Тогтохын Уртнасан

Тогтохын Уртнасан Монголын рок поп хөгжмийн ахмад зүтгэлтнүүдийн нэг. 1943 онд Улаанбаатар хотод төрсөн. 1972 онд Монголын Хөгжмийн Зохиолчдын Холбоонд гишүүнээр элссэн. 1982 онд Марксимзм-Ленинизмын оройн их сургуулийн урлагийн салбарыг дүүргэсэн. 2008 оны 7-р сарын 11-нд Алтангадас одонгоор шагнагдсан.

1961 оноос Улаанбаатар хотод дагшаа найралд хөгжим тоглож, 1967-1972 онд БНМАУ-ын СнЗ-ийн Мэдээлэл Радио Телевизийн Улсын Хорооны Хөгжмийн Редакцийн дэргэдэх цахилгаан хөгжмийн чуулгад хөгжимчин, туслах удирдаач, 1972-1990 он хүртэл Улсын Филармонийн "Баянмонгол" чуулгад хөгжимчин, хөгжмийн зохиолч, удирдаач, уран сайхны удирдагч зэрэг ажлыг хийж гүйцэтгэж Монголын орчин цагийн эстрад урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан авъяаслаг уран бүтээлч.

Ш.Шажинбатын шүлэг "Намрын дурдатгал" ("Намрын тухай дурьдатгал") дууг нь Төрийн Соёрхолт "Баянмонгол" чуулгын анхны эмэгтэй дуучин Л.Оюунчимэг дуулсан.

Г.Сэсмээгийн шүлэг "Хангайн магтаал" ("Хангайн магтуу") нь УФ-ийн "Баянмонгол" чуулга хөгжимдөж, урансайханч н.Төвшинжаргалын дуулснаар Монголын Радиод анх бичигдэж нийтэд түгсэн. Түүний энэ сайхан уран бүтээл хожим мөн УФ-ийн "Баянмонгол" чуулга хөгжимдөж, манай эстрадын "Зууны манлай", "Алдрын Од"-ын анхны эзэн "Соёл-Эрдэнэ" чуулгын дуучин Баарайн Баярын дуулснаар пянзанд бичигдэж, тус чуулга болон уг дуучны маань нэрийн хуудас болсон бүтээлүүдийн нэг болон үлджээ.

Урын санд нь дагшаа чуулга, найралд зориулсан уран сэтгэмж, эвлүүлэг, хувилбар аязууд, найралжуулга, хөрвүүлэг, эх зохиол 50 гаруй бий.

Түүний алдартай "Улаан сарнай" нь МРТУХ-ны ЦХЧ хөгжимдөж, тус чуулгын уран сайхны удирдагч, хөгжмийн зохиолч Төмөрийн Чимэддорж удирдснаар Монголын Радиод анх дан хөгжмөөрөө бичигдэж Монголын Радиогийн Алтан Фондод авагдсан. Монголын анхны поп-рок гитар хөгжимчин Самбуугийн Баатарсүх 1969-1974 онд тус чуулгад ажиллаж байхдаа түүний "Улаан сарнай"-г гитараар гоцолж тоглож байв. С.Баатарсүхийн гитараар гоцолж тоглосон Т.Уртнасангийн "Улаан сарнай" гитарын гоцлол нь манай бусад цахилгаан хөгжмийн хамтлаг чуулга, гоцлол гитарчдын урын санд орж тоглогдож ирсэн.

Н.Наваан-Юндэнгийн шүлэг, М.Дугаржавын хөгжим "Баянмонгол" дууны аянд тэрээр хөгжмийн найруулга хийж джаз оркестрт найруулан тоглуулсан. [1]

Дууны уран бүтээл

засварлах
  • "Намрын тухай дурьдатгал" / "Намрын дурдатгал" (шүлэг Ш.Шажинбат) Жич: Энэ дуу Радиогийн Алтан Сан Хөмрөгт анх "Намрын тухай дурьдатгал" гэж бүртгэгджээ.
  • "Хангайн магтуу" / "Хангайн магтаал" (шүлэг Г.Сэсмээ) Жич: Энэ дуу Радиогийн Алтан Сан Хөмрөгт анх "Хангайн магтуу" гэж бүртгэгдсэн.
  • "Зөн билгийн дуу" (шүлэг Ө.Балчиндорж)
  • "Дэгдээд ирдэг салхи" (шүлэг С.Дашдооров)
  • "Сайхан намар" (шүлэг н.Ням-Осор)
  • "Нутгийн ая" (шүлэг н.Жамъянсүрэн)
  • "Явах л хүсэл байвал явъя" (шүлэг н.Жигмэдготов)
  • "Тээвэрчин бүсгүй" (шүлэг н.Батхуяг)
  • "Миний сайхан нийслэл" (шүлэг н.Зуунай)
  • "Гүй, гүй" / "Гүй гүй, гүйвэл та залуужна"
  • "Цэнхэр шөнийн вальс"

зэрэг залуучуудын сэдэвт дагшаа дууны 20 гаруй дууны ая туурвиж "Анд нөхдийн ая дуу" эвлүүлэг, "Үглээ шаазгай" зэрэг олон арван дууны найруулга хийсэн.

Гитарын гоцлол

засварлах

"Улаан сарнай" гитарын гоцлол (cover):

  1. Р.Уртнасан (1970-80 онд Улсын Цирк, Хилийн Цэргийн Дуу бүжгийн чуулгын "Хилчин" хамтлагийн гоцлол гитарчин) [2] [0:04-3:07]
  2. Батцэнгэл (Гитарын аяз) [3] [43:55-46:58]
  3. YouTube, 2012-10-16, guitar hurd otgonbayar uujgi enhmanlai, [4] [00:15-00:43]

Нэвтрүүлэг

засварлах

YouTube, 2021-7-21, "Зуун дамжсан аялгуу", Монголын Рок Поп хөгжмийн түүх, "Зуун дамжсан аялгуу Ахмад хөгжимчид 2010 архив", зохиогч-хөтлөгч Балчинжавын Долгион [Нэвтрүүлэг үргэлжлэх хугацаа 41'52"], [Т.Уртнасангийн ярилцлага - 1:25-4:27, 10:09-12:00, 17:06-19:02, 21:50-23:26, 25:58-28:55, 33:52-36:56, 38:17-39:57]