Товчоор ЖиЭм (Англи: GM) гэж дуудагддаг Женерал Моторс Компани (Англи: General Motors Company, ТХБGMM.U, 2009 оныг хүртэл Женерал Моторс Корпораци гэгддэг байсан) нь 1908 онд байгуулагдсан ба дэлхий даяар 157 оронд үйл ажиллагаагаа явуулдаг. Нийт 220,000 ажиллагсадтай томоохон автомашин үйлдвэрлэгч юм.

Женерал Моторс
Хууль эрх зүйн хэлбэрКорпораци
Бирж дахь симболТХБGMM.U
Аж үйлдвэрийн салбарАвтомашин
Үүсгэн байгуулагдсан1908
Үүсгэн байгуулагчВиллиам К. Дюрант
Төв байрАНУ, Мичиган, Детройт
Ренессанс Центр
Байршлын тооЗургаан тивд 156[1]
Үйл ажиллагааны бүсДэлхий даяар
Удирдах хүмүүсДаниэл Акерсон, УЗ-ийн дарга, ерөнхий захирал
БүтээгдэхүүнАвтомашин
Санхүүгийн үйлчилгээ
Орлого US$ 150.276 тэрбум (2011)[2]
Үйл ажиллагааны орлого US$ 9.287 тэрбум (2011)[2]
Цэвэр орлого US$ 7.585 тэрбум (2011)[2]
Нийт хөрөнгө US$ 144.60 тэрбум (2011)[2]
Нийт хувьцааны мөнгөн дүн US$ 38.99 тэрбум (2011)[2]
Ажилчид202,000 (2012)[1]
[[[Хэлтэс албад (бизнес)|Хэлтэс албад]]Буйк
Шевролет
Кадиллак
GMC
Салбар компани
Цахим хуудасwww.gm.com

1968 оны 3 сарын 16-ны өдөр 100 сая дахь автомашинаа өлгийдөн авсан нь энэхүү компанийн цар хүрээг илтгэн харуулсан юм. Одоо Женерал Моторс нь дэлхийн 31 оронд Кадиллак, Шевролет, GMC, Опел, Холден зэрэг машинуудыг борлуулдаг байна. 2009 онд Женерал Моторс дампууралд орсноо зарласан боловч АНУ-ын засгийн газрын тусламжтайгаар дахин хөл дээрээ боссон байна.

Дахин амжилттай ажиллах болсон нь хувцаа гаргасан, Хятад дахь борлуулалт огцом нэмэгдсэн зэрэгтэй холбоотой байдаг. Одоо автомашин үйлдвэрлэхээс гадна санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг болсон ба 2011 оны байдлаар 150 тэрбум долларын орлоготой ажилласан байна.

  1. 1.0 1.1 "Our Company". General Motors. 2012. Татаж авсан: February 8, 2012. Our 202,000 employees work in 158 facilities touching six continents, they speak more than 50 languages and touch 23 time zones.
  2. 2.0 2.1 2.2 2.3 2.4 "2011 Form 10-K, General Motors Company". United States Securities and Exchange Commission. February 27, 2012.