Сургаал ба Гэрээ
Сургаал ба Гэрээ (заримдаа С ба Г гэж товчилдог, Англи: Doctrine and Covenants) нь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн сүмийн (заримдаа Мормоны шашин гэж хүмүүс ярьдаг) үндсэн 5 судрын нэг юм. Анх 1835 онд АНУ-д хэвлэгдсэн. Уг судар нь Иосеф Смит болон Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн сүмийн бошиглогчдын илчлэлтийг агуулсан байдаг.
Нийт 138 хэсэг буюу бүлэгтэй, 2 албан тунхагийн хэсэгтэй.
- Хэсэг 1–134[1], 137[2]: Иосеф Смитийн үед бичигдсэн (1828–44)
- Хэсэг 135[3]–136[4]: 12 чуулга удирдаж байх үед бичигдсэн (1844–47)
- Албан тунхаг 1: Ерөнхийлөгч Вилфорд Вүүдрафийн үед бичигдсэн (1889–98)
- Хэсэг 138[5]: Иосеф Ф. Смитийн үед бичигдсэн (1901–18)
- Албан тунхаг 2: Ерөнхийлөгч Спенсер В. Кимбаллын үед бичигдсэн (1973–85)
Эх сурвалж:
засварлах- ↑ https://www.churchofjesuschrist.org/study/scriptures/dc-testament/dc/134?lang=mon
- ↑ https://www.churchofjesuschrist.org/study/scriptures/dc-testament/dc/137?lang=mon
- ↑ https://www.churchofjesuschrist.org/study/scriptures/dc-testament/dc/135?lang=mon
- ↑ https://www.churchofjesuschrist.org/study/scriptures/dc-testament/dc/136?lang=mon
- ↑ https://www.churchofjesuschrist.org/study/scriptures/dc-testament/dc/138?lang=mon