Насангийн Гэрэлт-Од
Нарангийн Гэрэлт-Од (1947-1994) Монголын дуучин. 1947 оны 2-р сарын 18-нд Төв аймгийн Баян-Өнжүүл суманд төрсөн. 1954 онд нийслэлийн 5-р сургуулийн 1-р ангид элсэн орж суралцсан. 1961 оноос Төмөр замын 20-р дунд сургуульд шилжин суралцаж, ХБДуС-д 1962 онд дуулаачийн анги нээгдэхэд орж суралцан 1967 онд төгсөөд УАДБЧ-д дуучнаар ажилд орсон.
Тэрбээр Мэдээлэл Радио Зурагт Радиогийн цахилгаан хөгжмийн чуулга (одоогийн Төрийн соёрхолт "Баянмонгол" чуулга), УАДБЧ-ын "Соёл-Эрдэнэ" чуулгатай хамтарч дуулж байв.
1968 оны намар ЗХУ-ын Сочи хотноо зохион байгуулагдсан Олон улсын залуучуудын дууны уралдаанд Ж.Бадраагийн шүлэг, Г.Алтанхуягийн ая "Сэрүүн саранд", З.Батсүхийн ая "Гайхмаараа" зэрэг дууны уран бүтээлүүдээрээ оролцож 3-р байр эзэлж, "Гайхмаараа" ("Ты приносишь счастье") дуу нь “Мелодия” фирмийн пянзанд бичигдэн 1969 онд хэвлэгдэн гарсан.
Жич: МЕЛОДИЯ, Сочи-68, II Международный фестиваль молодежной песни, #7, Ты приносишь счастье (Бацух), Г. Нарангийн (Монголия)
1974 онд джазын өлгий нутаг Америк тивд Улсын филармонийн "Баянмонгол" чуулга айлчлан тоглоход тэрбээр дуучин Т.Рэнцэнханд, Л.Оюунчимэг, Х.Галхүү нартай хамт оролцсон.
Хожим ЗХУ-ын Уралын консерваторт суралцаж төгссөн, хормейстр. Хөгжмийн Их сургууль төгсөөд УАДБЧ, БЦДБЧ-д ажиллаж байсан.
1989 оноос УФ-ийн дарга Д.Ухнаагийн санаачлан байгуулсан "Эстрадын ахмад дуучид" хамтлагт дуулж, насан эцэслэх хүртлээ ард түмэндээ ая дуугаа өргөсөн.
Уран бүтээл
засварлах- "Аавдаа өргөх дуу" (шүлэг н.Цэрэн, хөгжим Б.Даваа)
- "Агиймаа" (шүлэг Б.Гунаасүрэн, хөгжим Б.Наранбаатар)
- "Алтанхан сортой тариа" (шүлэг Ч.Балдан, хөгжим Х.Баатар)
- "Ахан дүүгийн ерөөлтэй"
- "Биднийг дуудаж байна" (шүлэг Д.Пүрэвдорж, хөгжим Б.Наранбаатар)
- "Гайхмаараа" / "Ты приносишь счастье" (шүлэг Ж.Бадраа, хөгжим З.Батсүх) [#7, 18:38-20:48]
- "Гөрөөчин" (шүлэг Ц.Цэдэнжав, хөгжим Л.Мөрдорж)
- "Дэгдээд ирдэг салхи" (шүлэг С.Дашдооров, хөгжим Т.Уртнасан)
- "Өрхийн тэргүүн гэгдэх юмсан" (шүлэг О.Баасан, хөгжим Г.Алтанхуяг)
- "Сайхан хорвоо"
- "Сэрүүн саран" / "Сэрүүн саранд" (шүлэг Ж.Бадраа, хөгжим Г.Алтанхуяг)
- "Том болж дээ миний хүү" (шүлэг Д.Наваансүрэн, хөгжим Т.Чимэддорж)
- "Төрсөн нутгийн бараа" (шүлэг А.Самбалхүндэв, хөгжим Н.Жанцанноров)
- "Хаврын уянга"
- "Хайргүй гэвэл би яана"
- "Хослон дуулахаар учраа юу даа"
- "Цэргийн бодол" (шүлэг Ш.Шажинбат, хөгжим Х.Баатар)
- "Чамайгаа онцолно"
- "Эх орон танаа" (шүлэг Ж.Шагдар, хөгжим Б.Цогоо)
- "Эхийн тухай дуу" (шүлэг Б.Явуухулан, хөгжим Г.Алтанхуяг)
Гэр бүл
засварлахГэрэлт-Одын зээ дүү нь дуучин СТА Н.Мөнгөншагай юм.