Москвагийн кремль

Кремль нь Москва хотын төвд орших өндөр хэрмэн цайзтай цогцолбор бөгөөд өмнө талд нь Москва гол, зүүн талд Гэгээн Василийн цогчин дуган, Улаан талбай, баруун талд нь Александрын цэцэрлэгт хүрээлэн оршино. Кремль нь нийтдээ 5 ордон, 4 цогчин дуган, хэрмэн хана, цамхагуудаас бүрдэнэ. Тус цогцолборт орших Их Кремль ордон нь Оросын эзэнт гүрний хаадын Москва хот дахь албан ёсны ордон байсан бөгөөд одоо Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгчийн ордон мөн түүнчлэн музейн зориулалтаар ашиглах болсон. Зөвлөлт Холбоот Улсын үед Кремль гэдэг нь тус улсын засгийн газрыг нэрлэх тогтсон хэллэг болсон. 1990 онд Кремль нь ЮНЕСКО-гийн Дэлхийн соёлын өвд багтсан түүхэн байгууламж юм.[1]

Москвагийн Кремль

Кремль гэж монгол хэрэм гэдэг үгнээс гаралтай гэдэг судлаачдын таамаг байдаг.

  1. [1] ЮНЕСКО албан ёсны цахим хуудас