Улаан тайга
Улаан тайга нь Монголын Хөвсгөл аймгийн баруун хойд хэсэгт, Дархадын хотгор болон Монгол-Орос (Тува)-ын хилийн хооронд орших уулсын систем. Улаан тайга нь Улаан-Уул, Цагааннуур, Баянзүрх сумдын нутгийг хамарна. Томоохон оргилууд нь Лам тайга (2619 м), Бэлчир (3351 м). Шишгэд гол, Дэлгэр мөрөн тус бүс нутгаас эх авдаг. Улаан тайгыг 2003 онд Байгалийн цогцолборт газар болгон тусгай хамгаалалтад авчээ.
Улаан тайга | ||
---|---|---|
Газар орон | Улаан-Уул, Цагааннуур, Баянзүрх сумд Хөвсгөл аймаг (Монгол Улс) | |
| ||
Солбицол | 50° 27′ У, 98° 18′ З |