Монгол улсын байгалийн цогцолборт газар
Байгалийн унаган төрхөө харьцангуй хадгалсан, түүх, соёл, шинжлэх ухаан болон танин мэдэхүй, экологийн хүмүүжилд ач холбогдол бүхий улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийг байгалийн цогцолборт газар гэнэ.[1]
Байгалийн цогцолборт газрын нэр | Хамгаалалтад авсан талбай | Хамгаалалтад авсан он | Орших байгалийн бүс, муж |
---|---|---|---|
Алтай Таван богд | 636 161 га | 1996 он | Өндөр уулын бүслүүр |
Говь Гурвансайхан | 2 694 307 га | 1965, 1993, 2000 он | Говийн бүс |
Горхи тэрэлж | 293 168 га | 1993 он | Хэнтийн уулархаг, ойт хээр |
Дарьганга | 62 860 га | 1993, 2004 он | Хээрийн бүс |
Их Богд уул - Үндэсний цогцолборт газар | 262 183 | 2012 | Говийн ба хээрийн бүс |
Мөнххайрхан уул | 301 213 га | 2006 он | Өндөр уулын бүслүүр |
Мянган угалзат уул | 63 167 га | 2002 он | Өндөр уулын бүслүүр |
Ноён хангай уул | 59 088 га | 1998 он | Өндөр уулын бүслүүр |
Онон балжийн сав | 402 100 га | 2000 он | Ойт хээр |
Орхоны хөндий | 90 000 га | 2006 он | Ойт хээр |
Сийлхэмийн нуруу | 142 788 га | 2000 он | Өндөр уулын бүслүүр |
Тарвагатайн нуруу | 545 609 га | 2000 он | Өндөр уулын бүслүүр |
Тужийн нарс | 70 011 га | 2002 он | Ойт хээр |
Улаан тайга | 108 000 га | 2003 он | Өндөр уулын бүслүүр |
Хан хөхий - Хяргас нуур | 555 924 га | 2000 он | Говийн ба ойт хээр |
Хангайн нуруу | 888 455 га | 2004 он | Ойт хээр |
Хар ус нуур | 850 272 га | 1997 он | Их нууруудийн хотгор |
Хөвсгөл нуурын ай сав | 838 070 га | 1992 он | Өндөр уулын бүслүүр |
Хөгнө тарна | 84 390 га | 1997, 2003 он | Ойт хээр |
Хорго - Тэрхийн цагаан нуур | 77 267 га | 1965, 1995 он | Хангайн уулархаг |
Хустайн нуруу | 50 620 га | 1993, 1998 он | Ойт хээр |
Цамбагарав уул | 111 462 га | 2000 он | Өндөр уулын бүслүүр |