Дали
Да́ли (᠋ᠳᠠᠯᠢ) — Хятад улсын Юньнань мужийн бай ястан өөртөө засах Дали тойргийн төв, хошууны энтэй хот.
Дали хот | |
---|---|
хошууны эрхт хот | |
хятадаар 大理市 [Dàlǐ shì] бай бичгээр Darl•lit |
|
Юньнань дахь хот хошууны байршил | |
Улс орон | Хятад (БНХАУ) |
Эрхт муж | Юньнань муж |
Дээрх нутаг | Дали тойрог |
Газар нутаг | 1468 км² |
Газрын байц | д.т.д. 2007 м |
Хүн ам (2010) | 652,000 хүн |
Цагийн бүс | Хятадын цаг (ГЦ+8) |
Цахим хуудас | dali.gov.cn |
Дундад зууны Дали балгас VIII зуунаас цэцэглэж 937–1253 оны Дали улсын нийслэл, 1856–1863 оны Юньнаньд дэгдсэн бослогын төв байжээ. 1925 онд газар хөдөлж 5 мянган амь үрэгдсэн. Өдгөө "Дали чулуу" (大理石) хэмээх чанартай гантиг хийдгээрээ зартай.
Зураг
засварлах-
Хуучин хот
-
Хуучны Дали балгасны хаалга
-
Гурван суварга
-
Далийн дээд сургууль
Цахим холбоос
засварлах Commons: Дали хот – Викимедиа дуу дүрсний сан