Алтай Таван Богд

fff

Алтай Таван Богд
Ukok Plateau 2.jpg
Ноён оргил Хүйтэн оргил (4374 м)
Газар орон Монгол УлсМонгол Улс Монгол Улс
Mn flag bayan olgiy aymag.svg Баян-Өлгий аймаг
— ]] Улаанхус сум
Салбар Алтайн нурууМонгол Алтайн нуруу
Алтай Таван Богд (Монгол Улс)
Алтай Таван Богд
Солбицол 49° 9′ У, 87° 49′ ЗКоординат: 49° 9′ У, 87° 49′ З
Чулуулаг Хувирмал чулуулаг, боржин
Онцлог Монгол орны дээвэр
Монгол Алтайн ноён оргил
Потанины мөсөн гол

Потанины мөсөн гол

Монгол Алтайн нурууны Алтай Таван Богд уул нь Монгол улсын хамгийн өндөр уулс юм. Энэ ч утгаараа Монгол орны дээвэр хэмээгддэг. Таван Богд уул нь Баян-Өлгий аймгийн Улаанхус сумд оршдог.

Таван Богд уул нь таван үндсэн оргилтой ба Монголын хамгийн том гурван мөсөн гол болох Потанины мөсөн гол, Александрын мөсөн гол, Гранегийн мөсөн голууд Таван Богдод оршдог. Эдгээрээс хамгийн том нь Потанины мөсөн гол бөгөөд 14 орчим км урттай.

Анхлан 1956 онд Монголын уулчид авирч байснаас хойш 700 гаруй уулчид авирсан ба гадаад дотоодын уулчдын авирах дуртай уул болоод байна[1].

1996 онд Алтай Таван Богд уул, Хотон, Хурган, Даян нуур, Ховд, Хар салаа, Цагаан салаа, Сонгинот, Ёлт зэрэг голуудын ай савуудыг хамруулан Алтай Таван Богдын байгалийн цогцолборт газар хэмээн улсын хамгаалалтанд авсан. 2012 онд Алтай Таван Богд уулыг төрийн тахилгат уул болгон 4 жилд нэг тахиж байхаар болсон[2].

ОргилуудЗасварлах

Алтай Таван Богд уулын үндсэн таван оргил:

Хүйтэн оргил нь Алтай Таван Богд уулын ноён оргил юм. Найрамдал оргил нь Монгол, ОХУ, БНХАУ-н хилүүдийн уулзвар, гурвалсан цэг юм.

АвиралтЗасварлах

Анхлан 1956 онд Монголын уулчид авирч байснаас хойш 700 гаруй уулчид авирсан ба гадаад дотоодын уулчидын авирах дуртай уул болоод байна. Таван Богд уулын Хүйтэн Оргил нь 2013 онд үндэсний газар зүйн хүрээлэнгээс гаргасан авирууштай шилдэг арван уулын жагсаалтын нэгт бичигджээ[3]. Жилийн аль ч улиралд авиралт хийж болох ч 7 сараас 9 сард цаг агаар хамгийн тогтвортой байдаг тул илүү тохиромжтой юм. Гэхдээ Алтай Таван Богд уулын орчимд цаг агаар их тогтворгүй ба нэг өдөрт л жилийн дөрвөн улирлын аягийг үзүүлэх нь цөөнгүй[4].

Цахим холбоосЗасварлах

  Commons: Алтай Таван Богд – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Эх сурвалжЗасварлах