Очирбатын Чулуунбат
Очирбатын Чулуунбат (1958 оны 4-р сарын 22-нд Улаанбаатар хотод төрсөн-2016 оны 3-р сарын 6-нд нас барсан)- Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монголбанкны Ерөнхийлөгч байсан.
Намтар
засварлахТөгссөн сургууль, мэргэжил
- 1965-1975 онд Нийслэлийн 21 дүгээр дунд сургууль.
- 1975-1976 онд ЗХУ-ын Эрхүүгийн Их сургууль, орос хэлний бэлтгэл.
- 1976-1981 онд Москва хотын Олон Улсын Харилцааны дээд сургуулийг Олон улсын санхүү, хөрөнгө оруулалтын мэргэжлээр бакалавраар төгссөн.
- 1996 онд ОХУ-ын Шинжлэх Ухааны Академид Эдийн засгийн ухааны докторын зэрэг хамгаалсан.
Ажилласан байдал
засварлах- 1981-1983 онд Улсын Банкны Ерөнхий хорооны гадаад харилцааны газарт эдийн засагч,
- 1983-1987 онд Улсын Банкны Ерөнхий хорооны гадаад харилцааны Референт,
- 1987-1990 онд Москва хотын Олон улсын банкинд ахлах зөвлөх, ахлах дилер,
- 1990-1991 онд Улсын Банкны Ерөнхий хорооны даргын зөвлөх,
- 1992-1993 онд "ХОШТ" банкинд 1 дүгээр орлогч захирал,
- 1993-1996 онд Монгол банкны тэргүүн дэд ерөнхийлөгч,
- 1996-2000 онд АНУ-ын Нью-Йорк хотын "Салес Капитал маркет" пүүсд трейдер.
- 2000-2006 онд Монголбанкны ерөнхийлөгч,
- 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,
- 2012-2014 онд Эдийн засгийн хөгжлийн Дэд сайд,
- 2014-2015 он хүртэл Монгол Улсын Ерөнхий сайдын эдийн засгийн асуудал хариуцсан ахлах зөвлөхөөр ажиллаж байсан.
Шагнал
засварлах- 1983 онд БНМАУ-ын Спортын мастер
- 1999 онд Санхүү-Банкны тэргүүний ажилтан цол тэмдэг
- Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
Ам бүл 4. орос, англи хэлтэй.
Дуулиант баримтууд
засварлах- Алт-дилерийн хэрэгт холбогдож байсан. Дилерийн гүйлгээ хийж зөвхөн нэг удаа 6,0 сая доллар алдаж байсан.[1]
- Германы компанитай урьдчилгаанд төлсөн 4 сая долларын асуудалд холбоотой. [2]
- Монгол Банкны ерөнхийлөгч байхдаа Банкны тухай хууль журам зөрчиж ОХУ-ын “Кредит транс” гэх дампуурч буй банкинд Монгол банкны нөөцөд байсан 10 сая долларыг шилжvvлээд алдсан ноцтой зөрчил гарсан.[3]
- Монгол Банкны ерөнхийлөгч байхдаа ОХУ-ын “Альфа” гэх банкны төлөөлөгч гэх Чеченvvдэд 10 сая доллар шилжvvлсэн нь алдагдал болсон[4]
Эшлэл
засварлах- ↑ http://www.dayarmongol.com/index.php/videos/video/other-videos/7158-2012-05-01-13-53-45
- ↑ http://undestnii-uzel.blogspot.com/2010/04/blog-post_9281.html
- ↑ http://bolodm.blogmn.net/9635/olon-niited-il-bolson-avilgaliin-bolon-huuli-zurchsun-tomoohon-hergvvd.html
- ↑ http://bolodm.blogmn.net/9635/olon-niited-il-bolson-avilgaliin-bolon-huuli-zurchsun-tomoohon-hergvvd.html
Гадаад холбоос
засварлах- https://www.facebook.com/media/set/?set=a.141592835939709.28337.139634379468888&type=3
- http://undestnii-uzel.blogspot.com/2010/04/blog-post_9281.html
- http://bolodm.blogmn.net/9635/olon-niited-il-bolson-avilgaliin-bolon-huuli-zurchsun-tomoohon-hergvvd.html
- http://www.dayarmongol.com/index.php/videos/video/other-videos/7158-2012-05-01-13-53-45