Манжийн Шулуун улаан хошуу

Шулуун улаан хошуу (манж хэл: ᡤᡠᠯᡠ ᡶᡠᠯᡤᡳᠶᠠᠨ ᡤᡡᠰᠠ; галиг:gulu fulgiyan gūsa) бол Манж Дайчин гүрний төр, цэргийн үндсэн хүч болох найман хошууны нэг юм. Манж Найман хошууг 1615 онд Нурхач хааны зарлигаар шинэчлэн зохион байгуулж байсан. Манжийн найман хошуу нь дээд доод зэрэгт хуваагддаг байсан. Дээд зэрэглэлд зөвхөн эзэн хааны шууд удирдлаганд байсан Шулуун шар, Хөвөөт шар, Шулуун цагаан багтаж, Доод зэрэглэлд бусад таван хошууд нь ордог байсан. Энэ хошууг Нурхач хааны дэд хөвгүүн хошой ли чин ван Дайшан, түүний үр хойчис үе улиран захирч байсан.

Манжийн Шулуун Улаан Хошууны туг

Шулуун улаан хошуу нь Чин гүрний сүүл үед манж, монгол, хятад гурван угсаатнаас бүрдсэн 74 сумтай байснаас, нийт 115000 хүн ардтай байсны 23000 гаруй нь цэргийн эрчүүд байв.

Алдартай хүмүүс

засварлах

Холбоотой хуудас

засварлах