Наян (Жалайр)
Наян (хятадаар: 乃燕, пиньинь: Nǎi yàn) нь Их Монгол Улсын цэргийн жанжин, төрийн зүтгэлтэн. Жалайр аймгийн Мухулай вангийн ач хөвүүн Сугунчаг вангийн хоёрдугаар хөвүүн, Хурумши вангийн дүү.
Наян болбоос төлөв даруу, аливаад хичээнгүй, дайн тулааны ур чадвараар сайн байсан тул сэцэн хэмээх цол хүртэж байсан. Эцэг нь өөд болсны дараа Мөнх хааны түүнээр улсын ванг залгамжлуулах гэсэн үйл явдлаар түүнийг тухайн үеийн хаад ноёд хэрхэн үнэлж байсныг мэдэж болно. Ах Хурумши нь улсын ван болсон ч, төрийн хэрэг явуулахдаа Наянтай зөвлөлдөж шийдэж байсан. Хубилай хааны эхэн үед түүний ур чадвар, ухаалаг байдлыг үнэлэн сэцэн цол соёрхож байсан. 1348 онд түүнийг Жунфэн дафу, Ляоян мужийн цанжэн жэнши түшмэл, хужюнь цэргийн тушаал, Лу жюнь гүн (鲁郡公) цолыг нэхэн соёрхожээ.
Үр хойчис
засварлахНаян нь Шидэ, Баянчар гэх хоёр хөвүүнтэй байсан.