Хөхчү бол (?-1313) Хубилай хааны есдүгээр хөвгүүн юм.

Намтар засварлах

Түүний хэзээ төрсөн талаар мэдээлэл байдаггүй. Харин Жи Юаний 13-р онд (1276 он) ах Номуган бэйпин вангийн удирдлаган доор Алмалык тийш Хайдугаас сэргийлж цэрэг захиран явсан. Тус оныхоо намар нь Мөнх хааны ач хүү Жирх, Тугтөмөр, Аригбөхийн хүү Ёмухур зэрэг хан хөвүүдийн цэрэгт баригдаад, Алтан ордны Мөнхтөмөр ханд хүргэгдсэн байна. Юань улс болон Хайду нарын хоорондын удаан хугацааны хэлэлцээрийн үр дүнд 1284 онд суллагдаж ирсэн.

Ирснээс хойш Монгол нутагт Баян жанжин, Номуган Бэй Ань ван, Гамала ван, Тутух нарын шилдэг баатар, ноёдын цэргийн хамт удаан хугацаанд хил орчимд цэрэг захиран сууж байсан.

Жи Юаний 26-р он буюу 1289 онд Хайду ханы их цэрэгтэй байлдсан тул Нин Юань ван (宁远王) цол шагнаад Яст мэлхийн бариулт алтадмал мөнгөн тамга олгож, Монгол газарт бас цэрэг захируулан суулгасан. 1311 онд Хайсан хуай ван, их хааны сууринд суугаад Хөхчү ванд, Нин ван (宁王) цол шагнаад арслангийн бариулт алтан тамга олгосон. 1310 онд ялд унаж, Гуулин улс руу цөллөгт явсан. Аюурбарбад буянт хаан цөллөгнөөс нь суллаад Даду хот руу буцаасан. Ирэх замдаа нас нөгчсөн. Түүний хүү Сэцэнтэд Нин ван цолыг нь залгамжлуулсан.

Гэр бүл засварлах

  • Эцэг: Хубилай хаан
  • Эх: Хүшижин хатан
  • Ах дүүс: Аячи
  • Хүүхэд: Сэцэнт (Нин ван)
    Адууч (Нин ван)