Мин улс

(Мин Улс-с чиглүүлэгдэв)

Мин улс (Хятад: 大明 Da Míng) нь 1368-1662 оны үед Хятадад оршин тогтнож байсан улс юм.

Их Мин улс
大明 (Хятад)
Dà Míng (Пиньинь)
1368–1644
Мин улсын Эзэн хааны тамга
Эзэн хааны тамга
Мин Хятад улс 1580 оны үед
Мин Хятад улс 1580 оны үед
НийслэлНаньжин
(1368–1644)[a]
Бээжин
(1403–1644)[b][c]
Нийтлэг хэлАлбан ёсны хэл:
Дүрэм Хятад хэл
Бусад Хятад хэлнүүд
Бусад хэлнүүд:
Түрэг, Эртний Уйгур, Төвөд, Монгол, Зүрчид, ба бусад хэлнүүд
Шашин
Тэнгэрийн мөргөл, Даосизм, Күнзийн сургаал, Буддизм, Хятадын ардын шашин, Ислам, Ромын Католик
Төр засагХэмжээгүй эрхт хаант засаг
Эзэн хаан 
• 1368–1398 (анхны)
Хунъү
• 1402–1424
Юнлө
• 1572–1620
Ваньли
• 1627–1644 (сүүлчийн)
Чунжэнь
Түүхэн эринЭрт орчин үе
• Наньжинд байгуулагдав[d]
1 сарын 23, 1368
• Бээжинг нийслэл болгов
10 сарын 28, 1420
4 сарын 25, 1644
• Өмнөд Мин улсын төгсгөл
1662
Газар нутаг
1450[1][2]6,500,000 km2 (2,500,000 миль2)
Хүн ам
• 1393[3]
65,000,000
• 1500[4]
125,000,000
• 1600[5]
160,000,000
ДНБ (нэрлэсэн)тооцоо
• Нэг хүнд ноогдох
19.8 лан[6]
Мөнгөний нэгжЦаасан мөнгө (1368–1450)
Биметалл:
зэс зоос (, wén)
Лан (, liǎng)
Өмнө нь
Дараа нь
Юань улс
Хожуу Алтан улс
Шүнь улс
Өмнөд Мин улс
Макао
Мин улс
Мин улс" Хятад ханзаар
Хятад хэл明朝
Династийн нэр
Хятад хэл大明

Монголчуудын байгуулсан Юань улсын эсрэг 1351 онд эхэлсэн "Улаан алчууртны бослого"-ын толгойлогчдын нэг болох Жу Юань Жан тус улсыг байгуулжээ. Түүний дараа өөрийн өрсөлдөгчдийг устгаж, өмнөд Хятадыг эзлэн авч, улсын нэрийг "Мин" хэмээн өөрчлөн нэрлэжээ. 1368 онд Мин улсын цэрэг Юань улсын нийслэл Дайду хотыг эзлэн авч, цагаан хэрэм хүртэлх ихэнх нутгийг эрхшээлдээ оруулжээ. 1382 онд Юань улсын Хятад дахь эцсийн тулгуур болох Юньнань мужийн Монгол цэргийн үлдэгдэлийг эрхшээлдээ оруулснаар бүх Хятадыг эрхэндээ оруулсан байна.

Мин улсын үед Цагаан хэрмийн ихэнх хэсгийг сэргээн босгосон, Хориотой хотыг барьж байгуулсан зэрэг барилга байгуулалтын онцгой бүтээлүүд хийгдсэн байдаг.

17 дугаар зууны эхний хагаст Манж угсаатнууд Мин улсын умард газар нутгийг эзлэн авч, улмаар Бээжинд ойртож ирэхэд Ли Зи Чэн гэгч бослого гарган Бээжинг 1644 онд эзлэн авч Мин улсын төрийг мөхөөжээ. Энэ мэдээг сонсоод Мин улсын цэргийн жанжин Ү Сань Гүй Мин улсын хойд талаас довтолж байсан Манж нартай холбоолон Бээжинг эзлэн авав. Ли Зи Чэн 1645 онд Манж нартай тулалдаж байгаад алагджээ. 1662 онд өмнөд Хятадад Мин улсын сүүлчийн хүч нь Манж нарт эзлэгдсэн байна.

Монголчуудын эрхшээлд дургүйцсэн байдал нь бусад зүйлсийн дотор хятадуудын (хан) эсрэг чиглэсэн төрийн ялгаварлан гадуурхах бодлоготой холбон тайлбарлав. Нэмж дурдахад, дэглэмийн уналтад татварын ноцтой дарамт, үүдэлтэй Шар мөрний гамшигт үер болсон.

 
Галт лууны гарын авлага номон дахь Үхэр буу

Хятад нь Монголчуудын байгуулсан Юань улс (1271–1368) -ийн нэгэн хэсэг байлаа. Монголын Юань улсын үед Хятад (хань) үндэстнүүдийг зохион байгуулалттай төрөөс ялгаварлан гадуурхах бодлого хэрэгжүүлж байснаас үймээн дэгдэж бослого гаргадаг байжээ. Монголын Юань улсын засаглал нурж унасны бас нэгэн шалтгааныг өндөр татвар ногдуулсан газруудад үнийн хөөрөгдөл бий болж, Шар мөрөн хүчтэй үерлэж хуучин усалгааны байгууламжууд эвдэрч сүйдсэн нь нөлөөлсөн хэмээн үздэг юм. Эдгээр дурдсан учир шалтгаанаас аж үйлдвэр, хөдөө аж ахуй уналтад орж, олон зуун мянган тариачид голын далан засахаар хөөгдөж ирээд бослого гаргасан байна. Энэхүү бослогыг түүхэнд "Улаан алчууртны бослого" гэж нэрлэсэн байна. Босогчдын цэргийг буддын шашны "нууц ахан дүүс" болох "Цагаан бадамлянхуа" бүлгийн гишүүд байгуулжээ.

Бослого, босогчдын зөрчил

засварлах

Ингээд 1351 онд Хaнь Шань Тунгаар удирдуулсан тариaчид Хэнань мужийн Иньжоуд бослого гаргаж, улаан алчуураар толгойгоо боосноос үүдэн тэднийг түүхэнд Улаан алчууртны бослого хэмээн нэрийдэх болжээ. Жу Юань Жан гэгч сохор зоосгүй ядуу тариачин байсан бөгөөд 1352 онд Улаан алчууртнуудын зүүн жигүүрийн жанжин Гуо Зи Сэний цэрэгт элсэж оржээ. Тэрбээр авъяас чадвартай байсан тул Гуо Зи Сэн түүнд өөрийн өргөмөл охинтойгоо гэрлүүлснээс хойш нэр алдарт хүрсэн юм. 1356 онд Жу Юань Жаны ("Ногоон ой" нэртэй) бослого гаргагчид Нанжин хотыг эзлэн авсан нь хожим Мин улсын нийслэл болсон юм.

 
Юнлө хааны үед Мин улс (1415)

Хоорондоо өрсөлдөж тэмцэж байсан босогчдын бүлгүүд Юань улсыг өөрийн хяналтдаа байлгаж, улмаар шинэ хаант улсыг бий болгохын төлөө тэмцэж байв. 1363 онд Жу Юань Жан нь түүхэнд хамгийн том усан дахь тулалдаан болох Поян нууран дахь тулалдаанд Да Хань улсын толгойлогч Чэнь Юуо Линь гэгч өрсөлдөгчөө устгажээ. Галт зэвсэгтэй усан онгоцнуудыг хэрэглэдгээрээ алдаршсан түүнийг ялснаар Жу Юань Жан босогчдын бүлэглэлийг устгаж ялалт байгуулан, Хөх мөрний эрэг дагуу хязгааргүй эрх мэдлээ тогтоож чадсан юм. 1367 онд Улаан алчууртны эзэн Хань Линь Эр Жу Юань Жангийнд зочлох үед түүний хараат жанжин усанд живүүлж хороосноор Жу Юань Жаны хаан ширээ рүү залах замд саад учруулж тууштай тэмцэх чадвартай хүн гарч ирээгүй юм. 1368 оны 1 сард Жу Юань Жан Жанжин хотноо Мин улсыг тунхаглан зарлаж, оны цолоо Хун У буюу “эрх мэдэлтэй цэргийн хүн” хэмээн өргөмжилсөн байдаг. 1368 оны 9 дүгээр сарын 24-нд Юань улсын нийслэл хот Дайдуг эзэлснээр бүх Хятадыг нэгтгэжээ. Тогоонтөмөр хаан нийслэлээ орхиж умард зугтаж Шандуд очсон тул Жу Юань Жан Дайду дахь хааны ордуудыг газартай тэгшлэн уг хотыг Бэйпин (өнөөгийн Бээжин) хэмээн нэрлэжээ. Анхны эзэн хаан Жу (朱) монголчуудын өөдрөг нэр өгөх жишгийг даган улсаа «гэрэлтэх, гялалзах» гэсэн утгатай Мин (明) гэж үгээр нэрлэсэн байна.

1370 онд Мин улс анхны хүн амын тооллого хийж зөвхөн иргэдээ бүртгэхээс гадна тэдний хөрөнгийг бүртгэх зорилготой байжээ.

Түүнийг нас барсны дараа, хааны ач Жяньвэнь хаан ширээнд суусан боловч авга ах Жу Дигийнхээ цэргийн хүчинд дарагдаж ялагдал хүлээжээ. Юнлөгийн 19 дүгээр онд (1421) Мин улсын Жу Ди хаан нийслэлээ Бээжин хотод шилжүүлж 16 хаан 277 жил Хятад орныг ноёрхож 1644 онд Манж Чин улсад эзлэгдэн Мин улс мөхжээ.

Баруун хойд хязгаарыг төвшитгөсөн нь

засварлах
 
Эртний Дали улсын Юньнань хотын урд хаалга

Хөх нуурын салар мусульманчууд сайн дураараа Мин засаглалд захирагдах болж тэдний омгийн ахлагчид 1370 оны үеэр бууж өгчээ. Жанжин Хала Башийн удирдлага дор Уйгурын цэргүүд Мяо үндэстний бослогыг 1370-аад оны үед нам дарж Хунань мужийн Чандэд суурьшсан юм. Хуй мусульманчууд Мин гүрний төлөө бусад нутгийн омгийхонтой тэмцэж, мөн адил Хунань мужийн Чандэ хотод суурьшжээ. 1381 онд Мингийн Хуй Мусульманчууд Юньнань аймагт Юань улсын төлөө үнэнчээр зүтгэдэг байсан Монгол ба Хуй мусульманчуудын цэргийг тулалдаанд ялсны дараахан Мин гүрний нутаг дэвсгэрт Дали вант улсын эзэмшилд байсан баруун хойд хэсэг орсон юм. Хожим Юннаны захирагч болсон Му Ин жанжны удирдлага дор Хуй цэргүүд энэ бүс нутгийг эзлэн суурьших болжээ. 14-р зууны эцэс гэхэд ойролцоогоор 200,000 цэргийн булаан эзлэгчид 2,000,000 мью /350,000 акр/ газарыг эзлэн суурьшсан нь өнөөгийн Юннань ба Гьюжоу болно. Харин хожим хагас сая орчим хятад шилжин суурьшигч энд нүүн ирсэн ба энэхүү шилжин суурьшилтаас өмнө хүн ам нь гол төлөв Хань бус үндэстнээс бүрдэж байсан энэ бус нутгийн үндэс угсаа өөрчлөгдөхөд хүрчээ. Хүн ам болон төр засагт ийнхүү өөрчлөлт гарсны улмаас 1464-1466 онуудад Mяо болон Яо үндэстнүүд эсэргүүцлээ үзүүлснийг Мин улсын 30,000 цэрэг /1,000 монгол цэргийг оруулаад/ нутгийн 160,000 Гуанси мужийн цэргүүдтэй нам дарсан юм. Эрдэмтэн, гүн ухаантан Ван Ян Мин /1472-1529/ тус нутагт бас нэгэн хөдөлгөөнийг намдаасныхаа дараа Хятад ба нутгийн үндэсний бүлгүүдийн дан ба нэгдсэн засаг захиргааг өмгөөлөх болов.

Төвөдтэй тогтоосон харьцаа

засварлах
 
17-р зууны үеийн Төвөдөд бүтээсэн Guhyasamaja Akshobhyavajra бурхны танка

Мин улсын судар буюу Мин гүрний албан ёсны түүхийг 1739 онд Хаанд засаглал болгон эмхтгэсэн байдаг бөгөөд үүнд Мин гүрэн Төвөдийн засаг захиргааг хянадаг явган удирдаачдыг бий болгож, ингэхдээ Төвөдөөс хуучин Юань гүрний Хааны цол хэргэмүүдийг шинэчлэн бий болгож, Төвөдийн Буддын шашины удирдаачдад хааны гэр бүлийн цол хэргэмийг өргөмжлөх болсон юм. Харин түүхч Тюррелл В.Вайлийн үзэж буйгаар Мин гүрний албан ёсны түүхд бичиг зохиолыг хянасан байдал нь Мин эзэнт гүрний үеийн Хятад-Төвөдийн харилцааг харуулсан түүхийг замхруулан харуулжээ. Мин эзэнт гүрэн Төвөдийг бүхлээр нь эрх мэдэлдээ авсан байсан эсэх талаар орчин үеийн эрдэмтэн судлаачид маргасаар байдаг юм. Зарим судлаачдын бодлоор Мин хааны ордон ба Төвөдийн лам нарын хоорондын харьцааны шашны чухал чанаруудыг орчин үеийн ном, хэвлэлд хэтрүүлэн толилуулсан байдаг юм байна. Тэгвэл бусад судлаачдын үзэж буйгаар Мин эзэнт гүрэн мориор дутагдаж байсан тул Төвөдтэй цай, морины наймаа хийх шаардлага гарч байсан байна. 14 дүгээр зууны үед Мин гүрний цэргүүд Төвд рүү довтолсон ба энэ үед төвөдүүд хүчтэй зэвсэгт эсэргүүцэл үзүүлж байжээ. Патрисиа Эбри, Томас Лэйрд, Ван Жявэй, Няма Гяйнцайн нар бүгд Мин эзэнт гүрнийг Төвөдөд хуучин Монгол Юань эзэнт гүрний адил тогтмол цэргийн ангиа байрлуулаагүй хэмээн үздэг. Ваньли эзэн хаан (1572-1620 онд засгийг эрхэнд байсан) 1578 онд Монгол-Төвөдийн холбоо бий болсны хариуд Хятад-Төвөдийн харьцааг сэргээх оролдлогыг хийснээс сүүлийнх нь удаа дараа бий болсон Манж Чин улсын (1644–1912) гадаад бодлогод ихээхэн нөлөө үзүүлсэн юм. 16 дугаар зууны эцэс гэхэд Монголчууд Aмдо (Хөхнуур) бүсэд олширсноор Шар бүрх малгайт Далай Ламыг хамгаалах болжээ.

Мин улсын уналт ба мөхөл

засварлах

Ванли хааны засаглалын жилүүд

засварлах
 
Ванли эзэн хаан (1572–1620)

Япон Улсын эсрэг дэгдсэн Солонгос дахь Имжин дайны эдийн засгийн үр дагавар хамгийн хүнд тусгалтай байсан нь Ванли эзэн хааны засаглалын үеийн Хятадын Мин гүрэнд ихээхэн нөлөөлсөн юм. Засаглалынхаа эхэн үед Ванли нь өөрийгөө чадварлаг зөвлөхүүдээр хүрээлүүлж, улс орныг хамаарсан хэргүүдийг шийдвэрлэх гэж ихээхэн хүчин зүтгэж байв. Түүний Тэргүүн нарийн бичгийн дарга Жан Зу Жэнь (1572-82 хүртэл алба хашиж байсан) гэгч нь ахмад түшмэдтэйгээ хамтран маш үр бүтээлтэй холбоотнуудын сүлжээг бий болгож чадсан юм. Түүнээс хойш эдгээр холбоотнуудын харилцааг тогтвортой байлгах чадвартай ийм чадварлаг хүн гарч ирээгүй бөгөөд удалгүй эдгээр холботнууд хоорондоо нэгдэж хүчтэй сөрөг хүчин болсон юм. Цаг хугацааны явцад Ванли төрийн алба болон сайд нарын хооронд байнга гардаг улс төрийн маргаанаас залхаж, Хориотой хотын хананы ард түшмэдийнхээ хараанаас хол зогсохыг эрхэмлэж байв. Тайган хүмүүс хөндийрсөн эзэн хаан, түүний түшмэдийн хооронд зуучлах болсон тэр цагаас хойш эрдэмтэн, мэргэд түшмэд засаг захиргаанд нэр хүндгүй болжээ. Улс орны асуудлыг хэлэлцэх хүсэлтэй ямар ч түшмэл асуудлыг эзэн хаанд танилцуулахын тулд тайган хүний гарыг цайлгах ёстой байв.

Тайган хүмүүсийн үүрэг

засварлах
 
Тяньчи хааны үеийн цайны аяга (1568–1627).

Тяньчи эзэн хаанд Вэй Жунсиан (1568–1627) гэгч тайган хүн ихээхэн нөлөө үзүүлж түүнийг хянадаг байв. Хунъү эзэн хаан нь тайган хүмүүст улс төр хөөцөлдөхийг хорьсон гэдэг. Энэ нь хэр үр бүтээлтэй байсныг нотлох баримт байдаггүй ч ямар ч байсан тайган хүмүүс улс, орны ажлыг зохицуулж, цэрэг, армийг удирдаж түшмэдийг томилох, халахад оролцож байв. Тайган хүмүүс өөрийн гэсэн хүнд сурталтай болов. Мин улсын үед Ван Жэн, Ван Жи, Лю Жин гээд олон дарангуйлагч тайган хүмүүс байсан ч хэт дарангуйллын шинж чанар нь 1590 он хүртэл илрээгүй байна. Вэй Жунсиан (1568–1627) гэгч тайган хүн Тянци эзэн хаан (1620–1627 онуудад засаг барьж байсан)-ы ордныг удирдаж, эрх мэдлээ бүрэн дүүрэн ашиглаж байв. Тэр хувьдаа олон орд харш бариулж, найз нөхөд, төрөл садангаа өндөр албан тушаалд томилдог байв.

Эдийн засгийн уналт ба гамшиг

засварлах
 
Хань ордны хаврын өглөө , зурсан Цюй Ин (1494–1552);

Мин улсын хожуу үед соёл, урлагийн завхралд ихээхэн орсон байлаа. Ялангуяа Ванли хааны засаглалын сүүлчийн жилүүд гэхэд эдийн засгийн уналтад орж, арилжаа наймааг явуулдаг ганц чухал хэрэгсэл болох мөнгөний хомсдолд орж, мөнгийг Мексик, Перу болон Номхон далайн орнуудаас Хятад руу хууль бусаар зөөх болсон байв. 1639 онд Японд Токүгава овгийнхны дэглэм тогтож, Европын гүрнүүдтэй гадаад худалдааг зогсоосноор Хятад руу мөнгийг зөөх өөр нэгэн эх сурвалжийг бий болгоход хүргэсэн юм. 1630 он гэхэд хэдэн мянган зэс зоос нэг унц мөнгөтэй тэнцэж байгаад 1640 он гэхэд хагас унц, 1643 он гэхэд нэг унцын гуравны нэгтэй тэнцэх болжээ. Энэ нь ядуу тариачдын хувьд эдийн засгийн гамшиг байсан бөгөөд тэд мөнгөөр татвараа төлж ургацаа зэс зоосоор наймаалдаг байв.

Манжийн хүчирхэгжилт

засварлах

XVII зууны эхэн үед Манжийн удирдагч Нурхач (1559—1626) тусдаа байсан хэдэн арван аймгуудыг нэгтгэж улс төрийн зохион байгуулалтанд орж эхэлсэн байна. Монголын Их эзэнт гүрэн шиг цэрэг армид анхаарлаа хандуулж бэхжүүлж эхэлсэн байна. 1609 оноос Нурхач Хятадад татвар төлөхөөс татгалзаж хятадын соёлын нөлөөг багасаж манж үндэстний өөрийн хөгжилд ихээхэн нөлөө үзүүлжээ. Дараа нь тэрээр өөрийн Хожуу Алтан улс хэмээх улс байгуулж 1618 онд Хятадын эсрэг зэвсэгт тэмцэл өрнүүлж эхэлжээ. Манжууд харьцангүй богино хугацаанд Цагаан хэрэмд ойртож чаджээ. Нурхачи-гийн залгамжлагч Абахай сэцэн хаан (тэргүүлсэн жилүүд 1626-1643) өөрийгөө Эзэн хаан гэж зарлаад Өмнөд Манж, Өмнөд Монголын эзлэн авсан газар нутгийг өөрийнх гэж мэдэгдсэн байна. Манжууд Хөх хотыг эзэлж, 1636 онд Манжийн Абахай сэцэн өөрийгөө бүх Монголын хаан гэж өргөмжилж, улсаа "Чин улс" хэмээн нэрлэжээ. Ингээд Хятадын гадна Манжийн Чин улс бий болсон бөгөөд сүүлдээ Хятад улс өөрөө Манж Чин Гүрний салшгүй нэг хэсэг болсон түүхтэй.

Зургийн цомог

засварлах

Тэмдэглэл

засварлах
  1. 1368-1403 оны хооронд цорын ганц нийслэл; 1403-1421 он хүртэлх үндсэн нийслэл; 1421 оноос хойшхи хоёрдогч нийслэл.
  2. 1403-1421 он хүртэл хоёрдогч нийслэл; 1421-1644 он хүртэл үндсэн нийслэл.
  3. Өмнөд Мин улсын цөллөгт байсан нийслэлүүд нь Наньжин (1644), Фүжоу (1645–46), Гуанжоу (1646–47), Жаочин (1646–52).
  4. Жү Юаньжан өөрийгөө эзэн хаан гэж тунхаглахаас өмнө 1364 онд Наньжин хотод өөрийгөө Ү улсын хаан хэмээн зарлав. Уг дэглэмийг түүх судлалд "Баруун Ү" (西吳) гэж нэрлэдэг.
Өмнөх
Монголын Юань улс
Их Мин улс
1368-1644
Дараах
Шунь улс
Манж Чин улс
Өмнөд Мин улс
  1. Загвар:Harvp
  2. Загвар:Harvp
  3. Ho (1959), p. 8–9, 22, 259.
  4. Frank (1998), p. 109.
  5. Maddison (2006), p. 238.
  6. Broadberry (2014).