Найман хошууны Манж овгуудын бүрэн данс


НАЙМАН ХОШУУНЫ МАНЖ ОВГУУДЫН БҮРЭН ДАНС (манжаар:ᠵᠠᡴᡡᠨ
ᡤᡡᠰᠠᡳ
ᠮᠠᠨᠵᡠᠰᠠᡳ
ᠮᡠᡴᡡᠨ
ᡥᠠᠯᠠ
ᠪᡝ
ᡠᡥᡝᡵᡳ
ᡝᠵᡝᡥᡝ
ᠪᡳᡨ᠌ᡥᡝ
, jakūn gūsai manjusai mukūn hala be uheri ejehe bithe; хятадаар:八旗满洲氏族通谱; пиньинь галиг:Bāqí mǎnzhōu shìzú tōng pǔ) бол Тэнгэрийн тэтгэсэн хааны зарлигаар бичигдсэн Манж Чин гүрний найман хошууны их бага 1114 овгийг бүртгэн тэмдэглэсэн томоохон бүтээл юм. Хонжоу чин ван, Артай амбан, Фумин тэргүүтэй манж, хятад түшмэд ерөнхийлөн удирдаж 1735 оноос бичигдэж эхлээд, 1744 онд дууссан. Нийт удиртгал 1 дэвтэр, үндсэн 80 дэвтэр. Энэ бүтээлд ганц Айсингиоро овгийг бүртгэн бичилгүй орхисон байна.

ДОТООД БҮТЭЦ

засварлах

Овгийг жагсаахдаа эхэнд нь нөлөө ихтэй хүчирхэг манж овог, дунд орчимд нь хүч багатай манж овог болон  монгол гаралтай овог багтаж байснаа, эцэст нь хятад гаралт овгуудыг бүртгэжээ.

Тус сурвалж нь дан ганц овгийн нэрс бичихээс гадна тус овогт харьяалагдаж асан 2240 гаруй алдар нь цуурайтсан хүмүүсийн намтарыг бичсэн. Намтар бичигдээгүй ч нийт 10,000  орчим хүний нэр дурдагдсан юм.

ГАРЧИГ

  • 1-4 дэвтэр: Гувалгиа овог
  • 5-р дэвтэр: Ниохуру овог
  • 6-р дэвтэр: Шумулу овог
  • 7-р дэвтэр: Магиа
  • 8-р дэвтэр: Дон е овог
  • 9-10-р дэвтэр: Хэсэри овог
  • 11-р дэвтэр: Татара овог
  • 12-15-р дэвтэр: Иргэн гиоро овог
  • 16-р дэвтэр: Сусу гиоро
  • 17-р дэвтэр: Силин гиоро
  • 18-р дэвтэр: Тонян гиоро, Аянгиоро, ахагиоро, чалагиоро
  • 19-20-р дэвтэр: Тонгиа
  • 21-р дэвтэр: Намудур
  • 22-24-р дэвтэр: Нара овог
  • 25-27-р дэвтэр: Фуча овог
  • 28-р дэвтэр: Ваньяан овог
  • 29-р дэвтэр: Хада, Уяа, Дайгиа
  • 30-р дэвтэр: Ужала
  • 31-р дэвтэр: Жаогиа
  • 32-р дэвтэр: Гороло, Янжа, Билү
  • 33-р дэвтэр: Лигиа, Хуангиа
  • 34-р дэвтэр: Ужаку, Шигэтэр, куяала
  • 35-р дэвтэр: Сакеда
  • 36-р дэвтэр: саймилэ, жинкили, жагуда
  • 37-р дэвтэр: Усу
  • 38-р дэвтэр: Баяр
  • 39-р дэвтэр: Хуйхэ, лубули, нимача, еркүлэ
  • 40-р дэвтэр: Жангиа
  • 41-р дэвтэр: Нингүта, сахарча
  • 42-р дэвтэр: Сонгиа, Итемо, Жасихур, Хушихар
  • 43-р дэвтэр: Шитар, Тайчуур, Шингиа, Мурка
  • 44-р дэвтэр: Феймо, Суогиа, Самаржи, Чигиа
  • 45-р дэвтэр: Гэжирэ, Жэрчи, Суочуолу
  • 46-р дэвтэр:  Эжуу, Ниухэрэ, Эжи, Ихуру, Бүрка
  • 47-р дэвтэр: Ирал
  • 48-р дэвтэр: Хурха, Сугиа, Вэнчэхэн, Жэрдэ, Вэнка
  • 49-р дэвтэр: Исүли, Үлү, Жүэчан, Кечили, Барда, Ниша, Тохоло
  • 50-р дэвтэр: Амур, Сурду, Юркулэ, Манжа, Үсэ, Юухуру, Түсэли, Вэнтэхэ, Мэйлэ, Бохэли
  • 51-р дэвтэр: Ниүян, Үргүчин, Жалайр, Вэндү, Монголжин, Алиха, Судули, Китара, Эту, Хонгири
  • 52-р дэвтэр: Моржэли, Сучир, Тумо, Тану, Доулала, Мордилэ, Кардасу, Хэшули, Хуйлуо
  • 53-р дэвтэр: Жили, Урхан, Хэи, Жасули, Байдоу, Лайбу, Бусай, Гану, Усужан, Никили, Эмотуо, Донгиа, Акэжан, Ему, Карала
  • 54-р дэвтэр: Сакэка, Урда, Тугтан, Гуоргиа, Хонэчун, Эртү, Жанжин, Ниэгэли, Янгиа
  • 55-р дэвтэр: Хон э, Сяньдачан, Хэсихэли, Доргон...
  • 56-р дэвтэр: Нижухун, кайян, андала, айхун, хайласу, улинга, түмэн, түбүсү, туоргиа, гэгэ...
  • 57-р дэвтэр: Мэнгэсуо, сака, шимолэ, лиүгиа, гуоржи, угиа, харха, буни, харчин, ханян, үсүри, нигиа, шумали
  • 58-р дэвтэр: жуожин, пейгиа, шумули, дархунга, жунги, мэйрэн,мэнгэлуо, гуолуо, ната, тонсэлэ
  • 59-р дэвтэр: Жинжи, Сарду, Хэюэлуо, Шэянь, Билүлэй, Хукөшилэй, Шүньбүлү, Шүфача, Инжя, Түрдун, Цингэли, Сүлала, Арла, Молэй, Барла, Аолатуошинь, Баянгэли, Мүяа, Юлуокү, Елуо, Жяпүтала, Фүсэнь, Хүшюнь, Тонци, Гэркэ, Түжя, Гүэржи, Фүшили, Можя, Илаци, Эргэжи, Вохэ, Үниэци, Доукэда, Хэржи, Ширби, Байжя, Тала, Хон-и, Вэньтүнь, Фүсэлэй, Вочэкү, Кайлон, Юкэмо, Ила, Кэ и кэ лэй, Ганьжя, Цидалэй, Тайхутэ, Морди, Гүйюэли, Гон и ли
  • 60-р дэвтэр: Жүхэлэй, Фүргүнь, Алү, Аожя, Хүшика, Жүшили, Жуяала, Арбу, Цикэтэн...
  • 61-р дэвтэр: Нигэлэй, Жүньци, Вэннили, Жүркэ, Тонгала, Мүрдэ, Ужарху, Тэжи, Татань...
  • 62-р дэвтэр: Монгуози, Шүкэдоули, Атамү, Шифаци, Коннила, Мижа, Вочэлэй, Дуошин...
  • 63-р дэвтэр: Боржи, Динжили, Лаянь, Хүньдаци, Туохэрцинь, Сэрже, Имүтү, Гэжяла, Фүсүхү, Боржуокэ, Фүдуошимоли...
  • 64-р дэвтэр: Монголжин, сартуул, горлод, шувуучин, татаар, горлос, хонгирад
  • 65-р дэвтэр: Ибо, Хүдэлэй, Үлэйли, Чэнжя, Нинжя, Бүрни, Хүлү, Вэньжа, Суодуоли, Самушир...
  • 66-р дэвтэр: Боржигид
  • 67-р дэвтэр: Сарту, Монгоржи, Найцитэ, Горлод, Хэр, Шувуучин, Татар, Шүлү, Юэнуотэ (Онниуд), Хэлүкэ, Жанжар, Горлос, Вэн а ли, Гонжилатэ (Хонгирад)
  • 68-р дэвтэр: Баяд, үүшин, үжигэд, амунбутаси, уруд, онгуд, урианхай, жалайр
  • 72-80-р дэвтэрт дан хятад овогууд бичигдсэн байна.

АЧ ХОЛБОГДОЛ

засварлах
 
Номны хэсгээс


Энэ ном нь хэдийгээр монгол үндэстэнтэй шууд хамааралгүй боловч дээрх манж найман хошууны овгийн данс бүртгэлд манжаас гадна монгол, хятад овогтод цөөнгүй дурдагдаж байдаг нь тус сурвалж бичгийн үнэ цэнийг өгдөг.

ОВГИЙН НЭР ҮҮСЭХ НЬ

засварлах

Манж-Зүрчид нь 1616 онд шинэ улсаа тунхаглах үед овгуудын шилжилт хөдөлгөөн, өөрчлөлт явагдсан. Чин гүрний дунд үед манж овогт дараах 3 угсаатнаас бүрдэх болсон.

1. Зүрчид гаралтай

2. Монгол гаралтай

3. Хятад гаралтай.

Овгийн нэр авахад үйл явдал,  газар усны нэрс, хүний нэр, цол хэргэм нөлөөлжээ. Бас эзлэгдсэн монгол, хятад үндэстэний их бага овгууд олоноор багтаж байлаа.

Бас Гао овогтой хятад түшмэл юмуу бага хатан манж овогтон болох хүсэлтэйгээ мэдэгдвэл Гиа залгаад Гаогиа гэх шинэ овог үүсгэх явдал түгээмэл болжээ. Энэ мэтээр Лигиа, Хонгиа, хуагиа, жангиа гэх мэтээр олон овог үүссэн. Гэхдээ манжийн найман хошуунд багтсан хятад хүн бүр ингэж овгоо хувиргахгүй хуучин шигээ ашиглаж байсан.

СУДЛАГДСАН БАЙДАЛ

засварлах

НАЙМАН ХОШУУНЫ МАНЖ ОВГУУДЫН БҮРЭН ДАНС гэх энэ сурвалж нь анх манж, хятад хэл бичигээр бичигдсэн нь одоо үе хүртэл өвлөгдөн бүрэн эхээрээ иржээ. 1770-аад онд Тэнгэрийн тэтгэсэний зарлигаар 四定全书-д хятад ханзаар бичүүлжээ. 2002 онд Япон улсын Токиогийн Их Сургуулийн Төвд, Хятад хэл соёл судлалын танхимаас манж, хятад бичигтэй эхийг өнгөт фото зураг болгож түгээсэн нь сонирхон судлагчидад завшаантай явдал болжээ.

ХОЛБООТОЙ ӨГҮҮЛЭЛ

засварлах