Соёмбо нь Өндөр гэгээн Занабазарын зохиосон, монгол, санскрит, төвөд үг бичихэд зориулагдсан бичиг юм.

Соёмбо үсэг

засварлах
 
Соёмбо үсгийн цагаан толгой

Боржигин овогт Гомбодоржийн Занабазар 1686 онд монгол, санскрит, төвөд үг бичихэд зориулан энэтхэг, ланз, нагар үсгүүдээс санаа авч 90 үсэг бүхий Соёмбо үсгийг зохиожээ. Соёмбо үсэг санскрит хэлээр "өөрөө буй болсон гэгээн үсэг" (сваямбху) гэсэн утгатай. Занабазар эл бичгээ зохиосон учраа тайлбарлахдаа төвөд, самгарди хэлний үгийг тэмдэглэх боломжийг улам нарийн болгох санаа агуулснаа дурдсан байдаг.

 
Соёмбо үсгээр Монгол хэмээх утга

Соёмбо үсгийг 200 гаруй жил Халхын хүрээ хийдэд сүмийн барилгын чимэглэлд хэрэглэж байсан бөгөөд төрийн тамга, ном судрын толгой үсгийг бичиж уламжилсан нь бидний үед бичиг соёлын гайхамшигт дурсгал болон үлджээ.

Соёмбо үсгийн бичлэг нь зүүнээс баруун тийш бичих журамтай бөгөөд зурлага нь хичээнгүй бичгийн хэлбэрийг баримтална. Эл үсгээр буддын шашны цөөн бус ном судар бичигдсэн гэх мэдээ байх боловч харамсалтай нь уламжлан хадгалагдаж ирсэнгүй. Энэ нэгэн зүйл үет үсэг нь зурлага их төвөгтэй байснаас болж их дэлгэрсэнгүй.

Соёмбо тэмдэг

засварлах
Гол өгүүлэл: Соёмбо тэмдэг
 
Алтан соёмбо тэмдэг

Өндөр гэгээнээс ч өмнө соёмбо байсан бөгөөд тэрээр дөрвөлжин бичиг, тамга бичиг, Монгол бичиг зэрэг олон бичиг үсгийг судалж, Монгол түмэн минь тамга бичгийг бүү мартаасай гэх хүсэл зорилготойгоор Соёмбыг бүтээжээ.

Эртний тамга үсэгт шид байдаг. Түүний шидийг түмэн олон шүншиглэж, хүч чадалтайг нь бүү мартаасай гэж бодож зохиосон.

Соёмбыг ойлгоё гэвэл Монгол гэрээ хар. Хамгийн дээр нь гал байгаа.Зүгээр л, гал асахын тулд нар сарнаас илч авсан.

Доошоо харсан гурвалжин бол газрын шим, зүлэг.

Тулган дахь хий, чийг, тоос буюу арга билэг тэнцэж илчээ өгч асна.

Голынх нь арга билэг бол Тулга. Бүх зүйл тэнцэж гал асна.

Босоо 2 багана бол Хаан, Хатан хоёр.

Эр эм заяа тэрэн галыг манаж, асааж, байж голомт үүсдэг.

СОЁМБО-ГОЛОМТ гэсэн үг. Голомтоо сахь! Хэн гэдгээ мэд! Галаа асаа! Зүрхээ чагна! Сэтгэлдээ энэ Монголоо агуул! гэсэн санааг БИЛЭГДЭЖ бүтээсэн байна.

"Гал асахын тулд нар сарнаас илч авсан" нь тэнгэртэй шүтэлцжээ.

Галын боловсрол нь хамгийн эртний, хамгийн анхдагч, хамгийн том ухаан.

"Тэнгэр Газар"-ын хооронд дэлхийн голомт Монгол оршино.

Үүслийн 3 эрдэнэдээ шүншиглэсэн, энэхүү ГОЛОМТ МӨНХӨД АСАЖ, ҮҮРД БАДАРЧ байх заяагаа Хаан Хатан ухаанаар залж чиглүүлэн дүүргэж чадвал хүмүн төрөлхтөн амгаланжина гэх санааг энд багтаажээ.

Соёмбо дахь. Нар, сар, гал дүрс нь дунд чулуун зэвсгийн үед хаданд мөнхрөн үлдсэн бөгөөд цаад агуулгаараа Мөнх Тэнгэрийн сүлд билэгдэл юм.

Учир нь нар сар 2 нь тэнгэрийг төлөөлж, гал нь мөнх бадрахын билэгт утга бөгөөд нийлүүлж уншвал өнгөрсөн, одоо, ирээдүй цагт Монгол МӨНХ гэх утгыг илэрхийлнэ.

[1] Хүннү монголчууд нар, сар, галын дүрстэй сүлдтэй байсан нь Их Монгол Улсын далбаан дээр ч дүрслэгдсэн байдаг. Хожим энэ сүлд соёмбонд хэрэгдэгдэх болжээ.

"Соёмбо" хэмээх санскрит үг нь "өөрөө гарсан гэгээн" гэдэг утгыг агуулдаг бөгөөд улс төр, гүн ухаан, шашны олон бэлгэдлийг агуулсан. Соёмбо нь ертөнцийн үүсэх эх сурвалж хэмээн дорно дахины гүн ухаанд үздэг хий, гал, шороо, ус гэсэн язгуур махбодуудыг дор нь байрлуулж, сав ертөнцийн оршилыг бэлэгдсэн шороо, ус, гал, хий огторгуйг дээр нь дүрслэн, дунд нь шим ертөнц буюу хүний арга билгийг дүрсэлжээ.

Улс төрийн бэлгэдэл нь соёмбын дээд талд нь айл өрх, улс хотлоороо өнгөрсөн-одоо-ирээдүйд үүрд мандан бадрахыг, нар сар нь монголын ард түмэн цэцэглэн хөгжих, гурвалжин нь сум мэт хурц эрэмгий байхыг, дундах загас нь өнөр өтгөн, сонор соргогийг, хажуугийн босоо шугам нь хэрэм мэт бат бөх байхыг төсөөлдөг. Соёмбын бам үсэг нь арга билэг хослохыг, доорх бадам нь язгуурын төр шашнаа мандуулан хөгжүүлэхийг бэлгэджээ.

Ийнхүү соёмбо сүлд нь дорно дахины төр, улс үндэстний болон гүн ухааны бүх бэлгэдлийг өөртөө багтаасан тэмдэг юм.

  1. Цогт хунтайжийн дуутын хадны бичээс
  Commons: Соёмбо бичиг – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

</noinclude>