Говь Гурвансайхан байгалийн цогцолборт газар

Говь Гурвансайхан байгалийн цогцолборт газар нь Өмнөговь аймгийн төв Даланзадгадаас баруун тийш 180 километр цувран үргэлжилсэн хэд хэдэн нуруунаас тогтох Баруунсайхан, Дундсайхан, Зүүнсайхан хэмээх 3 том нуруу. Гурвансайханы нурууны хамгийн өндөр нь Зүүнсайхан уул бөгөөд далайн түвшнээс дээш 2846 метр юм. Энэ ууланд алдарт Ёлын ам бий. Хожим аялал жуулчлалын үйл ажиллагааг харгалзан баруун тийш Хонгорын элс, Нэмэгт, Хэрмэн цав, Зулганайн гол зэрэг нутгийг хамруулан Говь Гурвансайхан байгалийн цогцолборт газрыг байгуулж 1993 онд 2.694.307 га талбайг хамруулан баталгаажуулсан.

Говь Гурвансайхан байгалийн цогцолборт газар
Хонгорын элсэн манхан
Хонгорын элсэн манхан
Хонгорын элсэн манхан
Говь Гурвансайхан байгалийн цогцолборт газар (Монгол Улс)
Говь Гурвансайхан байгалийн цогцолборт газар (Монгол Улс)
Координат: 43° 40′ 0″ У, 101° 31′ 50″ З
Байрлал: Өмнөговь, Монгол
Ойр хот: Даланзадгад
Талбай: 27000 км²
БЦГ-т бүртгэсэн: 1993 он
Говь гурван сайхны байгалийн цогцолборт газарт буй Хавтгай
Говь гурван сайхны байгалийн цогцолборт газарт буй Хавтгай
Говь гурван сайхны байгалийн цогцолборт газарт буй Хавтгай
Хонгорын элс
Хонгорын элс
Хонгорын элс
i3i6

Өмнөговь аймгийн Баяндалай, Сэврэй, Булган, Хүрмэн, Гурвантэс сумдын нутагт орших Говь гурван сайхан, Сэврэй Зөөлөнгийн нуруу, тэдгээрийн хоорондох хоолой, түүнд тогтсон Хонгорын элс, Зулганайн элсэн тарамцгийг хамарна. Сэврэй уул 2548 метр, Зөөлөнгийн нуруу 2350 метр бөгөөд тэдгээрийн хооронд ёроолоор нь элс хужир, марз, нуур тойром бүхий хотос хоолойтой. Говь Гурвансайхан ууланд хавар 4 дүгээр сарын сүүлчээр монгол сакура буюу бүйлс цэцэглэдэг.

Баруунсайхан ууланд 400 сая жилийн өмнөх мантийн чулуулаг ил гарсан сонин тогтоц бүхий газар байдаг. Аялал жуулчлалын улирал эхлэхээс өмнө хүн амьтны хөдөлгөөн бага үед аргаль, янгир сүрэглэн бэлчиж байдаг. Ойр орчинд нь Баянзаг, Төгрөгийн ширээ, Хэрмэнцав, Бүгийн цав, Гурилын цав зэрэг үлэг гүрвэлийн хамгийн баялаг олбортой нутгууд бий. Монголын Улаан номонд орсон аргаль, янгир, ирвэс, хар сүүлт, эрээн хүрнэ, хадны суусар, шилүүс, мануул, цооховдой, өөхөн сүүлт болон таван хуруут атигдаахай, зурам, цагаан зээр зэрэг амьтадтай. Ёлын ам, Дүнгэнээгийн ам, Хонгорын гол, Зулганайн гол, Гэгээтийн хөндий, Бурхант уул, Хэрмэн цав, Улаан хонгил, Бүгийн цав зэрэг байгаль түүхийн чухал дурсгалт газрууд байдаг бөгөөд сүүлийн жилүүдэд эдгээр газруудад аялал жуулчлал амжилттай хөгжиж байна.

Ургамлын аймаг

засварлах

Говь Гурвансайхан байгалийн цогцолборт газарт 48 овгийн 164 төрөлд хамаарах 350 гаруй зүйл гуурст ургамал бүртгэгдсэнээс завсарын унаган ургамал 48, үлдэц ургамал 11 байна. Төв Азийн унаган Потанины тулман ягаан цэцэг, цөлийн аргамжин цэцэг, хар өвснөөс гадна, жигд хайлс, тоорой, заган ой, сухайн төгөл, зэгсэн шугуйтай бөгөөд үет ургамал 35 зүйл, нийлмэл цэцэгтэн 25 зүйл, саргайтан 23 зүйл, тоонолжтон 21 зүйл, буурцагтан 20 зүйл, луультан 18 зүйл, сонгинотон 10 зүйл, уруул цэцэгтэн 8 зүйл зэрэг байдаг.