Муром (Орос: Му́ром) нь Оросын Холбооны Улсын Владимир мужид орших 116.075 оршин суугчтай (мэдээ: 14. Аравдугаар сар 2010)[10] хот бөгөөд Москвагаас дорно зүгт 290 км-ийн зайд Москва – Казанийн төмөр зам дээр оршдог.

Муром
Муром
Муром далбаа
Муром сүлд
Байршил: Муром
Map
Муром, Орос
Муром
Муром
Байршил: Муром
Муром, Владимир муж
Муром
Муром
Муром (Владимир муж)
Солбицол: 55°34′N 42°02′E / 55.567°N 42.033°E / 55.567; 42.033Солбицол: 55°34′N 42°02′E / 55.567°N 42.033°E / 55.567; 42.033
Улс Орос
Холбооны субъектВладимир муж[2]
Анх дурдагдсан862
Засаг захиргаа
  Хотын дарга[3]Евгений Рычков[3]
Өндөр
115 м (377 фут)
Хүн ам
  Нийт116,075
  Байр140-д (2010 онд)
  Харьяалагдах нэгжМуром хот[2]
  Нийслэл ньМуромын район,[5] Муром хот[2]
  Хотын тойрогМуром хотын тойрог[6]
  Нийслэл ньМуром хотын тойрог,[6] Муромын хотын район[7]
Цагийн бүсUTC+3 (Moscow Time Edit this on Wikidata[8])
Шуудангийн код[9]
602250
Залгах код(ууд)+7 49234
OKTMO ID17735000001
Вэб сайтwww.murom.info

Хотын нэр нь 862 оны түүхэн баримтад анх дурдагдсан байдаг ба 6-р зуунд өнөөгийн Муром хотын орчмоор суурьшин амдарч байсан финно-угорын мурома овгоос гаралтай ажээ. 10-р зуунаас энэ суурин Киевийн Русийн бүрэлдэхүүнд багтах болсон ба Ока голтой ойр байрлалаасаа шалтгаалан маш хурдацтайгаар чухал худалдааны төв болон хөгжив. Тухайн үедээ Ока голын эрэг дээр хотын хэрмийг барьсан нь нийт 11 харуулын цамхаг бүхий модон хэрэм байсныг 18-р зуунд Их Екатерина хатан хааны зарлигаар буулгасан ажээ.

1097 онд Черниговын Вант Улсаас тасран бие даасан Муром-Рязанийн Вант Улсыг байгуулж байв. 1239 онд Бат хаанаар удирдуулсан Алтан Ордны Улсын цэрэг Монголчуудын Русь руу хийсэн аян дайны хүрээнд хотын хаалган дээр ирэв. Ингээд монголчууд Муромыг сүйрүүлж, галдан шатааж газрын хөрстэй тэгшилсэн байдаг.

1393 онд Алтан Ордны Улсын хан Тохтамыш Москвагийн Их Вант Улсын их ван Василий I Дмитриевичид Муромын Вант Улсыг өөртөө нэгтгэн хамтад нь захирах эрхийг олгов. Догшин Иван царийн үед хэд хэдэн сүм баригдсан бөгөөд тэрбээр Казанийн Ханлигийг ялсаны дурсгал болгон 1553 онд бариулсан зарын цогчин дуганыг өнөөдөр ч үзэх боломжтой юм. Мөн түүнчлэн Косма ба Дамиан цогчин дуганыг Псковын уран барилгачдаар тухайн үед бариулсан ажээ.

17-р зууны эхээр Владимирыг тойрсон олон хотуудын адилаар Муром ч бас Польш-Литвын дайралтад өртөн сүйрэв. Энэ зууны дундаас л хотыг сэргээх ажлыг эхлүүлэн, эвдэрсэн барилгуудыг зассан байна. Цөөн тооны сүмүүд нэмэгдсэнээс гадна металл боловсруулах болон арьс ширний үйлдвэрийн барилга цаашлаад зэвсгийн дарханы газрууд баригджээ. Зэвсгийн дархад нь царьт улсад олон жилийн турш нэр хүндтэй дарханы газарт тооцогддог байсан тул зарим нэгэн царьт зориулсан хийцүүд нь Москвагийн кремлийн зэвсгийн үзэсгэлэнд одоо ч дэлгээстэй байдаг аж.

Ока голын баруун эргээс Муром

Хүн амын өсөлт

засварлах
Он Оршин суугч
1897 13.271
1939 40.079
1959 71.567
1970 98.839
1979 114.270
1989 124.229
2002 126.901
2010 116.075

Тайлбар: Хүн амын тооллогын мэдээ

Хамтын ажиллагаатай хотууд

засварлах

Муром нь дараах хотуудтай хамтын ажиллагаатай:

Цахим холбоос

засварлах
  Commons: Муром – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Эх сурвалж

засварлах
  1. Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named VladimirO_admlist
  2. 2.0 2.1 2.2 Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named VladimirO_admlaw
  3. 3.0 3.1 Official website of Murom Urban Okrug. Yevgeny Rychkov, Head of the Urban Okrug Архивлагдсан Гуравдугаар сар 23, 2011 at the Wayback Machine (Орос хэлээр)
  4. Russian Federal State Statistics Service (2011). "Всероссийская перепись населения 2010 года. Том 1" [2010 All-Russian Population Census, vol. 1]. Всероссийская перепись населения 2010 года [2010 All-Russia Population Census] (Russian хэлээр). Federal State Statistics Service. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |1= (help)CS1 maint: unrecognized language (link)
  5. Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named OKATO
  6. 6.0 6.1 Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named VladimirOMuromUO_mun
  7. Law #58-OZ
  8. "Об исчислении времени". Официальный интернет-портал правовой информации (орос хэлээр). 2011-07-03. Татаж авсан: 2019-01-19.
  9. Почта России. Информационно-вычислительный центр ОАСУ РПО. (Russian Post). Поиск объектов почтовой связи (Postal Objects Search) (Орос хэлээр)
  10. Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named einwohner_aktuell