Монголын мөнгөн тэмдэгт
Монголын мөнгөн тэмдэгт нь урт удаан жилийн түүхтэй мөнгөн тэмдэгт юм.
Танилцуулга
засварлахНэг улсын мөнгөн тэмдэгтийн нэгжийн нөгөө улсын мөнгөн тэмдэгтийн нэгжээр илэрхийлэгдэх харьцааг валютын ханш гэдэг. Валютын ханшийг тогтоохдоо валют тус бүрийн алтан баталгааг үндэс болгоно. Тухайн улсын мөнгөний нэгжид агуулагдаж байгаа алтны хэмжээ болон алтны албан ёсны үнийг үндэслэн валютын алтан баталгааг тогтоодог. Төгрөгийн алтан баталгааг үндэслэн түүний ханшийг ямар ч улсын валюттай харьцуулан тогтоож болно. Валютын ханшийг дотор нь албан (худалдааны) ба худалдааны бус гэж ангилдаг. Худалдааны бус валют нь худалдааны биш шинж чанартай дипломат төлөөлөгч солилцох, албан томилолт, жуулчлалаар харилцан зорчих, шуудан холбоо, тээврийн үйлчилгээний төлбөр төлөлцөх зэрэг харилцааны холбогдсон төлбөрийн тооцоонд хэрэглэгдэнэ. Тус улсын үйлдвэрлэл, үйлчилгээний бүх төрлийн төлбөр тооцоо зөвхөн улсын банкаар дамжин үндэсний валютын төгрөгөөр хийгддэг.
Монгол Улсын Мөнгөн тэмдэгтийн түүх
засварлахМонгол туургатан Хүннү, Түрэг, Уйгар гүрний үеэс зоосон мөнгө цутгаж арилжаа наймаанд хэрэглэж байсан баримтууд олон бий. Их хаан Чингис Монголын нэгдсэн тулгар төрийг үүсгэн байгуулж Сүхэс нэртэй алт, мөнгөн зоос цутгуулж улмаар 1227 онд дэлхийд анх удаа цаасан тэмдэгт хэвлүүлж гүйлгээнд хэрэглэжээ. Энэ нь Чингис хаан Монголын нэгдсэн эзэнт гүрнийг улс төр, эдийн засаг, соёлыг зангидан барьж нэгэн удирдлагад захирахдаа таваар мөнгөний харилцааг ухаалгаар ашиглаж байсныг харуулж байна. Монгол туургатан 1236 онд төрөл бүрийн хэлбэр, хэмжээ, жинтэй зоосон мөнгийг нэгтгэн ижил хэмжээ, жинтэй зоос цутган гаргах "Мөнгөний шинэтгэл" хийж байжээ. Цаасан тэмдэгт, зоосон мөнгө их хэмжээгээр гүйлгээнд гарган 1253 онд "Мөнгөний хэрэг эрхлэх хэлтэс" нэртэй мөнгөн гүйлгээ эрхэлсэн байгууллага буюу одоогийнхоор банк байгуулан ажиллуулж байлаа. Тэр үеийн зоосон мөнгө нь эхэн үедээ тодорхой тоо хэмжээ заагаагүй, төдтийн дэвсгэрт гэж ялгадаггүй байснаа 1241 онд "Их Монгол улсын мөнгө" нэртэй зоосыг анх удаа "Нэг" гэсэн тоотой гаргасан байна. Хубилай хааны үед 1260 онд Монголын эзэнт гүрний нийслэл Хархорин "Мөнгө тушаах банк" байгуулж, улмаар аравт, хорьт, зуут, мянгатын дэвсгэрт бүхий мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд оруулан 1282 онд олон замд (худалдааны төв газруудад) тэгшитгэх банк нэртэй салбаруудыг байгуулан ажиллуулж байжээ. Мөнгөний гүйлгээ эрчимтэй хөгжиж 1280-аад онд цаасан мөнгөний шинэтгэл хийж, 1327 онд хуучирсан цаасан мөнгийг шатааж устгах газартай болгон устгалын ажилд мужийн түшмэл гэрчээр оролцдог журам тогтоож байжээ. Монголын эзэнт гүрний хаанчлалын үед 100 гаруй удаа алт, мөнгөн болон металл зоос, цаасан тэмдэгтүүдийг гүйлгээнд гарган хэрэглэж байв.
Монгол орон Манжийн эзэмшилд орж 200 жил нухлагдахдаа үндэсний эдийн засаг, соёл, шинжлэх ухааны ололт бүтээлээ мэдрэхгүй болтлоо доройтжээ. Монгол оронд 1911 онд хувьсгалт хөдөлгөөн өрнөж улмаар 1921 онд Ардын хувьсгал ялж тусгаар тогтносон Монгол улсыг шинээр үүсгэн байгуулснаар өөрийн мөнгөний гүйлгээг шинэчлэх боломж бүрдсэн. Тэр үеийн Монгол улс нь үндэсний банк, санхүү, мөнгө зээлийн системгүй, зах зээлд нь хаант орос, хятадын цаасан тэмдэгт, англи, америк, мексик алт мөнгөн зооснууд, цутгасан гулдмай мөнгө, хятад манжийн юмбүү нэртэй мөнгөн цутгамал болон амбан шар, атан тэмээ, агт морь, хонь мал, хадаг, цай, ангийн үс зэрэг таваарууд зэрэгцэн арилжаалагдан мөнгөн гүйлгээ эдийн засагт сөргөөр нөлөөлөх болжээ. Ийм нөхцөлд Ардын засгийн газраас улс төр, эдийн засгийн амьдралыг өөрчлөн төвхнүүлэхэд чиглэгдсэн дэс дараатай олон чухал арга хэмжээ авч хэрэгжүүлсний нэг нь санхүү мөнгө-зээлийн системийг бүрэлдүүлэн хөгжүүлэх явдал байлаа. Хувьсгалын эхэн, тухайлбал 1921 оны 3 дугаар сард үндэсний санхүүгийн системийн эх суурийг тавьж 1924 оны 6-р сарын 2-нд Монгол-Зөвлөлтийн хувь нийлүүлсэн Монголын худалдаа, аж үйлдвэрийн банк "Монгол банк"-ыг (хожим нь 1954 онд БНМАУ-ын Улсын банк болсон) нээж ажиллуулснаар эдийн засгийн шинэчлэл хийх алхамуудыг дэс дараатай хэрэгжүүлэх эхний оролдлого боллоо. Үндэсний мөнгөн тэмдэгтгүй, улс орны зах зээл дээр гадаадын мөнгөн тэмдэгтүүд зэрэгцэн гүйлгээнд явж байсан нь хэдийгээр үндэсний санхүү банк үүсэн байгуулагдсан ч нэгдсэн санхүү, мөнгө зээлийн бодлогыг хэрэгжүүлэхэд бэрхшээл учруулж байлаа. Засаг төрөөс хувьсгалын эхэн үед авч явуулсан томоохон арга хэмжээнүүдийн нэг нь үндэсний мөнгөн тэмдэгтийг бий болгох явдал байв. Үүний тулд юуны өмнө улс орны мөнгөн гүйлгээг цэгцэлж, нэгэн хэмжүүрт шилжүүлэх шаардлагатай байснаас 1921 оны 8-р сард мөнгөний нэгжээр "лан"-г түр хэрэглэж бүх төрлийн тооцоог лангаар үйлдэхээр тогтоож, нэг лан цэвэр мөнгөтэй хятадын мөнгөн янчаан, оросын алтан монетын нэг янчаан 42 мөнгийг тэнцүүлж, оросын мөнгөн төгрөгийг 2 лантай тэнцэхээр тогтоосон байна. Санхүү зээл нь үндэсний мөнгөтэй шууд холбоотой, санхүүг судлахын тулд урьдаар мөнгөний шинж чанар, үүрэг зориулалтыг мэдэх шаардлагатай. Төр засгийн өмнө өөрийн үндэсний мөнгөн тэмдэгттэй болох тухай асуудал ардын хувьсгал ялсан анхны өдрөөс эхлэн тавигджээ.
Ардын хувьсгалын ялалтын дараах жилүүдэд тус орон эдийн засаг, улс төрийн талаар томоохон амжилт олж, Монголын худалдаа, аж үйлдвэрийн банк бэхжиж эрдэнэ металл, үнэ бүхий зүйлийн нөөцийг арвижуулан, үндсэн хөрөнгө нь нэмэгдэж, харилцагчдын хөрөнгийг цугларуулж, улс ардын аж ахуйд банкны байр суурь мэдэгдэхүйц нөлөөтэй болсон нь мөнгөний гүйлгээг өөрчлөн шинэчилж үндэсний мөнгөн тэмдэгтийг бий болгох нөхцөл бүрэлдүүлжээ. 1924 оны 8 дугаар сард хуралдсан МАХН-ын Ш их хурлаар Монголбанкны үйл ажиллагааны тухай авч хэлэлцээд "цагаан мөнгөн баталгаа бүхий мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд гаргах нь зүйтэй" гэж онцлон заасан бөгөөд БНМАУ-ын анхдугаар хурлын тогтоолд гадаадын мөнгө хэрэглэх нь улс орны эдийн засагт ихээхэн хор хохиролтой болохыг тэмдэглээд үндэсний мөнгөн тэмдэгт буй болгох нь чухал гэж заажээ. Монгол ардын засгийн газраас 1925 оны 2 дугаар сарын 22-ны өдөр мөнгөний шинэчлэл хийх тухай түүхэн тогтоол гаргажээ. Уг тогтоолд: 1.Мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд гаргах онц эрхийг Монголын худалдаа, аж үйлдвэрийн банкинд олгох, 2.Банкны тэмдэгт цаас нь мөнгөний нэгж болох төгрөгөөр 1, 2, 5, 10, 25, 50, 100-тийн дэвсгэрээр гаргах. 3.Мөнгөн тэмдэгт бүрэн баталгаатай байвал зохино. 25-аас доошгүй хувь нь үнэт металлаар, 75 хувь нь түргэн борлогдох бараа материалаар батлагдана" гэж заасан байдаг. Инхүү 1925 оны 12 дугаар сарын 9-нд анх 200100 төгрөгийг гүйлгээнд гаргасан бөгөөд эдүүгээ 100 жил болж байна. Монголын үндэсний шинэ мөнгөн тэмдэгтээр 900 сорьцын 18 граммын жин бүхий цагаан мөнгөн зоосыг батлан гаргаж "төгрөг" гэж нэрлэн цагаан мөнгөн зоосны зэрэгцээгээр цаасан тэмдэгтийг гүйлгээнд гаргажээ. Дан ганц цагаан мөнгийг гүйлгээнд гаргах нь энэ хүнд металлыг хадгалах, зөөх, тээвэрлэх явдалтай холбогдсон тохиромжгүй байдлыг өөрчлөх шаардлагатай уялдсан ажээ. Төгрөгийг эхлээд гүйлгээнд гаргахдаа цалингаар дамжуулан гаргаж дараа нь улсын хэмжээний бүх албан газруудын төсөвт зардлуудыг төгрөгөөр тооцох болгожээ. Төгрөг гүйлгээнд гарангуут гадаадын мөнгөн тэмдэгтүүдийн ширүүн эсэргүүцэлтэй тулгарсан юм.
Гадаадын мөнгөн тэмдэгтүүдийн дотроос зах зээлд эзлэх жин багатай мөнгүүдийг гүйлгээнээс татаж авах ажил түргэн хугацаанд амжилттай хийгдсэн байна. Харин хятадын янчаан нь тоогоор олон, зах зээлийн гүйлгээнд зонхилох үүрэгтэй байснаас хууль ёсны төлбөрийн хэрэгслийн үүргийг гүйцэтгэж, улсын төсвийн орлого, зарлага, үйлдвэр, аж ахуйн газар, банкны бүртгэл тооцоог түүгээр хөтөлж байснаас эхэн үедээ төгрөгтэй зэрэгцэн гүйлгээнд хэрэглэгдэж байв. Ард түмэн металл мөнгийг хэрэглэж заншсан, орос хятадын цаасан тэмдэгтийн ханш буурч итгэл алдсан нөхцөлд үндэсний шинэ цаасан тэмдэгтийг гүйлгээнд нэвтрүүлнэ гэдэг хүнд байлаа. 1925 оны байдлаар тус улсын гүйлгээний эргэлтэд Монголын эд хэрэглэгчдийн хоршоо болон гадаадын худалдаачдын нийт 20 гаруй сая гадаадын мөнгөн тэмдэгт гүйлгээнд явж байжээ. Төгрөгийг гүйлгээнд гаргасан үеэс үндэсний валют төгрөг, хятадын янчаан хоёрын хооронд ширүүн тэмцэл өрнөж байлаа. Мөнгөний шинэчлэлт явуулах нь ард түмний ашиг сонирхолд нийцсэн хувьсгалт арга хэмжээ байсан учраас Монголын нийт ард түмний ухамсартай дэмжлэгийг хүлээсэн байна. Засгийн газар Төв банкнаас үндэсний мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд гаргах бэлтгэл ажлыг далайцтай зохиож, мөнгөн тэмдэгтийн ач холбогдлыг өргөн сурталчилж, мөнгөний шинэчлэлт хийхэд онцгой анхаарал тавьж байсан бөгөөд, үүнийг хэр амжилттай хэрэгжүүлснээс эдийн засгийн бусад арга хэмжээний үр дүн шалтгаалах ёстой байв. Зах зээл дээр явагдсан төгрөг, янчааны хороондын тэмцлийн явцад янчааны ханш буурч төгрөгийн худалдан авах чадвар дээшилж байв. Төгрөгийн нэр хүнд, эзлэх жин нь түргэн өсөж анх гаргахдаа хятадын 0.88 янчаантай тэнцүү байсан нэг төгрөг, жилийн дараа тодруулбал 1926 оны сүүлчээр нэг янчаантай тэнцэх болсон нь шинэ мөнгөн тэмдэгт зах зээлд амжилттай нэвтэрснийг харуулж байна. Ингэж шинэ мөнгөн тэмдэгт "төгрөг" зах зээл дээр ноёлох чанартай үндсэн валют болон хувирчээ. Шинэ мөнгөн тэмдэгт гүйлгээнд орсноор 6.8 сая янчаантай тэнцэх гадаадын мөнгийг хурааж гадаадын мөнгөн тэмдэгтийн гүйлгээнд том цохилт өгчээ. 1927 оноос тус орны бүх албан газар, үйлдвэр, аж ахуйн байгууллагын бүртгэл, тайлан баланс, хоорондын тооцоо, үнэ, татвар хураамжийг төгрөгөөр тооцоолон бодох болж улсын зах зээлээс хятадын янчаан бүрэн шахагдан төгрөг дангаараа үйлчлэх болов. Мөнгөний шинэчлэлт хийх хугацаанд (1926-1927) Монголбанкны эрдэнэ металлын нөөц 4.2 дахин нэмэгджээ. 1925-1927 оны хооронд олон улсын байдалд зарим өөрчлөлт гарч дэлхийн зах зээлд цагаан мөнгөний үнэ буурч алтны эрэлт хэрэгцээ өсч ирсэнтэй уялдуулан төгрөгийн бат тогтвортой байдлыг хангах зорилгоор 1927 онд хуралдсан Улсын бага хурлын шийдвэрийн дагуу тэр үед Монголбанкинд хуримтлагдсан Улсын алт болон валютын фондод түшиглэн 1928 оны 4 дүгээр сарын 15-наас төгрөгийг алтан баталгаанд оруулжээ. Ингэснээр БНМАУ-ын үндэсний валют "Төгрөг" бат найдвартай валют болох үндэс тавигдаж 1928 оны 8 дугаар сарын 1 гэхэд төгрөг нь албан ёсны алтан баталгаанд орж 51.8 америк центтэй тэнцэх болжээ. Үүгээр мөнгөний шинэчлэлтийн ажил үндсэндээ төгсч шинэ валют төгрөг нь БНМАУ-ын мөнгөний хууль ёсны бат бэх нэгж болж чаджээ.
Засгийн газраас мөнгөний шинэчлэлттэй холбогдуулан 1924-1928 онд авч явуулсан шат дараалсан арга хэмжээний дүнд Англи, Америк болон бусад орны худалдаачид, хятадын томхон пүүсүүд Монголын зах зээлээс шахагдан гарсан байна. Мөнгөний шинэчлэлтийг амжилттай явуулж, үндэсний мөнгөн тэмдэгттэй болсон нь эдийн засаг, улс төрийн ихээхэн ач холбогдолтой юм. Тухайлбал, - Монголбанк нь худалдааны банкнаас мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд гаргах эрх бүхий эмиссийн банк болон хувирчээ. - Тус орны зах зээлээс гадаад орнуудын ямар ч баталгаагүй үнэ ханшгүй мөнгөн тэмдэгтүүдийг шахан зайлуулж, түүгээр худалдаа хийх замаар монголын ард түмний эд баялгийг хямд үнээр завшиж байсан гэмт явдлыг таслан зогсоожээ. - Улс орны хэмжээгээр борлогдож байгаа бараа таваарын үнийг тогтвортой болгож, нэг төрлийн таваар хэд хэдэн янзын үнэтэй байсныг таслан зогсоож улсаас тогтоосон ганцхан үнээр худалдах болгож улмаар бараа таваарын үнийг аажмаар бууруулах бололцоо бий болгов. - Үйлдвэр, аж ахуйн байгууллагыг хөгжүүлэх нэгдсэн төсөв санхүүгийн төлөвлөгөөг урьдчилан тооцож төлөвлөх бололцоо олгожээ. - Санхүү зээллэгийн системд өөрчлөлт хийх бололцоо олгож улс ардын аж ахуйн байгууллагуудыг аажмаар аж ахуйн тооцоонд оруулах, төгрөгийн хяналт тавих нөхцөлийг бүрэлдүүлэв. - Үндэсний мөнгөн тэмдэгт төгрөг нь тус улсын борлуулалт, хуваарилалт зах зээлд ноёлох болсноор улс орны эдийн засгийн тусгаар тогтнолын төлөө тэмцэх хүчирхэг зэвсгийг төр засгийн газарт өгсөн юм.
Ингэж үндэсний мөнгөн тэмдэгт "төгрөг" улс ардын аж ахуйн хөгжлийн бүхий л үе шатанд амжилттай үйлчилж, мөнгөн гүйлгээ, төлбөрийн хэрэгсэл, өртгийн хэмжүүр, хадгаламжийн үндсэн нэгж, олон улсын мөнгөний үүргийг бүрэн чанартай гүйцэтгэж ирлээ. Улсын банкны мөнгөний фондыг өргөтгөж сэлбэх зорилгоор 1939, 1941, 1955, 1996 онуудад төгрөгийг шинээр хэвлүүлэн гүйлгээнд гаргажээ. Анх 1925 онд гүйлгээнд гаргасан цаасан тэмдэгт дээрх бүх бичиг тоог монгол үсгээр бичиж, 1, 2, 5, 10, 25, 50, 100-тын дэвсгэрттэйгээр бүтээсэн байна. 1925 оны цаасан дэвсгэртүүдийн 100, 50, 25 төгрөгийн дэвсгэртүүд дээр Монголын худалдаа аж үйлдвэрийн банк (Монголбанк)-ны дарга Д.Микилман, гишүүн Амар, Шигунов, Бат-Очир, Дугар, нярав Большаков нар, бусад жижиг дэвсгэртүүд дээр дарга Д.Микилман, гишүүн Амар, Шигунов, нярав Большаков нар гарын үсгээ зурсан байдаг юм.
1939 онд төгрөгийн дэвсгэртүүдийн хэмжээг өөрчлөхгүйгээр бүх дэвсгэртэд Дамдины Сүхбаатарын хөрөгтэйгээр монгол үсгээр хэвлүүлж, 2-тын дэвсгэртийг 3-тын дэвсгэртээр сольж гаргасан бөгөөд 1941 онд төгрөгийн хэмжээ, өнгө, хээг өөрчлөхгүйгээр зөвхөн бичиг тооны зарим хэсгийг кирилл (шинэ) үсгээр хэвлэж, 1955 онд дэвсгэртүүдийн хэмжээг томсгож зураг хээг өөрчлөн бүх бичиг тоог крилл үсгээр хэвлэж байжээ.
1966 онд төгрөгийн ханшийг өөрчлөхгүйгээр дэвсгэрт бүрийн хэмжээг гүйлгээнд хэрэглэхэд тохиромжтой болгон жижигрүүлж, өнгө, зураг урлалыг цоо шинээр өөрчлөн бүтээж, хэвлэн гаргасныг одоо гүйлгээнд хэрэглэж байна. 1966 оны шинэ тэмдэгтийг гүйлгээнд оруулахдаа урьд нь гүйлгээнд явж байсан бүх цаасан тэмдэгтүүдийг богино хугацаанд сольж олгох замаар гүйлгээнээс татсан байна. Тэгэхдээ ханшийн өөрчлөлт хийгээгүй ажээ. 1966 оны мөнгөн тэмдэгтийн нөөцийг хуучин зураг загвараар нь 1981, 1983 онд сэлбэн хэвлүүлж, 1981 онд 20-тын дэвсгэртийг шинээр бүтээн гүйлгээнд нэмж хэрэглэсэн байна.
1925, 1939, 1941, 1955 онуудын мөнгөн тэмдэгтэд хуурамчаар үйлдэхээс хамгаалсан тусгай хийц байгаагүй, зөвхөн цаас, зураг хээ нь мөнгөн тэмдэгтэд зориулагдсан онцлог хийцээр бүтсэн байжээ. 1966 оны мөнгөн тэмдэгтийн цаасыг үйлдвэрлэхдээ хуурамчаар үйлдэхээс хамгаалсан усан хээний аргаар өлзий хээг бүтээн оруулсан бөгөөд цаасны найрлагын 3/5-ийг хөвөн, 2/5-ийг нийлэг эд, маалинга, бусад хольц эзэлдэг. Иймээс төгрөгийг томруулж нарийвчлан харвал улаан, цэнхэр болон бусад өнгийн зураасыг ажиглан харж болно.
1993 оны шинэ мөнгөн тэмдэгтийн дэвсгэрт дүрс нь өөр өөр өнгө, хэмжээтэй, 500, 1000, 5000, 10000-тын дэвсгэртэд их эзэн Чингис хааны хөрөг, 10-аас 100-тын дэвсгэртэд Д.Сүхбаатарын хөрөгтэй, түүхэн болон байгалийн зураг, төрийн туг, соёмбо, үндэсний хээ угалзаар чимэглэж бүтээсэн. Шинэ мөнгөн тэмдэгтийг 100 хувийн хөвөн цаасаар бүтээж, хуурамчаар үйлдэхээс хамгаалах зорилгоор усан хээ, металл утас, байнга давхцах дүрс, микро үсгэн шугам, ультра гэрэлд тодрох дүрс, гарт тэмтрэгдэх товгор хээ, скайнер болон бүх төрлийн хувилагчаар олшруулбал тодрох юмуу хувилагдахгүй байх дүрс, гэрлийн ойлтоор тодорч харагдах дүрс зэрэг нууц тусгай хийцийг оруулан бүтээсэн болно. 2002 онд дахин хэвлүүлсэн 10000-ын дэвсгэртэд хамгийн сүүлийн үеийн нууц хийц болох өнгөө сольж гялалздаг "колограмм" хийцийг оруулсан. Шинэ мөнгөн тэмдэгтийн дэвсгэртүүд дээр Монголбанкны Ерөнхийлөгч Дэмчигжавын Моломжамц гарын үсэг зурсан. 1998 онд гүйлгээнд гарсан 1000-тын дэвсгэрт дээр Монголбанкны ерөнхийлөгч Жигжидийн Үнэнбат гарын үсэг зурж 2000 оноос хойш гадаадад хэвлүүлж буй дэвсгэртүүдэд Монголбанкны ерөнхийлөгч Очирбатын Чулуунбат гарын үсгээ зуржээ. Зоосон мөнгийг 1925, 1937, 1945 онд Зөвлөлт Холбоот Улсад, 1959 онд Хятад улсад хэвлүүлж гүйлгээнд гаргасан бөгөөд 1970 оноос хойш жилийн хэрэгцээгээр жил бүр өөрсдөө үйлдвэрлэн гүйлгээнд гаргаж байжээ.
1925 онд гаргасан зоосон мөнгөний 10, 15, 20, 50-тын зоос, 1937 онд 10, 15, 20-тын зоосыг цэвэр цагаан мөнгөөр цутгаж гүйлгээнд гаргасан. 1959 онд хөнгөн цагаанаар 1, 2, 5-тыг голдоо нүхтэй зоос гаргажээ. Одоо 1970 онд гаргасан зоосон мөнгө юм уу энэ хэлбэр хэмжээгээр түүнээс хойш үйлдвэрлэсэн зоосон мөнгөнүүд гүйлгээнд хэрэглэгдэж, 1970 оноос өмнө үйлдвэрлэж гаргасан зоосуудыг гүйлгээнээс хасагджээ. Гүйлгээнд яваа төгрөг зоосон мөнгөний гүйлгээнд тэнцэх эсэхийг төв орон нутгийн банкны бүх байгууллагууд шалган тогтоож ялган, муудсан мөнгөн тэмдэгтийг Төв банкинд татан авч, Тусгай комиссын хяналттайгаар шалгаж зориулалтын машинаар хигэж үртэс болгон устгадаг. 1970 оноос хойш нэг төгрөгний зоосон мөнгийг Маркс, Сүхбаатарын хөрөг, Соёмбо, Сансарын билэг тэмдэг зэрэг 8 төрлийн зураг дүрстэйгээр хэвлэж гаргажээ. БНМАУ-ыг тунхагласны 50 жилийн ойгоор нэг төгрөгний цагаан өнгөтэй зоосон мөнгө, Улсын банк байгуулагдсын 50 жилийн ойгоор 10 төгрөгний зоосон мөнгө цөөн тоогоор үйлдвэрлэн гаргаж байжээ. Монголбанк дэлхийн улс орнуудын жишгийг харгалзан зоосон мөнгөнөөс гадна 20, 50, 100, 200 төгрөгийн зоосон төгрөг үйлдвэрлүүлэн 1996 онд гүйлгээнд гаргасан. 200 төгрөгний зоос нь Засгийн газрын ордны зурагтай, 100 төгрөгний зоос нь Жанрайсэг сүмийн, 20, 50 төгрөгний зоос нь дэвсгэртийн үнийн дүнгээр чимэглэсэн зурагтай. Өнгөрсөн 2001 онд Ардын хувьсгалын 81 жилийн ойд зориулан 500 төгрөг болон Сүхбаатарын хөрөгтэй зоосыг гүйлгээнд нэмж гаргав. 1925 онд үүсэн бий болж гүйлгээнд гарсан үндэсний валют төгрөг нь өнөөг хүртэл манай орны байгууллага, иргэдийн эдийн засгийн амьдралд бат тогтвортой, итгэл найдвартай оролцож, санхүү, мөнгө зээлийн системийг амжилттай хөгжихөд чухал хэрэгсэл болон үйлчилж ирлээ.
Монголын Эзэнт гүрний үе
засварлахМонгол туургатан Хүннү, Түрэг, Уйгур гүрний үеэс зоосон мөнгө цутгаж арилжаа наймаанд хэрэглэж байсан баримтууд олон бий. Чингис хаан Монголын нэгдсэн тулгар төрийг үүсгэн байгуулж Сүхэс нэртэй алт, мөнгөн зоос цутгуулж улмаар 1227 онд дэлхийд анх удаа цаасан тэмдэгт хэвлүүлж гүйлгээнд хэрэглэжээ. Энэ нь Чингис хаан Монголын нэгдсэн эзэнт гүрнийг улс төр, эдийн засаг, соёлыг зангидан барьж нэгэн удирдлагад захирахдаа таваар мөнгөний харилцааг ухаалгаар ашиглаж байсныг харуулж байна.
Монгол туургатан 1236 онд төрөл бүрийн хэлбэр, хэмжээ, жинтэй зоосон мөнгийг нэгтгэн ижил хэмжээ, жинтэй зоос цутган гаргах "Мөнгөний шинэтгэл" хийж байжээ. Цаасан тэмдэгт, зоосон мөнгө их хэмжээгээр гүйлгээнд гарган 1253 онд "Мөнгөний хэрэг эрхлэх хэлтэс" нэртэй мөнгөн гүйлгээ эрхэлсэн байгууллага буюу одоогийнхоор банк байгуулан ажиллуулж байлаа.Тэр үеийн зоосон мөнгө нь эхэн үедээ тодорхой тоо хэмжээ заагаагүй, төдтийн дэвсгэрт гэж ялгадаггүй байснаа 1241 онд "Их Монгол улсын мөнгө" нэртэй зоосыг анх удаа "Нэг" гэсэн тоотой гаргасан байна.
Хубилай хааны үед 1260 онд Монголын эзэнт гүрний нийслэл Хар хоринд "Мөнгө тушаах банк" байгуулж, улмаар аравт, хорьт, зуут, мянгатын дэвсгэрт бүхий Жунтунгийн цаасан мөнгө, Жыюаний цаасан мөнгө хэмээх мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд оруулан 1282 онд олон замд (худалдааны төв газруудад) тэгшитгэх банк нэртэй салбаруудыг байгуулан ажиллуулж байжээ.
Мөнгөний гүйлгээ эрчимтэй хөгжиж 1280-аад онд цаасан мөнгөний шинэтгэл хийж, 1327 онд хуучирсан цаасан мөнгийг шатааж устгах газартай болгон устгалын ажилд мужийн түшмэл гэрчээр оролцдог журам тогтоож байжээ. Монголын эзэнт гүрний хаанчлалын үед 100 гаруй удаа алт мөнгөн болон металл зоос, цаасан тэмдэгтүүдийг гүйлгээнд гарган хэрэглэж байв. Юань гүрний монгол хаад зоосон мөнгөнөөс гадна алт мөнгөн ембүүг цутгуулж хэрэглэж байв.
Манжийн үе
засварлахМонгол орон Манжийн эзэмшилд орж хэдэн зуун жил нухлагдахдаа үндэсний эдийн засаг, соёл, шинжлэх ухааны ололт бүтээлээ мэдрэхгүй болтлоо доройтжээ. Монгол оронд 1911 онд хувьсгалт хөдөлгөөн өрнөж 1921 онд Ардын хувьсгал ялж тусгаар тогтносон Монгол улсыг шинээр үүсгэн байгуулснаар өөрийн мөнгөний гүйлгээг шинэчлэх боломж бүрдсэн. Тэр үеийн Монгол Улс нь үндэсний банк, санхүү, мөнгө зээлийн системгүй, зах зээлд нь Хаант Орос, Хятадын цаасан тэмдэгт, Англи, Америк, Мексик алт мөнгөн зооснууд, цутгасан гулдмай мөнгө, хятад манжийн юмбүү нэртэй мөнгөн цутгамал болон амбан шар, атан тэмээ, агт морь, хонь мал, хадаг, цай, ангийн үс зэрэг таваарууд зэрэгцэн арилжаалагдан мөнгөн гүйлгээ эдийн засагт сөргөөр нөлөөлөх болжээ. Ийм нөхцөлд ялсан Ардын хувьсгалын дараа, Ардын засгийн газраас улс төр, эдийн засгийн амьдралыг өөрчлөн төвхнүүлэхэд чиглэгдсэн дэс дараатай олон чухал арга хэмжээ авч хэрэгжүүлсний нэг нь санхүү мөнгө-зээлийн системийг бүрэлдүүлэн хөгжүүлэх явдал байлаа.
Таваарын үйлдвэрлэл, арилжаа солилцооны цаашдын хөгжлийн явцад нэг төрлийн, хувааж жижиглэж, удаан хадгалж болдог, эвдэрч хуучрах нь бага чанар өөртөө агуулсан металл (тухайлбал зэс, хүрэл, мөнгө, алт) эквивалентын үүрэг гүйцэтгэх болжээ. Монгол оронд дээр үед бод мал, хонь, дараа нь цай, хадаг эквивалент таваарын үүрэг гүйцэтгэж байв. Хадаг нь хэмжээгээр бага, хөнгөн жинтэй их бага олон янз байсан нь гүйлгээнд хэрэглэхэд бод мал, хонь, цайнаас илүү тохиромжтой байв.
1921-1925 он
засварлахХувьсгалын эхэн, тухайлбал 1921 оны 3 дугаар сард үндэсний санхүүгийн системийн эх суурийг тавьж 1924 оны 6 дугаар сарын 2-нд Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн Монголын худалдаа, аж үйлдвэрийн банк "Монголбанк"-ыг (хожим нь 1954 онд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын (БНМАУ) Улсын банк болсон) нээж ажиллуулснаар эдийн засгийн шинэчлэл хийх алхамуудыг дэс дараатай хэрэгжүүлэх эхний оролдлого боллоо.
Үндэсний мөнгөн тэмдэгтгүй, улс орны зах зээл дээр гадаадын мөнгөн тэмдэгтүүд зэрэгцэн гүйлгээнд явж байсан нь хэдийгээр үндэсний санхүү банк үүсэн байгуулагдсан ч нэгдсэн санхүү, мөнгө зээлийн бодлогыг хэрэгжүүлэхэд бэрхшээл учруулж байлаа. Аажимдаа монголчуудын таваарын солилцоонд эхлээд зэс зоос, хожим нь цагаан мөнгө хэрэглэгдэх болжээ. Дэнс мөнгө, 1, 2, 5, 10, 50 лангийн ембүү мөнгө (нэг лан 37 граммтай тэнцэнэ), зоос гэдэг гурван төрлийн мөнгө монголын зах зээлийн гүйлгээнд хэрэглэгдэж байжээ.
Засаг төрөөс хувьсгалын эхэн үед авч явуулсан томоохон арга хэмжээнүүдийн нэг нь үндэсний мөнгөн тэмдэгтийг бий болгох явдал байв. Үүний тулд юуны өмнө улс орны мөнгөн гүйлгээг цэгцэлж, нэгэн хэмжүүрт шилжүүлэх шаардлагатай байснаас 1921 оны 8 дугаар сард мөнгөний нэгжээр "лан"-г түр хэрэглэж бүх төрлийн тооцоог лангаар үйлдэхээр тогтоож, нэг лан цэвэр мөнгөтэй хятадын мөнгөн янчаан, оросын алтан монетын нэг янчаан 42 мөнгийг тэнцүүлж, оросын мөнгөн төгрөгийг 2 лантай тэнцэхээр тогтоосон байна.
Санхүү зээл нь үндэсний мөнгөтэй шууд холбоотой, санхүүг судлахын тулд урьдаар мөнгөний шинж чанар, үүрэг зориулалтыг мэдэх шаардлагатай.
Төр засгийн өмнө өөрийн үндэсний мөнгөн тэмдэгттэй болох тухай асуудал ардын хувьсгал ялсан анхны өдрөөс эхлэн тавигджээ.
Ардын хувьсгалын ялалтын дараах жилүүдэд тус орон эдийн засаг, улс төрийн талаар томоохон амжилт олж, Монголын худалдаа, аж үйлдвэрийн банк бэхжиж эрдэнэ металл, үнэ бүхий зүйлийн нөөцийг арвижуулан, үндсэн хөрөнгө нь нэмэгдэж, харилцагчдын хөрөнгийг цугларуулж, улс ардын аж ахуйд банкны байр суурь мэдэгдэхүйц нөлөөтэй болсон нь мөнгөний гүйлгээг өөрчлөн шинэчилж үндэсний мөнгөн тэмдэгтийг бий болгох нөхцөл бүрэлдүүлжээ.
1924 оны 8 дугаар сард хуралдсан Монгол Ардын Хувьсгалт Намын III их хурлаар Монголбанкны үйл ажиллагааны тухай авч хэлэлцээд "цагаан мөнгөн баталгаа бүхий мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд гаргах нь зүйтэй" гэж онцлон заасан бөгөөд БНМАУ-ын анхдугаар хурлын тогтоолд гадаадын мөнгө хэрэглэх нь улс орны эдийн засагт ихээхэн хор хохиролтой болохыг тэмдэглээд үндэсний мөнгөн тэмдэгт буй болгох нь чухал гэж заажээ.
Эквивалентын үүрэг гүйцэтгэхийн хувьд цаасан тэмдэгт хамгийн тохиромжтой учраас орчин үед хүн төрөлхтөн үүнийг түгээмэл хэрэглэж байгаа билээ. 1925 оны XII сарын 9-нд засгийн газраас үндэсний мөнгөн тэмдэгт—төгрөгийг гүйлгээнд гаргаж, 900 сорьцын 18 грамм жинтэй цагаан мөнгөн зоосыг "нэг төгрөг" гэж нэрлэх болов. Ийнхүү манай улсын үндэсний мөнгөн тэмдэгт анх бий болсон билээ. Төгрөг бий болгох хүртэл манай улсын зах зээлд гадаадын янз бүрийн орны (хятад, орос, мексик гэх мэт) цаасан болон зоосон тэмдэгт янчаан, бие мөнгө, цай, арьс шир нэгэн зэрэг худалдаа арилжаанд төлбөрийн хэрэгслийн үүрэг гүйцэтгэж байлаа.
1928 он гэхэд манай улсын албан байгууллага, ард иргэдийн болон улсын мөнгөн тооцоонд төгрөг хэрэглэж, үндэсний зах зээлд зөвхөн төгрөгөөр гүйлгээ хийх болжээ.
Монгол улсын хэрэглээнд байгаа мөнгөн тэмдэгт
засварлахнэр | Нүүрэн тал | Ар тал | Хэмжээ (мм) | Нүүрэн тал (тайлбар) | Ар тал (тайлбар) | Анх хэвлүүлсэн он |
---|---|---|---|---|---|---|
Нэг төгрөг | 57х115 | Арслан | Соёмбо | 1993 | ||
Таван төгрөг | 59х120 | Д. Сүхбаатарын хөрөг | Адуун сүрэг | 1993 | ||
Арван төгрөг | 61х125 | Д. Сүхбаатарын хөрөг | Адуун сүрэг | 1993 | ||
Хорин төгрөг | 64х130 | Д. Сүхбаатарын хөрөг | Адуун сүрэг | 1993 | ||
Тавин төгрөг | 66х135 | Д. Сүхбаатарын хөрөг | Адуун сүрэг | 1993 | ||
Зуун төгрөг | 68х140 | Д. Сүхбаатарын хөрөг | Адуун сүрэг | 1993 | ||
Таван зуун төгрөг | 70х145 | Чингис хааны хөрөг | Гэр тэрэг | 1993 | ||
Мянган төгрөг | 72х150 | Чингис хааны хөрөг | Гэр тэрэг | 1993 | ||
Таван мянган төгрөг | 72х150 | Чингис хааны хөрөг | Эртний Хархорин хотын дотоод талбайн дүрс | 1994 | ||
Арван мянган төгрөг | 72х150 | Чингис хааны хөрөг | Эртний Хархорин хотын дотоод талбайн дүрс | 1995 | ||
Хорин мянган төгрөг | 72х150 | Чингис хааны хөрөг | Төрийн есөн хөлт цагаан туг | 2006 |
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын мөнгөн тэмдэгтийн цуврал | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Зураг | Цуврал | Найрлага | Нүүрэн тал | Ар тал | Гүйлгээнээс татсан огноо | Гүйлгээнээс гарсан | Бичиг | Үйлдвэрлэсэн | |
[2] | 1925 | 1-5 мөнгө: зэс 10-20 мөнгө: 0.5 мөнгө 50 мөнгө, 1 төгрөг: 90% мөнгө |
Соёмбо | Тоо | 1950 | 1970 | Монгол бичиг | Зөвлөлт Холбоот Улс | |
[3] | 1937 | 1-5 мөнгө: зэсээр цутгасан хөнгөн цагаан 10-20 мөнгө: зэс цутгамал |
1960 | 1970 | |||||
[4] | 1945 | Бүгд Найрамдах Монгол Ард Улсын төрийн сүлдтэй | 1970 | 1970 | Кирилл | ||||
[5] | 1959 | Хөнгөн цагаан | 1990 | 1990 | БНХАУ | ||||
[6], [7] | 1970, 77, 80, 81 | 1-5 мөнгө: хөнгөн цагаан 10-50 мөнгө: өнгөлсөн зэс |
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын төрийн сүлд 1-5 мөнгөнд жижгээр, 10-50 мөнгөнд томоор | — | — | 1970, 77: Зүүн Герман 1980, 81: Монгол | |||
[8] | Гүйлгээний & дурсгалын 1 төгрөг | 1971: зэсээр цутгасан хөнгөн цагаан, өнгөлсөн зэс, мөнгө, болон алт 1981: зэсээр цутгасан хөнгөнцагаан |
БНМАУ-ын төрийн сүлд, тоо | "БНМАУ", Морь унасан Д. Сүхбаатар, "50 ЖИЛ" болон "60 ЖИЛ" | ? | ? | 1971: Зүүн Герман 1981: Монгол | ||
1981-88: олон хувилбар бүхий 1 төгрөг | Зэсээр цутгасан хөнгөн цагаан | Карл Маркс, Зөвлөлт-Монголын сансрын нислэг гэх мэт 6 янзын | ? | ? | Монгол |
Одоогийн байдал
засварлахОдоогийнх [9] | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Зураг | Тоо | Хэмжигдэхүүн | Тайлбар | Бүтээсэн | ||||||
Нүүрэн тал | Ар тал | Голч | Зузаан | Жин | Найрлага | Ирмэг | Нүүрэн тал | Ар тал | ||
[10] | [11] | 20 төгрөг | 17.5 мм | 1.5 мм | 0.78 гр | Хөнгөн цагаан | Цувмал | Тоо | Соёмбо | 1994 |
[12] | [13] | 50 төгрөг | 23 мм | 1.8 мм | 16.8 гр | |||||
[14] | [15] | 100 төгрөг | 22 мм | 1.5 мм | 3.84 гр | Cupronickel | Тоо, Өндөр гэгээн Жанрайсаг бурхан | |||
[16] | [17] | 200 төгрөг | 25 мм | 1.7 мм | 6.2 гр | Тоо, Засгийн газрын ордон | ||||
[18] | [19] | 500 төгрөг | 22 мм | 1.7 мм | ? | Ердийн | Тоо, Соёмбо | Дамдины Сүхбаатар | 2001 | |
Загвар:Standard coin table notice |