Мормоны шашин
Мормоны шашин (Англи: Mormonism) нь Христ Итгэлийн нэгэн урсгал боловч шашны хүрээнд очсон итгэл юм.
Мормоны шашны албан ёсны нэр нь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм (ЕХХҮГС) бөгөөд учир нь Христ тэднийг өөрөө дахин сэргээсэн гэдэгт итгэдэг байна. Англи хэлнээ The Church of Jesus Christ of Latter-day Saints[1] гэгддэг. Мормоны шашны итгэгчид нь Мормоны ном гэх сударт итгэдэг ба үүнээс гадна Ариун Библи, Агуу үнэт сувд, Сургаал ба Гэрээ гэх өөр 3 сударт мөн итгэдэг. Мормоны сүм(ЕХХҮГС) нь Есүс Христ өөрөө үндэслэсэн сүмийг Иосеф Смит (Joseph Smith) дахин сэргээсэн гэж үздэг. Мормоны сүм нь гэр бүлийг болон боловсролыг нэн чухалд тавьж үздэг. Гэр бүлийг Бурханаас томилсон гэдэгт итгэдэг. Мөн мормоны сүмийн гишүүд нь ариун явдлын хууль (The Law of Chastity) болон мэргэн ухааны үгийг (The Word of Wisdom) дагадаг аж.
Түүх
засварлах1820 онд 14 настай жаал хүү Иосеф Смит нэгэн гайхамшигт үзэгдлийг харсан бөгөөд ингэснээр Мормонизмыг эхлүүлэх суурь нь тавигдсан. Тэр үзэгдэлд Бурхан болон Есүс Христ өөрсдийн биеэр түүн дээр ирж түүгээр дамжуулан Бурханы үнэн сүмийг дахин сэргээж, хүмүүсийг авар хэмээн айлдсан гэж Иосеф Смитын түүх номонд бичигдсэн байдаг. Үүний дараагаар Моронай гэх тэнгэр элч түүнд Алтан ялтас, Гуулин ялтас гэх, эртний Америк тивд амьдарч байсан Индианчуудын бичиглэсэн түүхийн баримтыг авчирч өгсөн бөгөөд түүнийг Иосеф Смит өөрөө Ариун Сүнсний хүчээр орчуулан Мормоны ном буюу Есүс Христийн бас нэгэн гэрээ хэмээн хожим хэвлүүлсэн байна. Мормоны ном гэж нэрлэгдэх болсон шалтгаан нь үүнийг нэгтгэсэн хамгийн сүүлчийн бошиглогч буюу эш үзүүлэгч Мормон гэх хүнээс болсон юм. Үүнээс гадна Сургаал ба Гэрээ, Агуу Үнэт Сувд гэх 2 сударт итгэдэг. 1830 оны 4 сарын 6-нд анхны цуглаанаа 6 хүнтэйгээр эхлүүлж, албан ёсоор байгуулагдсан.[2]
Судрууд
засварлахМормоны шашин нь нийт 5 үндсэн судраас суралцдаг бөгөөд энэ нь доорх болно.
Анх Моронай гэх тэнгэр элчийн авчирч өгсөн ялтсуудыг Англи хэлнээ анх орчуулсан судар. Энэ сударт МЭӨ 600 - МЭ 400-аад оны үеүүдэд амьдарч байсан Америк тивийн уугуул иргэдийн түүх, аж амьдрал, Христэд итгэх итгэл зэргийг харуулсан судар болно. Мормоны ном нь нийт 15 номоос бүрддэг.
Хожмын Үеийн анхны бошиглогч ( бас эш үзүүлэгч гэдэг) Иосеф Смитын Бурханаас хүлээн авсан илэрхийлэл, тушаалууд бүхий судар.
Энэ судар бол Абрахамын папирус дээр анх бичиж үлдээснийг Египетээс олсныг Иосеф Смит худалдан авч улмаар түүнийг орчуулсан. Уг сударт Абрахам, Мосегийн аялал, тэдгээрийн Бурханаас хүлээн авсан тушаал гэх зэрэг орсон байдаг.
- Ариун Библи
Хуучин ба Шинэ гэрээнээс бүрдэх судар. Хаан Иаковын (King James Version) хувилбарыг ашигладаг.
Орчин цагийн Мормоны шашин
засварлахМормоны шашин хамгийн их түгсэн орон бол АНУ бөгөөд тэр дундаа Юта мужийн Солт-Лэйк Сити хот ордог. Юта мужийг Мормоны төв гэж хэлж болно. Мормоны сүмийн амьд бошиглогч буюу эш үзүүлэгч одоо удирддаг. Мөн ерөнхийлөгч ч гэж нэрлэдэг. Сүмийн дээд удирдлагыг Тэргүүн Зөвлөл гэх ба үүнд Сүмийн ерөнхийлөгч, 1, 2-р зөвлөх багтана. Үүний дор 12 чуулгын зөвлөл гэж байх ба нийт 12 ахлагч, бошиглогч, эш үзүүлэгчдээс бүрддэг. Эдгээр 15 хүнийг сүмийн ерөнхийлөгчид эсвэл бошиглогч эсвэл эш үзүүлэгч гэж хүлээн зөвшөөрдөг.
Дэлхий даяар бараг бүх оронд өөрийн салбартай бөгөөд дэлхий дээр хамгийн хурдацтай өсч, хөгжиж буй шашны урсгал. Жил бүр ойролцоогоор 230,000 гаруй хүн шинээр гишүүн болдог. Дэлхийн хамгийн том хувийн их сургууль болох Бригам Янгийн Их сургууль[1] (Brigham Young University) болон ургийн бичгийн төвийг Солт Лейк хотод байгуулсан.
Одооогоор дэлхийн даяар 16.5 сая гишүүнтэй. Дэлхийн 188 орны хэл дээр үйл ажиллагаа явуулдаг.[5]
Монгол дахь Мормоны шашин
засварлахАрдчилал Монгол оронд нэвтэрснээр гадны олон шашин нэвтэрсэн билээ. Үүний адилаар Мормоны шашин 1990-ээд оноос нэвтэрсэн. Мормоны сүм Монгол орны өнцөг булан бүрт байгаа бөгөөд Мормоны сүмийг таних тэмдэг нь тэдний сүмийн барилгын хийц загвар болно. Өдгөө дэлхий дээр 16 сая гаруй Хожмын Үеийн Гэгээнтнүүд амьдардаг бөгөөд үүнээс Монгол улсад 10,591 сүмийн гишүүдтэй, 23 цуглааны байртай. Тус сүм Монголд хамгийн их идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг бөгөөд олон улсын хүмүүнлэгийн байгууллагуудаар дамжуулан Монгол улсад олон сая ам долларын буцалтгүй тусламж болон хандивын байнга өргөдөг. Тухайлбал, үнэ төлбөргүй нүдний мэс хагалбар хийх, гүний худаг барих, Англи хэлний үнэ төлбөргүй сургалтууд явуулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тэргэнцрээр хангах гэх мэт олон үйл ажиллагааг явуулдаг.
Мормон хэмээх нэрний үүсэл ба утга
засварлахЕсүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм нь ихэнхдээ Мормоны сүм, уг сүмийн гишүүд нь мормончууд гэдэг хоч нэршлээрээ дэлхий дахинд танигдсан байдаг. Мормончууд (Mormons), Мормоныхон (Mormonites), Мормоны сүм (Mormon Church) гэх нэршлийг анх 1830 оноос эхлэн энэхүү сүм байгуулагдсан Америк дахь New York мужид оршин суудаг хүмүүс гишүүдийг нь бусдаас ялгахын тулд гаргаж иржээ. Мормон хэмээх үг нь Библи [2]судартай хамт хэрэглэдэг Мормоны ном хэмээх сүмийн албан ёсны судрын нэртэй холбоотой байдаг.
"Мормоны ном" бол МЭӨ 2200 - МЭ 421 он хүртэлх хугацаанд Америк тив дээр оршиж байсан 2 өөр соёл иргэншлийн түүх, бошиглогчдийн сургаал, Есүс Христийн сайн мэдээг агуулдаг судар бөгөөд сүмийг үндэслэгч Иосеф Смит нь Бурханы хүч, бэлэг, тусламжтайгаар энэхүү судрыг олж, англи хэлрүү хөрвүүлсэн юм. Иосеф Смит мормон/mormon хэмээх үгийн утгыг "more good" буюу "илүү сайн" гэсэн утгатай хэмээн хэлж байжээ. Мормон хэмээх үг бол энэ Мормоны ном хэмээх сударт гарах нифайчууд хэмээх үндэстний хэлний үг болно.
ХҮНИЙ НЭР: Мормон гэдэг үг бол хүний нэр бөгөөд тэртээ МЭ 320 оны үед амьдарч байсан бошиглогч Мормон өөрийнхөө цаг үеэс урагш 2500 жилийн турш бичигдсэн олон арван судраас (ялтсуудаас) хураангуйлал хийн түүнийгээ нэгэн алтан ялтас дээр сийлэн газарт нуужээ.
Мормон 8:1[6] дэх шүлэгт "Болгоогтун Моронай, би, өөрийн эцэг Мормоны цэдгийг дуусгая. Болгоогтун, би эцгээрээ зарлиг болгуулсан, бичих зөвхөн хэдхэн зүйлс надад буй" (Ойролцоогоор МЭ 400-421 он).
ГАЗРЫН НЭР: Дээр дурдагдсан бошиглогч Мормон төрөхөөс хэдэн зуун жилийн өмнө мормон хэмээх үг эртний ялтсуудад тэмдэглэгдэн үлдсэн байсан.
Мозая 18:30[7] дахь шүлэгт "Мөн эдүгээ улиран тохиох дор энэ бүгд Мормон нутагт хийгдэв, тийм ээ, Мормоны Усны ойролцоо, Мормоны Усны дэргэдэх төгөлд бөлгөө; тийм ээ, Мормоны нутаг, Мормоны Ус, Мормоны төгөл ..." (МЭӨ 147-145 он).
Алма 8:7[8] дахь шүлэгт "Эдүгээ өөрсдийн нутаг, мөн өөрсдийн хотууд, мөн өөрсдийн тосгод, тийм ээ, бүх жижиг тосгодоо ч анх тэдгээрийг эзэмшиж асан түүний нэрээр нэрлэх нь Нифайн хүмүүсийн заншил байв" (МЭӨ 82 он) гэсэн нь мормон гэдэг хүний нэр нифайчуудад эртнээс байжээ гэж таамаглаж болохоор байна.
НОМЫН НЭР: Бошиглогч Мормон нь урт удаан хугацаанд төмөрлөг ялтсууд бичигдсэн эртний олон судар, цэдгүүдээс хураангуйлал хийгээд үүнийгээ Мормоны ном хэмээн нэрлэж, МЭ 421 онд газарт нуусан. Тэрхүү хураангуйлсан алтан ялтсыг хожим 1827 онд Иосеф Смит авч эртний хэлнээс нь орчуулсан билээ.
Мормон 1:1[9] дэх шүлэгт "Мөн эдүгээ би, Мормон, өөрийн үзэж бас сонссон зүйлүүдийн цэдгийг бүтээе, мөн үүнийг Мормоны Ном хэмээн нэрлэе" гэжээ (Ойролцоогоор МЭ 321-326 он).
Мормоны Үгс 1:1 [10]дэх шүлэгт мөн "Мөн эдүгээ би, Мормон, хийсэн цэдгээ Моронай хүүгийнхээ гарт дамжуулан өгөх гэж байна" (МЭ 385 он).
БҮЛЭГ ХҮМҮҮСИЙН НЭР: Хүмүүс уг сүмийн гишүүдийг мормончууд, сүмийг Мормоны сүм хэмээн нэрлэх нь хэвшмэл үзэгдэл бөгөөд сүмийн удирдлагууд болон гишүүд сүмийн бүтэн нэр болох Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм хэмээх албан ёсны нэрийг хэрэглэдэг бөгөөд бусад хүмүүсийг ч гэсэн энэ нэрийг ашиглахыг урьдаг.
Эшлэл
засварлах- ↑ 1.0 1.1 https://en.wikipedia.org/wiki/The_Church_of_Jesus_Christ_of_Latter-day_Saints
- ↑ 2.0 2.1 https://www.churchofjesuschrist.org/study/ensign/1980/06/i-have-a-question/who-were-the-six-who-organized-the-church-on-6-april-1830?lang=eng
- ↑ https://www.churchofjesuschrist.org/study/scriptures/dc-testament?lang=mon
- ↑ https://www.churchofjesuschrist.org/study/scriptures/pgp?lang=mon
- ↑ https://newsroom.churchofjesuschrist.org/facts-and-statistics
- ↑ https://www.churchofjesuschrist.org/study/scriptures/bofm/morm/8?lang=mon
- ↑ https://www.churchofjesuschrist.org/study/scriptures/bofm/mosiah/18?lang=mon
- ↑ https://www.churchofjesuschrist.org/study/scriptures/bofm/alma/8?lang=mon
- ↑ https://www.churchofjesuschrist.org/study/scriptures/bofm/morm/1?lang=mon
- ↑ https://www.churchofjesuschrist.org/study/scriptures/bofm/w-of-m/1?lang=mon