Баянмөнхийн Цогоо

Баянмөнхийн Цогоо (1948-1988) соёл, гэгээрлийн ажилтан, ая зохиогч, дуу хөгжмийн багш, судлаач. 1948 онд Улаанбаатар хотод төрсөн. 1956 онд нийслэлийн 10-р сургуульд 1-р ангид элсэн орсон. 1966 онд нийслэлийн 24-р сургуулийг төгссөн. 1967 онд Багш нарыг бэлтгэх сургуулийн Соёл, гэгээрлийн ажилтны ангийг дүүргэсэн. 1967-1971 онд Хэнтий аймгийн Биндэр, Өмнөдэлгэр сумын дунд сургууль, 1971-1978 онд Нийслэлийн арван жилийн 41-р сургууль, найман жилийн 7-р сургууль, Хүүхдийн асран хүмүүжүүлэх сургууль, 1984 оноос Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын дунд сургуульд дуу хөгжмийн багшаар ажиллаж байсан.

1977 онд МХөЗХ-ны гишүүнээр элссэн.

МХЗЭ-ийн ТХ-ны "Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч" цол тэмдгээр шагнагдсан.

Монголын хөгжмийн урлаг, тэр дундаа хүүхдийн дууны урлагт үнэтэй хувь нэмэр оруулсан уран бүтээлч.

Уран бүтээл

засварлах

Хүүхдийн дуу:

  • "Хүсэх алсын гялбаа" (шүлэг Даг.Жамъян) найрал дуу
  • "Барилгачин болно доо" (шүлэг Ж.Санжмятав)
  • "Ногоон зүлэг" (шүлэг Д.Даржаа)

Эмхэтгэн хэвлүүлсэн

засварлах
  • "Мөнгөн хонхны дуу" 1-р дэвтэр 1975 он
  • "Мөнгөн хонхны дуу" 2-р дэвтэр 1981 он

Байгуулсан хамтлаг чуулга

засварлах
  • "Хан Хэнтийн цуурай" (Хэнтий аймгийн Биндэр сум)
  • "Багачуудын алдар" (Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум)
  • "Бага нас" (Нийслэлийн 41-р сургууль)
  • "Мөнгөн бүрээ" (Нийслэлийн 7-р сургууль)
  • "Туулын долгио" (Нийслэлийн 10-р сургууль)

Түүний анхны шавь нарын нэг бол МУГБ Л.Галмандах юм.