Номуган
Номуган нь (ᠨᠣᠮᠤᠭᠠᠨ,?-1292/1294) Хубилай хааны 4-р хүү юм. Түүний төрсөн эх нь Чаби хатан ба түүний 3 дахь хүү нь болж мэндэлжээ. 1267 онд түүнийг Хайдугийн цэргийг Хархорумд нэвтрүүлэхгүй байх зорилгоор умар зүг илгээн Бэй Ань ван цол шагнан их хэмжээний цэргийн хамт илгээжээ. Гэвч олзлогдон байсаар 1277 онд суллагдсан. 1292 онд өвчнөөр таалал төгссөн.
