chronik Band 3: 1991-2012, S. 56
  3. Neuzulassungen von Personenkraftwagen in Deutschland nach Marken und Modellen sowie mit Diesel- und Allradantrieb im Dezember 2004 Kraftfahrt-Bundesamt 2015-05-13 PDF
  4. Opel: Fahrzeug-Chronik Band 3: 1991-2012, S. 56
  5. http://www.autobild.de/artikel/facelift-opel-meriva-2006--54499.html
  6. TÜV-Report 2007 Presseinformation (Memento 21. Хоёрдугаар сар 2007 цахим архивт) von tuev-nord.de, abgerufen am 30. Januar 2007. (PDF-Dokument)
  7. AMS: Opel Meriva im Test
  8. auto.de/(ampnet/Sm/jri) (19. Januar 2010). "Pressepräsentation Opel Meriva: Minivan à la Rolls - Meriva - Opel - Automarken A - Z". auto.de. Archived from the original on 2 Аравдугаар сар 2013. Retrieved 27 September 2013. Die Türen lassen sich jeweils im Winkel von 84 Grad öffnen. Bis es soweit ist, rastet die Tür an drei Positionen ein. Werden die vordere und hintere Tür zusammen geöffnet, entsteht eine Sicherheitszone, in der Kind und Eltern aussteigen können, ohne durch eine Tür getrennt zu sein. Dies minimiert das Risiko, dass ein Kind in den fließenden Verkehr läuft. Rollt der Meriva an, werden die hinteren Türen ab 4 km/h verriegelt. {{cite web}}: Check date values in: |date= (help)


Гадаад линк засварлах